Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-04 нд нийтлэгдсэн байна.

Нийтийн тээврийн жолооч нарт сэтгэлзүйн зөвлөгөө хэрэгтэй болжээ

8/ 4/ 2022    15 цаг 08 минут

Хан-Уул дүүрэг нь 2021 онд хийсэн судалгаагаар нийт 209 мянган хүн амтай гэсэн тоон мэдээлэл гарч байсан аж. Үүнээс 37 мянган өрхийн 136 мянган хүн нь орон сууцанд, 19 мянган өрхийн 70 мянга орчим хүн ам нь гэр хороололд амьдардаг байна.

Тэгвэл Яармагийн гүүрнээс Нисэх, Шувуун фабрик, Өлзийт хүртэл хэдэн хүн амьдардаг вэ гээд тооцоод үзье. Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хороо, 16, 21  дүгээр хороо тус хэсэгт хамрагддаг бөгөөд дунджаар 80 орчим мянган хүн амьдардаг. Яармагийн дэнж орчим буюу шинээр байгуулагдсан 24 дүгээр хороонд одоогийн байдлаар 15 мянга орчим өрхийн орон сууц ашиглалтад орсон гэсэн мэдээлэл бий. Ингээд тооцвол багадаа 100 мянга орчим хүн Яармагийн гүүрнээс цааш амьдардаг. Өөрөөр хэлбэл, 100 мянган хүн “Хүннү Молл” орчимд хийгдэж байгаа нүхэн гарцны ажлаас үүдэж, сар орчим бухимдах нь. Бүтээн байгуулалтын ажил товлосон 22 хоногтоо дуусвал тэр шүү. Сургууль, цэцэрлэгийн ажил эхэлбэл өнөөдрийн ачаалал бүүр нэмэгдэнэ.

Буянт-Ухаа спорт цогцолбороос 120 мянгат хүрэх чиглэлийн автобусанд суугаад 120 мянгат хүртэл хэдэн цаг явж, иргэд энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Өглөө 8.30 цагт Буянт-Ухаа 2 чиглэлийн автобусанд суув. Автобус багагүй хүлээлгэж ирсэн учраас зорчигч дүүрэн. Автобусанд суугаад түгжрэл санаа зовж өөр хоорондоо ярилцана.

Учир нь, өглөө, оройдоо нийтийн унаагаар зорчигчдын хувьд түгжрэлээс үүдэж бухимдсан, хэрэлдсэн, унтсан, ухаан алдсан түмэн зовлон дунд явдаг боллоо. Манай нийтийн тээврийн автобуснууд дийлэнх нь ашиглалтын хугацаа дууссан учраас халуунд халуун,                           хүйтэнд хүйтэн. Үүнээс болж нийтийн тээврийн унаанд тухтай явна гэж хэзээ ч үгүй.

Яармагийн нэгдүгээр буудлаас эхлээд автобус “яст мэлхийн” хурдтай болж, бүгчим агааргүй болж эхлэв. Залуус эхнээсээ бууж алхахаар ярилцаж, буух нь буулаа.

Автобусанд зорчиж явсан эмэгтэй ухаан алдав. Ойр орчимд нь зогсч байсан зорчигчид сандарч, түргэн дуудаж, үнэртэй ус хамарт нь түрхэж, автобусны жолоочоос арын хаалгаа онгойлгохыг хүсэв. Мэдээж хөдөлгөөн удааширсан учраас автобусны жолооч хаалгаа онгойлгоод хаалаа. Гэвч зорчигч сэргээд ахиад уначихав бололтой. Хаалгаа онгойлгооч хэмээн хэн нэгэн хашгирав. Жолооч арын хаалгаа онгойлгох боломжгүй, хүнээ аваад буу гэх сонсогдлоо. Зорчигчид бухимдаж, жолоочийг загинаж, жолооч зорчигчийн хэсэг рүү орж ирээд хэрэлдэж эхлэв. Ханцуй шамлаад юу, юугүй зодолдох дөхөв.  “Аваад буу” гэсэнд бухимдсан хүмүүс тал талаас нь хашгирч, хүний амь настай холбоотой хэмээн жолоочийг буруутгав. Харин жолооч хариугаа өгсөнгүй. “Хаалга онгорхой хөдөлгөөнд оролцож байгааг харсан хэн нэгэн утсаараа зургийг  нь аваад нийтийн сүлжээнд тавина. Түүнээс болж би торгуулна. Та нар миний амьдралыг хариуцах уу. Гаднаас зураг авсан хүн чинь энэ дотор юу болж байгааг мэдэхгүй шүү дээ” хэмээн хашгирч, нэг залуутай чи юу юм, би хэн юм болоод явчихав. Өнөөх ухаан алдсан хүнээ мартаад автобусаараа хэрэлдэж гарав. Ухаан алдсан зорчигч энэ хооронд сэргээд өөрөө буухаар боллоо. Азаар жолоочийн хамгийн ихээр дургүйг нь хүргээд байсан зорчигч залуу уучлал гуйв. Жолооч ямар ч байсан 10 гаруй минут хашгичлаа. Автобусаараа бухимдав. Ингээд 2 цаг хэртэй яваад 120 мянгатын автобусны буудал дээр ирлээ.

Мэдээж өглөө бүр, автобус бүрт хүн ухаан алддаггүй байх. Гэхдээ өглөө, оройдоо иймэрхүү бухимдлыг автобусаар зорчиж буй хүмүүс мэдэрдэг болжээ.

Уг нь, энэ жил нийтийн тээврийн 60 хувьд парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн гэж нийслэлийн удирдлагууд хэлж байсан. Гэвч одоогоор шинээр 60 автобус нийтийн тээвэрт гараад буй. Өдөрт 900 гаруй автобус нийтийн тээвэрт гардгаас 60 автобус л стандартын шаардлага хангасан шинэ гэсэн үг.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөл гэхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа гэсэн мэдээлэл холбогдох албаныхан өгсөн. Өөрөөр хэлбэл, ашиглалтын хугацаа дууссан автобусаараа үйлчилгээнд явсан хэвээр. Тиймээс иргэд ч бэлтгэлтэй байх ёстой мэт. Гэхдээ иргэдээс илүүтэйгээр автобусны жолооч нар маань үйлчилгээний ажилтан гэдгээ ухамсарлаж, аль болох хүлээцтэй хандаж сурмаар. Автобус компаниуд ч ийм шаардлагыг жолооч нартаа тавьж, сэтгэлзүйн тест бөглүүлэх шаардлагатай бололтой. Эсвээс автобусны жолооч бол олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан тээвэрлэх хариуцлагатай ажил. Өмнө нь кондукторын зан харилцаатай талаар ярьдаг байсан бол өнөөдөр жолооч нарын тухай ярих шаардлагатай болж. Нэг автобусанд өдөрт хоёр ээлжийн жолооч явдаг гэхээр өдөр бүр 2000 жолооч уур бухимдалтай жолооныхоо ард суугаад байвал...

Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж, цус өтгөрсөн, хүчилтөрөгчийн дутагдалтай гэх хам шинж иргэдийн дунд багагүй илэрч байгаа. Үүнээс үүдсэн зүрх судасны өвчин ч ихсэх болсныг эмч нар сануулсаар байна. Тиймээс нийтийн тээврийн жолооч нар маань “буу” гэж хэлэхээ бүү урьтал болгоосой.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр2 цаг 18 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав2 цаг 28 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ2 цаг 50 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ3 цаг 22 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 цаг 34 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"5 цаг 6 минутын өмнөМонголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ5 цаг 8 минутын өмнө“Миний дайсны дайсан бол миний найз”7 цагийн өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан7 цаг 25 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв7 цаг 31 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо7 цаг 32 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?7 цаг 35 минутын өмнөЦаг агаарын мэдээ7 цаг 41 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв7 цаг 43 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав7 цаг 53 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube