Д.Энхзаяа: Хадгаламж, хувьцаанаас илүү бондод хөрөнгө оруулах нь эрсдэл багатай

8/ 8/ 2022    8 цаг 25 минут

ИНФЛЯЦ, БОДЛОГЫН ХҮҮ ӨНДӨР ҮЕД ХАДГАЛАМЖААС ИЛҮҮ БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛСАН НЬ ХОЖНО

Блиц

Боловсрол:

2006-2011 онд: ШУТИС, геологич.

2014-2016 онд:  Австрали улс магистр.

Ажлын туршлага:

2015-2016 онд: "АнглоГолд Ашанти" геологич.

2016-2017 онд: "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-д уул уурхай геологийн мэргэжилтэн.

2018-2019 онд: "Голомт капитал ҮЦК" ХХК-д брокер.

2019-2020 онд: "Голомт капитал ҮЦК" ХХК-д дилер.

2020 онд: "Голомт капитал ҮЦК" ХХК-д ахлах брокер.

2021 оноос: "Ти Ди Би секьюритис” ҮЦК-ид гадаад арилжаа хариуцсан ахлах брокер

-Санхүүгийн салбар даатгал, хөрөнгийн зах зээл, банк гэсэн гурван тулгуур багана дээр оршин тогтнодог. Өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгийн зах зээл нь зах зээлд эзлэх хувиараа банктайгаа эн зэрэгцэхүйц ойролцоо түвшинд байдаг. Гэтэл Монголд банк илүү жин дарж, хөрөнгийн зах, даатгал гэсэн дарааллаар явж байна. Энэ харьцааг тэнцүүлж байж олон улсын хөгжилд ойртоно.

Манай улсад хөрөнгийн зах зээл ид хөгжлийнхөө үед явж байна. Тэр дундаа сүүлийн таван жилд үсрэнгүй хөгжиж, зах зээлийн үнэлгээ ч өслөө. 4-5 жилийн өмнө нэг их наяд байсан бол өнөөдөр 3.5 их наядаар үнэлэгдэж байна. Ингэж үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдөж байгаа нь хөрөнгийн зах зээлийг сонирхогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотой. Иргэд мөнгөө хадгаламжинд хийх биш хөрөнгийн зах зээлд оруулж байна. Өнөөдөр хадгаламжийн хүү ихдээ л 10 хувь байгаа. Гэтэл инфляц 16 хувьд хүрлээ. Нэг жилд 10 хувийн өгөөж аваад банкинд хадгаллаа гэхэд инфляцийн зөрүүнээс зургаан хувийн алдагдал хүлээнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны мөнгөний худалдан авах чадвар жилийн дараа шууд зургаан хувиар буурч байгаа нь хөрөнгө оруулалт, мөнгөний үнэ цэнээ хадгалж байгаа хэрэг биш алдагдал болж хувирч байна.

Инфляц өндөр үед улс орнууд мөнгөний хумих бодлого баримталснаар Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөдөг. Бодлогын хүү өсөхөд хүмүүс хувьцаагаа зарж хөрөнгийн зах зээлээс гарах урсгал бий болдог. Учир нь мөнгөө барьж үлдэх нь илүү ашигтай болж эхэлдэг.  Үүнийг дагаад хадгаламжийн хүү өснө. Тиймээс эрсдэлгүйгээр нь хадгаламжийг сонгох сонирхол нэмэгдэх хандлага бий болдог.  

Мөн хөрөнгийн зах зээл унаж байгаа үед шууд хувьцаагаа зарахаас илүү хадгалсан нь зөв. Харин хадгалахдаа ногдол ашиг өндөр өгдөг компанийн хувьцааг сонгосон нь дээр. Зарим томоохон компаниуд жилдээ хоёр удаа ноогдол ашиг тарааж байна. Ноогдол ашгийг жилийн 7-8 хувьтай гэж тооцвол хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц өгөөж авч чадна. Дээр нь хувьцааны ханш өсөх юм бол ноогдол ашиг дээр нэмж тооцогддог. Тухайлбал, АПУ компанийн хувьцааны ханш 2010 онд  500 төгрөг  байсан бол энэ жил 2000 төгрөг хүрлээ. Гурван жилийн өмнө хөрөнгө оруулж чадсан бол өгөөжөө дөрөв дахин өсгөж авах боломжтой.  

Хувьцаанд хөрөнгө оруулахад хоёр эрсдэл бий. Нэг нь ханш унах, нөгөөх нь компани дампуурах. Тиймээс анхнаасаа юунд хөрөнгө оруулж байгаагаа судалж итгэлтэй болсон үедээ шийдвэр гаргах хэрэгтэй. Манай "Ти Ди Би секьюритис” ҮЦК 30 гаруй мянган харилцагчтай. Хүмүүс хүүхдийнхээ хадгаламжийг хувьцаа болгох хандлага ажиглагдаж байна. Тэгэхээр хадгаламжаас илүү урт хугацаагаар хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэйг баг багаар ойлгож эхэлж байна.

Компаниуд цэвэр ашгийнхаа хэдэн хувийг ноогдол ашиг болгож тараах эсэхээ зарладаг. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа хэлбэр. Ноогдол ашиг тараах эсэх нь тодорхойгүй, ханшийн өөрчлөлтгүй, үйл ажиллагаа нь тодорхойгүй компаниуд ч бий. Үүнийг хөрөнгө оруулагчид маш сайн судлах хэрэгтэй. Нэг сайн жишээ гэвэл, "Түмэн шувуут" компани цэвэр ашгийнхаа 30 хувийг ноогдол ашиг болгож тарааж байх жишээтэй.

Хувьцаат компани, хувьцаа эзэмшигч хоёр тодорхой эрх, үүрэгтэй. Иргэн компанийн хувьцааг биржээс худалдаж авснаар хувьцаа эзэмшигчдийн хуралд суух хэлбэрээр компанийн үйл ажиллагаанд байр суурь, санал бодлоо илэрхийлж хамтын шийдвэр гаргахад нь оролцож болно. Хоёрдугаарт, компанийн ашгаас хүртэх эрхтэй болж байна. Мөн компани ямар нэг байдлаар дампуурлаа гэхэд зээлдүүлэгч, давуу эрхтэй хувьцаа эзэмшигчдэд өр төлбөрийг нь барагдуулсны дараа энгийн хувьцаа эзэмшигчид хөрөнгийг нь хувааж авдаг. Тэгэхээр муугаар бодоход дампуурсан ч хоосон үлдэхгүй. Ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр авна.

 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ УНАЛТТАЙ ҮЕД МӨНГӨНИЙ ҮНЭ ЦЭНЭЭ ХАДГАЛЖ, ТЭСЧ ҮЛДЭХ НЭГ АРГА НЬ БОНДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

-Өгөөжийг нь харвал олон улсын зах зээлийг илүү сонирхож болно. Apple, Google, Microsoft зэрэг үйл ажиллагаа, ноогдол ашиг тараах зарчим нь тогтворжсон компаниуд руу хөрөнгө оруулахад жилийн өсөлтийнх нь хувь манай хадгаламжийн хүүгээс өндөр байдаг. Мөн ам.доллараар хөрөнгө оруулалт хийснээр төгрөгийн эрсдлээс шууд хамгаалагдах давуу талтай. Өөрөөр хэлбэл, төгрөгийн эрсдлээс хамгаалахаас гадна доллараар төгрөгийн хадгаламжаас өндөр өгөөж хүртэх юм. Гэхдээ байнга ийм байна гэж байхгүй. Хөрөнгийн зах зээл одоогоор уналттай байна.

2020-2021 оны хооронд цар тахлын улмаас эдийн засаг унахад Төв банкууд мөнгөний тэлэх бодлого баримталж, зах зээл рүү их хэмжээний мөнгө нийлүүлж эхэлсэн. Компаниудад хөнгөлөлттэй зээл өгөх, өр төлбөрийг нь Засгийн газар худалдаж авах, иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр зах зээлд бэлэн мөнгөний илүүдэл бий болсон. Энэ үед хүмүүс хувьцаа, криптовалют худалдаж авснаар хөрөнгийн зах зээл нэлээн хөөсөрлөө. Одоо инфляц өсөхийн хэрээр хүмүүс хөрөнгийн зах зээлээс гарч мөнгөө авч үлдэх хандлага ажиглагдаж байна. Ийм уналтын үед хүмүүс мөнгөний үнэ цэнээ хадгалж, тэсч үлдэх нэг арга нь бондын хөрөнгө оруулалт болж байна. Бонд худалдаж авахад инфляцид өртөхгүй. Засгийн газрын олон улсад гарсан ам.долларын болон компанийн бондууд бий.

Бонд бол хөрөнгө оруулагчдаас тодорхой хүүтэйгээр мөнгө зээлж аваад жил бүр өгөөж өгдөг үнэт цаас. Бондын хүү тогтмол байхаас гадна өгөөж 20-30 хувьтай байх жишээтэй. Нэг ширхэг бондыг 100 ам.доллараар худалдаж авлаа гэхэд ханш нь 65 ам.доллар болж унасан ч хугацааны эцэст 100 ам.доллараар төлөлтөө авна. Ханшаас өгөөж хүртэхээс гадна купоныг нэмбэл компанийн онцлогоос хамаарч жилд дунджаар 20-35 хувийн ашиг авч болох жишээтэй. Хэн ч бондод хөрөнгө оруулж болно.

Дотоодын бондыг анхдагч зах зээл дээр нь худалдаж авчихаад хоёрдагч зах зээл дээр зарах боломжтой. Харин хоёрдагч зах зээлийн оролцогчид мэргэжлийн хөрөнгө оруулагч байх шаардлагатай. Тодруулбал, харилцагчийн эзэмшиж байгаа хөрөнгө 500 саяас дээш, эсвэл сарын орлого 10 сая төгрөгөөс дээш гэдгээ батлах ёстой болдог. Харин анхдагч зах зээлийн арилжаанд ямар нэг шалгуургүйгээр хүссэн мөнгөн дүнгээрээ оролцож болно. Ихэнхдээ дотоодын бондын нэгжийн үнэ сая төгрөг байдаг. Тухайн компани төлбөрийн чадваргүй л болохгүй бол өөр эрсдэлгүй. Гэхдээ компаниуд үл хөдлөх хөрөнгө, зээл, үнэт цаасаа барьцаалах зэргээр зээлдэгчдэд баталгаа гаргаж өгдөг. Иргэд нээлттэй болон хаалттай бондын хөрөнгө оруулалтыг сонирхох хамгийн том давуу тал бол үнэт цаасны компанийн харилцагч болох эсвэл нэг бүрчлэн холбогдож, танилцуулгыг авч байж сонголтоо хийх юм. Харин гадаадын бондыг худалдаж авах шалгуур нь хамгийн багадаа 2000 ширхэг буюу ойролцоогоор 180 мянган ам.доллар болдог. Манай компанийн хувьд харилцагчдадаа бага дүнгээр ч хамаагүй гадаад бондод хөрөнгө оруулах боломжийг олгодог.  

 

ХӨРӨНГИЙН БИРЖ, ҮНЭТ ЦААСНЫ ТӨВЛӨРСӨН ХАДГАЛАМЖИЙН СИСТЕМИЙГ ШИНЭЧИЛЖ АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Монголын хөрөнгийн бирж, Төлбөр тооцооны байгууллага, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг харвал төрийн өмчит компани гэдэг утгаараа үйл ажиллагаа нь жаахан удаашралтай явж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл, арилжааг удирдан чиглүүлж яваагийн хувьд төрийн байгууллагуудын хөгжлийг хурдасгах шаардлагатай. ХХI зуунд бүх зүйл технологид суурилж, техникийн хөгжилтэй хөл нийлүүлэхээс аргагүй боллоо. Тиймээс хөрөнгийн зах зээлийн орлцогч байгууллагуудын үйл ажиллагааг хурдасгаж үйл ажиллагааг нь үр ашигтай болгохын тулд технологийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Ингэж байж хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц болно. Мөн үнэт цаасны компаниуд улирал болгон тайлангаа гаргаж хариуцлагатай байхад хөрөнгийн бирж заавар зөвлөгөө өгч, илүү хариуцлагажуулах ёстой. Компаниудын тайлан заасан хугацаандаа ил болсноор судалгаа шинжилгээ илүү нарийн түвшинд хийгдэх, цаашлаад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү хялбар болно. Үр дүнд нь олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэх эерэг хандлагатай.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаатайгаар хөрөнгийн зах зээл сонирхох болон данс нээх иргэдийн тоо нэмэгдсэн. Зөвхөн манай компанийн харилцагчдын тоо гэхэд 2019 оноос хойш гурав дахин өссөн. Бидний хувьд байгууллагын харилцагчид руу илүү анхаарч, ойр ажилладаг учраас бусад компанитай харьцуулахад тоо дундаж ч идэвхтэй арилжаанд ордог харилцагчаар давуу гэж хэлж болно.  "Ти Ди Би секьюритис” ҮЦК зах зээлд анхдагч байр сууриа хадгалж ирсэн. Байгуулагдсанаас хойш Засгийн газрын бондууд, Худалдаа хөгжлийн банкны олон улсын валютын арилжаа гээд гурван тэрбум ам.долларын үнэлгээтэй бонд босгоход оролцсон туршлагатай. Нөгөө талаас 2017 онд дотоод арилжааны онлайн системийг нэвтрүүлж байлаа. Ингэснээр захилгыг цааснаас цахим хувилбарт шилжүүлсэн. Сүүлд захиалгынхаа санг хормын ч хоцрогдолгүй болгосон. 2015 онд МИК-ийн IPO-г хийж 37.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн нь тухайн үедээ хамгийн том IPO болсон. Мөн зах зээлд шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд салбартаа манлайлж ирсэн.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



203.91.115.56зочин   • 8 сарын 11. 11 цаг 51 минут

үүнээс илүү мэдээллийг яаж авах вэ

203.91.115.56зочин   • 8 сарын 11. 11 цаг 51 минут

үүнээс илүү мэдээллийг хаанаас авах вэ



ШИНЭ МЭДЭЭ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Цагаандэл-Уул боомт хүртэлх автозамыг хурдан эхлүүлэх шаардлага байгаа2 минут 24 секундын өмнөШүүхээс Ж.Соронзонд хилийн хориг тавих үндэслэлгүй гэж үзжээ10 минут 49 секундын өмнөТӨСӨВ 2023 : Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж 90 тэрбум төгрөгийг ТУСГАЖЭЭ17 минут 7 секундын өмнөЗарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй42 минут 50 секундын өмнө"Уул уурхайн салбар дахь төрийн хяналт суларч байна"48 минут 7 секундын өмнөГалт тэрэг ашиглан эрт илрүүлэг хийж байна57 минутын өмнөТуйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино1 цаг 22 минутын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ1 цаг 27 минутын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ1 цаг 39 минутын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн1 цаг 54 минутын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна1 цаг 58 минутын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв2 цагийн өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй2 цаг 2 минутын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ2 цаг 3 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ2 цаг 21 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа3 цаг 19 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна3 цаг 32 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна3 цаг 36 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа4 цаг 3 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана4 цаг 18 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ5 цаг 30 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа5 цаг 36 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ5 цаг 37 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ6 цаг 23 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд6 цаг 28 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан6 цаг 31 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв6 цаг 42 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв6 цаг 42 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах7 цаг 9 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг7 цаг 10 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?7 цаг 13 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”7 цаг 16 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана7 цаг 19 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар7 цаг 21 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ7 цаг 42 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог8 цаг 22 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 27 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон8 цаг 32 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ8 цаг 32 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10
 Facebook Twitter Youtube