Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-11 нд нийтлэгдсэн байна.

О.Батнайрамдал: Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нээгдлээ

8/ 11/ 2022    9 цаг 00 минут

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үр дүн болон уул уурхайн салбарын нөхцөл байдлын талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалын байр суурийг хүргэе.

 -Гашуунсухайт-Ганц мод боомтыг төмөр замаар холбож, БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сүүлийн үед болсон хоёр өндөр хэмжээний айлчлал дээр чухал асуудлууд хөндөгдлөө. Бид өндөр түвшинд тогтвортой хугацаанд нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах асуудлыг олон жил тавьж байсан. Бидний хүсч байсан зүйлийн эхлэл тавигдаж, Ерөнхий сайдын түвшинд хэрэгжүүлэхээр болсон нь чухал ач холбогдолтой. Энэ гэрээг байгуулснаар Монгол Улсаас Хятадын зах зээлд нүүрсээ тогтвортой нийлүүлэх боломж нь нээгдэж байгаа юм. Нүүрсний гарцыг харвал сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт 700-900 нүүрс тээврийн автомашин хилээр гарч байгаа нь сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн байгаа. Энэ нь гадаад худалдааны тэнцэл өсөхөд чухал нөлөө үзүүлсэн. 

-Замын-Үүд-Эрээн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлснээр манай улсад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт гарч байна. Нүүрс экспортлох суваг нэмэгдэж буйг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтоор нийт нүүрснй 90-95 хувь нь гардаг. Энэ боомт дээр баригдсан терминал болон  мөн LGV буюу автомат зөөлтөөр нүүрс гаргаад эхэлсэн. Энэ нь дөнгөж эхлэл боловч эрчимжээд явбал олон сувгаар тээвэрлэлт хийх гарц нээгдэх суурийг цар тахлын хоёр жилд нээчихлээ гэсэн үг. Цаашдаа задгай тээврээр биш, Хятадын талаас чингэлэг тээврээр хоргодол багатай авахыг хүсч байгаа. Тиймээс дэд бүтэц нь эхлээд үүсэх ёстой. Тэр дэд бүтцийг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч богино хугацаанд болон дараагийн 10 жилд ач тусаа өгсөөр байх боломжтой.

-Намрын улиралд нүүрсний экспорт  нэмэгддэг нь улирлын чанартай юу. Өөр асуудал байна уу?

-Барууны орнууд нүүрснээс татгалзсаны улмаас хэсэг хугацаанд хөрөнгө, санхүүжилт нь багассан. Гэхдээ буцаад өссөн нь страктурын өөрчлөлт явагдаж байгааг илтгэж байна. Энэ нь өөрөө цаг хугацаа шаарддаг буюу 10-20 жил зарцуулна. Тухайн хугацаанд нүүрсний хэрэглээ огцом буурах боломжгүй. Тухайн орон зайг бид маш оновчтой ашиглах шаардлагатай. Тэр үед төмөр зам ашиглалтад орж байгаа нь манай улсад давуу талыг үүсгэж байна. Тэгэхээр төмөр замын асуудал дээр улс төржиж болохгүй, таван жилийн хугацаанд 10 тэрбумын боломж алдсаныг ойлголоо. Эрчим хүчний хэрэглээ байгаа цагт бид нийлүүлэхээс өөр гарцгүй. Альтернатив нь бэлэн биш учраас үнэ өсөх эсвэл буцаад олборлолт руугаа шилжинэ. 

-Энэ жил геологийн хайгуулыг эрчимжүүлэн, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулж цахимаар олгох ажил яригдаад байгаа. Явц нь ямар байна вэ?

-Хайгуулын лиценз гэдэг нь зөвхөн Монголд биш дэлхий нийтэд авлига, хүнд сурталд хамгийн их өртөмтгий салбар. Үүнийг 100 хувь цахимжуулж, нээлттэй болгохоор маш том реформ эхлүүлсэн нь олон төрлийн эсэргүүцэлтэй тулгарсан. ТББ-уудаар дамжуулаад эсвэл Сүхбаатарын талбай дээр зохион байгуулалттай жагсаж байна. Тэр бүү хэл, УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдаанаар оруулахад буцаж л байсан. Гэхдээ энэ мэт бэрхшээлийг давж, лиценз олголтын журмыг нээлттэй, цахим хэлбэрт шилжүүлэхийн төлөө ажиллана. Цахимжуулалтын журамтай танилцвал маш том өөрчлөлт гэдэг нь харагдана. Нэг лиценз олгохын тулд 100 гаруй хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай. www.tender.gov.mn сайт хөгжөөд 10 гаруй жил өнгөрч төрийн үйлчилгээний 99 хувь нь явагддаг. Үүний адилаар лиценз олголт ч тухайн сайтаар явагдах боломж бий.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 153 (6885)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ4 цаг 42 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв5 цаг 3 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв5 цаг 32 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ6 цаг 3 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна6 цаг 39 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна6 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага6 цаг 58 минутын өмнөТанк ажиллагаа газраар солигдоод…7 цаг 11 минутын өмнөПутин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно8 цаг 7 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 12 минутын өмнөИнтерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ8 цаг 15 минутын өмнөГазар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна8 цаг 16 минутын өмнөАлтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал8 цаг 17 минутын өмнө" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube