Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-11 нд нийтлэгдсэн байна.

Ван И сайдын айлчлалаас үлдсэн үр дүн

8/ 11/ 2022    11 цаг 09 минут

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад энэ наймдугаар сарын 7-8-нд айлчлал хийгээд буцлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар албан ёсны айлчлал хийхдээ тэрбээр хэд хэдэн ажлыг амжуулан тохиролцоонд хүрч, манайд хүлээлт үүсгээд байсан зарим нэгэн асуудлыг ерөнхийд нь шийдлээ гэж хэлж болно.

 Худалдаа, эдийн засгийн болоод, бүтээн байгуулалтын төслүүд дээр манай хоёр улс хамтран ажиллаж ирсэн олон жилийн туршлага бий. Өнөөдөр ч мөн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж, үргэлжилж байгаа төслүүд олон бий бөгөөд тэдгээрийн явцыг түргэсгэх шаардлагатай байсан. Энэ талаар өмнөх уулзалтуудаар нэлээд сайн ярилцсан, ойлголт мэдээлэл сайтай байсан нь айлчлалын богино хугацаанд асуудлыг хялбар, хурдан шийдэхэд дөхөм болж байгаа ажиглагдав. Ерөнхийдөө ярилцах асуудал нь тодорхой, бараг үр дүн нь ч тодорхой болтлоо бэлтгэгдсэн өндөр зохион байгуулалттай арга хэмжээ боллоо.

 Ван И сайд Монголчуудын хувьд нэгэнт танил болсон зочин юм. Тэрбээр Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад энэ удаагийнхтай нийлээд дөрвөн удаа айлчилсан нь энэ. Хамгийн сүүлд 2020 онд айлчлан ирж байв. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол-Хятадын Гадаад харилцааны сайд нар нийт 9 удаа харилцан айлчилсан байдаг.  

 БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа эхэнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхсан юм. Тэрбээр Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхах үеэрээ харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хадгалж хөгжүүлэх тухай болон бизнес, эдийн засгийн олон салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Манай хоёр улс бол тус тусын язгуур эрх ашгийг хөндөлгүй, энх тайвнаар зэрэгцэн орших гэрээ байгуулсан хөршүүд.

Гэрээнийхээ энэ зарчмыг хадгалж явааг, шинэ цагийн соёлт хөршүүдийн хувиар оршиж чадаж байгааг хоёр талын харилцаа нотоллоо. Энэ харилцааг эдийн засгийн болоод бусад салбарт хамтарч, харилцаа тогтоож байгаа олон ажлууд илтгэх юм. Ялангуяа дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт урд хөршийн дэмжлэгийг манайх олонтаа авч, авто замаас өгсүүлээд үйлдвэр, орон сууцтай ч болсон. Энэ айлчлалаар ч мөн дэд бүтэц бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хөнгөлөлттэй зээлээр авах асуудал удааширсныг түргэн шийдэх яриа хэлэлцээ болж асуудлыг нааштайгаар шийдэж чадлаа. 

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын хэлэлцээгээр буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулж, ахиулах тухай яриа үр дүнд хүрсэн. Хүлээлттэй байсан олон асуудлыг шийдсэн тухай дор тодруулбал:

  -Боомтуудаа сэргээн сайжруулах тал дээр манай улс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн хувьд хэлэлцээрийн эхэнд, анхаарлын төвд өрнөсөн яриа бол Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажлыг эцэслэн тохирох, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай яриа байсан.  Айлчлалаар энэ бүгдийг өмнөд хөрштэйгээ тохиролцлоо.

 Манай улсын хувьд экспортын бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх тухай, илүү өндөр ашиг шингээж борлуулах тухай асуудал олон жил үргэлжилж байгаа. Үүний зэрэгцээ хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зам дэд бүтэц сайтай болох асуудал нэн тэргүүнийх байдаг. Боомтуудаа сайжруулах Засгийн газрын зорилт нь бүх төрлийн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх, орлого ашиг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

 -Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

 -Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.

 -Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов.

 -Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, бохир ус цэвэршүүлэх байгууламж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ. 

-Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов.

 -БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав.

 -Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, "Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 Монгол, Хятад хоёр улсын хувьд цар тахлын хорио хязгаар өндөртэй үед ч айлчлал, уулзалтуудаа холдуулж тасалдуулсангүй, олон улсын нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед ч иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа улам бэхжүүлж, өргөжүүлэхэд санаа тавьж, бүхий л салбарт хамтрахыг эрхэмлэж байгаа. Айлчлалын үеэр талууд харилцаандаа анхаарч байгаа энэ байдлаа онцолж, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэгтэй санал нэг байв. Түүнчлэн өндөр дээд түвшний харилцан айлчлал ялангуяа сүүлийн жилүүдэд нэлээд тогтмолжиж байгаа нь улс төрийн харилцаа сайжирч, итгэлцэл бэхжиж буй явдал гэж дүгнэж байлаа.   

 Энэ айлчлалын талаар БНХАУ-ын төрийн мэдээллийн Синьхуа /Xinhua/ агентлаг мэдээлэхдээ, “Хоёр орон өргөн хүрээний тохиролцоонд хүрлээ. Найрсаг хөршийн хувьд Хятад улс нь Монголын хурдацтай ахиц дэвшлийг баяртайгаар харж, цаашид улам хөгжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байгааг Ван И тэмдэглэжээ” гээд хоёр талын хүрсэн тохиролцоог нэг бүрчлэн танилцуулжээ.

          Тухайлбал:

  •  Өнөөгийн ээдрээтэй, байнга өөрчлөгдөж буй олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд Хятад, Монгол Улс нь сайн хөрш, сайн андын хувиар сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахад бэлэн байна.  
  • Хоёр тал “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” хөгжлийн стратеги, "Даян дэлхийн хөгжлийн санаачилга", “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг уялдуулан хөгжүүлж, Хятадын хоёр үе шат бүхий стратеги төлөвлөгөө, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого зэрэг гурван чиглэлийг хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх хөдөлгөх хүч болгон гүнзгийрүүлэх хүсэлтэй байна.
  • Мөн хоёр тал харилцан бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хоёр талын язгуур ашиг сонирхлыг харилцан хүндэтгэхээ дахин нотоллоо. 
  • Тогтвортой байдлаа хадгалж, хөгжилд анхаарч, улс орныхоо нөхцөл байдалтай уялдуулан хөгжлийн замыг эрэлхийлэхэд БНХАУ Монгол Улсыг дэмжиж байна. Мөн Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай баримталж, Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконг зэрэг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг Хятад улс сайшааж байна” гэх зэргээр Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар хэвлэлийн хурлын үеэр онцолсныг мэдээлсэн байна.

Дээрх асуудлуудыг хэлэлцэж, тохиролцоод, заримыг нь дотоодын байгууллагуудтайгаа ярилцаж шийдье гээд буцсан урд хөршийн Гадаад хэргийн сайдын айлчлал товчхондоо ийм болов. Ямартаа ч манай улсад ирж буй томоохон зочдын нэгийнх нь айлчлалаас хүлээж байсан үр дүн тодорхой хэмжээнд биеллээ гэж үзэх боломжтой. 

 Эх сурвалж: МОНЦАМЭ

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ36 минут 53 секундын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо1 цаг 44 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...7 цаг 7 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар7 цаг 22 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?7 цаг 35 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна7 цаг 37 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"7 цаг 38 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ7 цаг 39 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй7 цаг 41 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт7 цаг 46 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна7 цаг 48 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо7 цаг 51 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)7 цаг 53 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно7 цаг 57 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube