Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-12 нд нийтлэгдсэн байна.

Нэмэгдэхүүний байрыг сольсон нийлбэр нь ялгаагүй МАН-ын томилгоо

8/ 12/ 2022    6 цаг 30 минут

Өвөлжилтийн бэлтгэл ажил өнөө маргаашгүй эхэлж байна. Өнөөх утаа угаар, түлш түлээ яах бол гэсэн асуудал “горьгүй” гэдгийг нийслэлчүүд тэр аяараа мэднэ. Өнгөрсөн өвөл нүүрс хямд байгаа учраас хүмүүс их түлээд байна гэж хурган дарга нь хэвлэлд ярьж байлаа. Шахмал түлшний чанар муугаас хот утаа униартаа дарагдаж өнгөрөөснийг хэн хүнгүй мэдэж буй. Угтаа Тавантолгой түлш гэх компанийг олигтой удирдаж, шахмал нүүрсийг чанартай үйлдвэрлэж, хотыг утаа багатай байлгаж чадаагүйгээ мэдэрсэн “По” гэх М.Ганбаатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

Гэтэл нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдгийн адилаар М.Ганбаатарын оронд Тавантолгой түлш компанийн захирлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас балагтайгаар “хусагдаж” байсан Ц.Даваацэрэн томилогдчихсон явна.

Ц.Даваацэрэнг экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэлцдэг. АН-ын харъяалалтай хүн. Тэр АН-ыг эрх барьж байх үед буюу 2012-2016 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажилласан. Гэвч ажлаа чин шударга хийлгүй авлига хээл хахуулийн олон хэрэгт нэр холбогдож АТГ, прокурорын байгууллагад шалгагдаж байлаа. Одоо ч түүний нэр холбогдсон хэргүүд эцэслэгдээгүй буй.

Тухайлбал Ц.Даваацэрэн нь Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байх үедээ Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай Медикал ХХК-д өгөх тушаал гаргасан хүн юм. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан уг эмнэлгийг 2016 онд ямар ч үнэ төлбөргүйгээр 18 жилийн гэрээ байгуулж дээрх хувийн компанид шилжүүлсэн байдаг. Өнөөдөр хүртэл нэг ч төгрөгөө улс аваагүй. Энэ хэрэгт холбогдсоны дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа хориг 461-р ангид Я.Энхчулууны хамтаар баривчилж, нэг сарын хугацаатай цагдан хорьж байсан ч Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтаар гарч байлаа.

Дээрээс нь Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 он хүртэл 12.7 тэрбум төгрөг бэлнээр урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан хэмээн шадар сайд ярьсан юм. Мөн 2009-2017 оны хооронд оффшор дахь дансанд их хэмжээний сая доллар гуйвуулсан зэрэг хэрэгт холбогдуулан АТГ, ЭЦГ, ТЕГ-аас шалгаж байлаа. Эдгээр хэргүүд одоо хэрхэн эцэслэгдсэн нь тодорхойгүй, төмөр сэйфэнд хав дарагдчих шиг боллоо.

Ийм хүнийг, тэр дундаа өрсөлдөгч намынхаа хүнийг МАН төрийн өндөр албан тушаалд томилсон нь бас сонин. Төрийн гурван өндөрлөг нь ам нээх болгондоо шахам авлига, албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэнэ, төрийн албыг цэвэрлэнэ гэгдэх. Гэтэл нэр цэвэр бус хүмүүсийг энэ мэтчилэн хариуцлагатай албан тушаалд томилдог нь юуны учир вэ...

Угтаа бол төр авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, улс оронд хохирол учруулсан хүнийг дахин төрийн албанд томилохгүй байх нь шударга ёсонд нийцнэ. Даан ч манай төр, төр баригчид завшсан, задарсан нэгнийг нэг ажлаас нь чөлөөлсөн болж харагдаад өөр өндөр албанд томилчихдог тоогүй тогтолцоотой болоод бугшчихаж.

 

 

 

 

Б.Мөнх

14


Сэтгэгдэл (14)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.160.119Зочин   • 2022, 8 сарын 14. 14 цаг 27 минут

Ч.Ганзориг хамгийн гол буруутан нь гэж ГОК даяар ярьж байгаа

202.126.90.68Нармандах   • 2022, 8 сарын 13. 10 цаг 39 минут

Даваасүрэн захиралдаа амжилт хүсье

202.126.90.68Зочин   • 2022, 8 сарын 13. 10 цаг 38 минут

Даваасүрэн захиралдаа ажлын амжилт хүсье

59.153.115.152Зочин   • 2022, 8 сарын 13. 6 цаг 28 минут

Энэ бүх муу муухайг хүзүүгүй хүн хийлгэсэн байха. Ачит эх ххкг энд дурьдаагүй бн

172.58.163.14Д.Ганчулуун   • 2022, 8 сарын 13. 5 цаг 21 минут

Даваацэрэн захирал бол цул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан үнэхээр туршлагатай удирдах ажилтан, өмнөх асуудлыг шалгаад хянаад шийдсэн бхад одоо яахаараараа бие биендээ өш санадаг юм бэ? Би бол Даваацэрэн захирлыг хэзээ ч тийм ул суурьгүй зүйл хийхгүй хүн гэдэгт итгэдэг. Даваацэрэн захиралд шинэ ажилд нь амжилт эрүүл энх тайван амьдралыг хүсэн ерөөе....

59.153.114.53Зочин   • 2022, 8 сарын 12. 19 цаг 58 минут

Даваацэрэн уул уурхайн мундаг мэргэжилтэн сайн удирдагч. Ийм хүмүүсээ ашиглах л хэрэгтэй.медис эмнэлгийн хувьд эзний тушаалаар хийгдсэн байх даа

66.181.191.234Зочин   • 2022, 8 сарын 12. 18 цаг 02 минут

Энэ хүүр үхээч

202.126.89.230зочин   • 2022, 8 сарын 12. 17 цаг 15 минут

энэ яаж яваад албан тушөөл очоод бна вэ сонин уим даа намынхаа хүмүүсиыг тавиачээ еронхий сайд намын дарга нь ингээд яваад байх уу арай уим даа

202.126.89.104Irgen   • 2022, 8 сарын 12. 16 цаг 59 минут

Nam-iin galzuu tsagaan solio tussan mal bichij dee, mgl-d iimerkhuu nohduudiig ugui hiij uls ornoo bodoh tsag ug ni bolson, ali ch nam yalgaaguigeer chadvarlag hunuusiig tsugluulah, ajil yavuulah heregtei

122.201.24.229Зочин   • 2022, 8 сарын 12. 14 цаг 42 минут

Бас л сайн хүн дээ

202.9.46.18зочин   • 2022, 8 сарын 12. 12 цаг 34 минут

энэ нөхөр чинь АН-ын үед Эрдэнэт үйдвэрийн захирал, Дархны төмөрлөгийн үйлдвэр, АМХЭГ-ын дарга зэрэг ажлуудыг хийж явсан, МАН-ын үед ТТТХК даргаар томидлгдож МАНАН үүсгэж байгаа юм байналдаа. саяхан л Эрдэнэтийн 49%, Эрдэнэтийн МедиПас эмнэлгийн хэргээр ял үүсгээд шалгаад байсан ямар ч учиртай юм мэдэхгүйэ.

192.82.78.100Зочин   • 2022, 8 сарын 12. 12 цаг 33 минут

Энэ хүн дэндүү сайн хийж чадна даа.Даанч тэр хүний хийж бүтээснийг мэдэхгүй харлуулаад бгаа нөхөд л иймэрхүү юм бичнэ ээ.

66.181.161.74Зочин   • 2022, 8 сарын 12. 11 цаг 52 минут

Зайлаа ийм ч бх гэж

202.70.34.130зочин   • 2022, 8 сарын 12. 9 цаг 02 минут

Арай арай



ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа5 цаг 8 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа5 цаг 53 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube