Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-12 нд нийтлэгдсэн байна.

“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

8/ 12/ 2022    14 цаг 31 минут

-Шударга ёсны төлөө гэдэг Л.Оюун-Эрдэнэ сайд хоёрын хоёр сан тоносон хүнээр юу зөвлүүлэх гэсэн юм бол?

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд саяхан л ЖДҮХС-гаас авсан хөнгөлөлттэй зээлээ өөрийн ББСБ руугаа оруулан бусдад өндөр хүүтэй мөнгө зээлэн хөлжиж байсан нь тогтоогдсон. Түүнийг “шударга ёс”-чин У.Хүрэлсүх нь хариуцлага хүлээлгэж хөөх болов уу гэтэл харин ч Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид дэд захирлаар ажиллах болсон. Гэтэл өнөөдөр хамгийн их шударга ёсыг тунхаглагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болсон гэнэ.

 Яагаад энэ “ЖДҮ”-чиндээ хариуцлага тооцох байтугай өндөр албан тушаалд томилоод байдаг юм бэ. Завшсан хөрөнгийнх нь хэмжээ багадаад байдаг юм уу? Тэгвэл зөвхөн ЖДҮХС-д “гар дүрээгүй”-г сануулъя. Түүний самарсан дараагийн зээл нь Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан. Энэ санг анх Дэлхийн банк, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд 2002 онд байгуулсан байдаг. Хөдөөгийн болон санхүүгийн үйлчилгээ хязгаарлагдмал газруудад оршин сууж буй иргэдийг тогтвортой санхүүгийн үйлчилгээнд хамруулан улмаар хүрээг нь өргөтгөж, тэдэнд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго бүхий Бичил санхүүгийн хөгжлийн сан манай улсад байгуулагдаад 18 жил болж байна. Энэ сангаас бичил санхүүгийн хөгжлийг дэмжих зорилгоор арилжааны банкуудад гурван тэрбум, банк бус санхүүгийн байгууллагууллагад нэг тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэйгээр /сүүлд нэмэгдсэнээр/ олгодог байсан юм билээ. МАН-ын олон ч “ББСБ-тай, ломбардтай нууц ноёнтнууд энэ сангаар VIP үйлчлүүлсэн дээ. Л.Энхболд тэдний л нэг. Гэм нь шаардлага хангаагүй байсан ч утсаар ярьж дарамталж байгаад авчихдаг байсан ноён зан түүнд ч байв. Л.Энхболдын хувьд одоо ч түүний ХОМ-т бичээстэй “Ирээдүй Инвест” ББСБ тус сангаас удаа дараа зээл олгогдож, төлөгдсөн байдаг. Хамгийн сүүлд 2016 оны сүүлчээр 400 сая төгрөгийн зээл авсан байдгаас Бичил санхүүгийн хөгжлийг дэмжих сан татан буугдсан 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар 240 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэйгээр уг сан Сангийн яамны мэдэлд шилжсэн байдаг. Төлөгдөж байгаа гэж найдъя. Сонирхолтой нь “Ирээдүй инвест” ББСБ-д хувь нийлүүлэгчдийн бүртгэлд Л.Энхболдоос гадна “Тэмүүжин хүнс” ХХК гэж бүртгэсэн байдаг. Харин “Тэмүүжин хүнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Shih Pei Chih гэж бүртгэгджээ. Ийм овсгоотой, омогтой, үүгээрээ л “төр бизнес хийдэг” ухаанаас хожиж яваа нэгэн бол Л.Энхболд билээ. Мөн түүний төрсөн ах Л.Нэргүй эдүгээ Татварын ерөнхий газарт Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү хэмээн хэвлэлээр удаа дараа бичиж байв.

 Л.Энхболд ЖДҮХС-ээс гурван удаа нийт 3.2 тэрбум төгрөгийн зээл авч өрөө дарж, амин хувьдаа зориулан, бусдад ББСБ-аараа дамжуулан өндөр хүүтэй зээлүүлж, мөнгө хүүлсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихоод байхдаа “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” гээд “гүрийж” үзсэн.

Магадгүй үүнийгээ хэлж тойрогтоо хөл тавьдаг, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэдэг бараг “гуйлгачин” маягийн албан тушаалаар халхавчилж хүний нүүр хардаг биз ээ. Түүнээс биш тэр “завшигч”-аар зөвлүүлэх ажил Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баймааргүй л юм гээд гайхаж байтал өөр нэг сэжүүр гарч ирлээ. Гэтэл зүгээр ч нэг “орон тооны бус зөвлөх” нэр зүүгээгүй бололтой. Сонгогдож байсан нутагтаа очиж, нутгийн ард олны санаа бодлыг үймүүлж, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр баталгаажсан, УИХ, Засгийн газраас баталсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй бүтээн байгуулалтын ажил, шинэ сэргэлтийн бодлогод саад хийгээд яваа нь дэндүү хорлонтой.  Түүний гүжирдлэг, гүтгэлэг, популизмаас болж орон нутгийн Тавантолгой ХК өчнөөн тэрбумын алдагдал хүлээсэн байдаг. Уурхай зогссоноос болоод олон тэрбумын алдагдал хүлээхэд тухайн орон нутаг болон улсын төсөв л хорогдож хохирдогийг хууль тогтоох танхимд дөрвөн жил суухдаа тэр ойлгоогүй гэж үү?

Түүнийг “Нүүрсний хулгай, 3000 машин нүүрс ачаад Хятад, Монголын хилээр гараад явчихсан” гэж нэг хашгирахад л аймгийнх нь төсөвт ногдол ашиг хэлбэрээр орж байсан орон нутгийн Тавантолгойн уурхайн 70 тэрбум төгрөг хэдээр хоргодсон байх вэ, тэр нь түүний гүтгэлгийн хор нөлөөний хэмжээ байж таарна. Дээр нь түүний гүтгэлгийн мөрөөр АТГ, хууль хяналт, татвар, хил гааль, мэргэжлийн хяналтын байгууллагууд шалгалт хийгээд “Энэ бол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг биш” гэдгийг нь тогтоочихсон. Гэтэл одоо “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй “Боомтуудын сэргэлт”-ийг сэм эсэргүүцсэн үйлдэл зохион байгуулах болсон талаар орон нутгаас мэдээлэл баримтууд илгээх боллоо.

 

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.127ӨМНӨГОВЬ   • 2022, 8 сарын 15. 12 цаг 05 минут

Ажнай толгойтой нүүрсний луйварчдын мөнгөний toim.mn

66.181.183.190Зочин   • 2022, 8 сарын 13. 16 цаг 45 минут

Unuu niursnii huvhai hulgaichid l iim yum bichuuldeg baihdaa. Uruvdultei hognuud shuu. Ene hunees aigaad uhej dald orj bgaan bnldaa. Archaagui nutgaa tonoj bayjsan amilsan chutguruud oir toirniihoo humuusiig hairlahgui humuus heden haltar tugruguur huniig muuluulj gutguuleh enuuhrnd biz. Busdiin buzar argaar olson mungu ene bichsen hund ar ger ur huuhded hool l boloh boltuga

192.82.82.164Зочин   • 2022, 8 сарын 12. 22 цаг 32 минут

Wha ha ha ha. Ene bid 2 khulgai khiikhiig l zaadaggyi um bol yugaa zuvlukh ve dee. Iim yumaar zuvlyyleed baival uls oron yaj khugjikh ve dee.

66.181.161.74Зочин   • 2022, 8 сарын 12. 14 цаг 38 минут

Олив огтоно шиг гөлөг



ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ7 цаг 4 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа7 цаг 33 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 56 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ8 цаг 1 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ9 цагийн өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно9 цаг 18 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна9 цаг 35 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 49 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 51 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 сар 27. 9:30ЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 сар 27. 9:23Зам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube