2022 оны 08-р сарын 12-ны өдөр, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс 2022 оны Хятадын аялал жуулчлалын соёлын өдөрлөг болох “Солонгон үүлст Юнь нань”—Хятадын Юнь нань мужийн аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэнь Шуан онлайнаар оролцож үг хэлэв. Мөн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Монгол Улсын Хятад хэлний судлаачдын холбооны тэргүүн Х. Баатархүү нар хүрэлцэн ирсэн. Монгол, Хятад хоёр талын зочид, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, гэрэл зургийн салбарын нийт 100 гаруй хүн энэхүү нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга Чэнь Шуан үг хэлэхдээ: “Энэ удаагийн үзэсгэлэн 2022 оны “Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” доорх чухал арга хэмжээ ба Энэхүү үзэсгэлэн дээр “Солонгон үүлст Юнь нань” хэмээх нэртэй үзэсгэлэнт Юнь нань мужийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Юнь нань бол үндэстний соёл цугларсан эрдэнэсийн сан юм. На ши үндэстний Дун ба бичиг үсэг бол дэлхий дээр цорын ганц “Амьд байгаа” дүрс үсэг юм. Энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулан Монголын ард түмэнд Юнь нань мужийн өвөрмөц газарзүйн байршил, гайхамшигт байгалийн үзэмж, үндэстний зан үйл олонтой, урт удаан хугацааны түүхийг илүү гүн ойлгуулж, Хятад Монгол хоёр улсын аялал жуулчлалын харилцаа болон хамтын ажиллагааг илүү ахицтай урагшлуулах зорилготой. Хятадад ийм нэгэн үг бий. Хамаатан садан уулзах тусмаа илүү дотно болдог, найзууд уулзах тусмаа илүү ойр болдог. Бид чин сэтгэлээсээ та бүхнийг цар тахал даван туулсны дараагаар боломжтой бол заавал Хятадын Юнь нань мужид очиж үзэж хараарай" гэсэн юм.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д. Гантөмөр үг хэлэхдээ: “БНХАУ Монгол Улстай уул усаар холбогдсон. Манай хоёр орон улс төр, эдийн засгийн соёлын хүрээнд харилцан хамааралтай сайн хөршийн харилцаатай билээ. Аялал жуулчлалын соёл нь хоёр улсын харилцаа бүрдүүлэх чухал хэсэг. Өнөөдөр, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс зохион байгуулж буй “Солонгон үүлст Юнь нань”-Хятадын Юнь нань мужийн аялал жуулчлалын гэрэл зургийн үзэсгэлэн нь цар тахлын дараах Монгол Хятадын аялал жуулчлалын салбарын сэргэлтийг ахиулах чухал ач холбогдол өгч байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монголын бүхий л салбарынханд Хятадын Юнь нань мужийн үзэсгэлэнт байгаль, гүн гүнзгий соёлыг бүрэн харуулж чадна гэж итгэж байна” гэлээ.
Нийт 60 ширхэг үзэсгэлэнт аялал жуулчлалын гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэсэн ба үзэсгэлэнгийн хугацаа 08-р сарын 12-оос эхлэн долоон хоног үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.