Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-12 нд нийтлэгдсэн байна.

Арилжааны банкны удирдлагууд ченжүүдтэй хуйвалдаж зохиомлоор долларын хомсдол үүсгэж байна гэв

8/ 12/ 2022    16 цаг 08 минут

Арилжааны банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт тавиад эхэлжээ. Өчигдрийн байдлаар өдөрт 20 сая төгрөг буюу 6000 ам.доллараас илүү гүйлгээ хийхээ зогсоогоод байна. Зарим банкууд доллар ч гаргахаа больж. Банкууд долларын гүйлгээнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед доллар хайсан хүмүүсийн урсгал вальют арилжааны Найман шарга зах руу шуурч байна. Өчигдөр өдрийн 12:00 цагийн орчимд тус төвд очиход нүдний гэм болоод буй доллар хэдхэн ченжийн гарт чихрийн цаас шиг эргэлдэж байх юм. Тэд доллар сураглаж аргаа барсан хүмүүст аманд орсон үнээ хэлээд л хямсгардуухан царай гаргаад тамхиа сорох аж. Арга мухардсан иргэд ч үг дуугүй хэлсэн үнээр нь аваад л эргэж байх юм. Өчигдөр очиход доллар 3195 төгрөгийн ханштай байсан юм. Банкуудад хомсдоод буй долларыг гудамжинд зогсох ченжүүд боодол боодлоор нь бариад алхаж байгаа нь хачирхалтай. Тэдэнд хэвлэлээс яваагаа дуулгаж тодруулга мэдээлэл авахаар хандахад эрс дургүйцэж, тавхайсан зузаан долларын дэвсгэртүүдээ өвөртлөөд ум хумгүй зугтаад хаашаа ч юм алга болов.

н.Цэрэндорж: эрэлттэй үед банкууд дахь доллар Найман шаргад төвлөрдөг нь хачин санагддаг Доллар солиулаад гарч буй иргэн н.Цэрэндоржтой уулзаж цөөн хором ярилцлаа.


Доллар Найман шаргаас өөр газраас олдохгүй байна уу. Та хайж үзэв үү? -Банкууд хязгаарлалттай олгож байна. Яаралтай үед бол гаргаж өгч амжихгүй юм. Арилжааны банкуудаас өөр газраас доллар олдохгүй байна. Миний тухайд сая 10000 ам.доллар авлаа. Хүү маань гадаадад сурдаг юм. Сургалтын төлбөр нь нэхэгдээд эд нарын аманд орж авахаас өөр арга надад байсангүй. Ханшийн зөрүүнээс ойролцоогоор сая орчим төгрөгийн алдагдал хүлээлээ.

-Банкуудад үзэгдэхгүй байгаа доллар энд гудамжинд зогсдог ченжүүдийн гарт эргэлдэж байгаа нь хачирхалтай санагдах юм.

-Долларын ханшийг барьж, төгрөгийн ханшийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь Монголбанк. Энэ ченжүүдийг Санхүүгийн зохицуулах хорооноос шалгадаг л гэсэн. Тэд хоорондоо ямар харилцаа үүсгэдгийг мэдэхгүй юм. Ер нь эрэлттэй үед банкууд дахь доллар Найман шаргад төвлөрдөг нь хачин санагддаг. Өнгөрсөн хавар долларын нөөц байхгүй боллоо гээд л банкууд долларын гүйлгээ хийхээ больсон. Хил нээгдээд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татаж эхэлсэн цаг л даа. Тухайн үед иргэд ченжүүдийн аманд ороод л хэлсэн үнээр нь авч байлаа. Өнөөдөр оюутнууд хичээл сургуульдаа явах, бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ татах зэрэг долларын хэрэгцээ өсч байна. Гэтэл мөн л доллар ченжүүдийн гарт төвлөрчихөж. Уг нь нүүрс урагшаа гарч байна гээд л Засгийн газраас мэдээлэх юм. Гэтэл яагаад хомсдол үүсчихдэг юм бол доо. Манайхаас зээлээр авч байна гэж баймааргүй л юм. Ойлгох юм үнэндээ алга. Банкинд доллар байхгүй болчихоод байхад энд хэдхэн нөхөр “хүссэн хэмжээгээр чинь гаргаад өгье” гээд аманд орсон үнээ хэлээд л зогсож байгааг юу гэж ойлгох вэ? гэв.

тамхи татаж зогсох захын ченж л 10000 ам.доллар атгачихаад хэдийг авах юм гээд зогсож байх. Арилжааны том банкууд л долларын гүйлгээндээ хязгаарлалт тогтоочихсон, зарим нь гүйлгээгээ зогсоосон ийм цаг үед тэр шүү. Хачирхалтай нь тэд хэвлэлийнхний сургаар л тарж бутраад алга болно.

Л.Энхбаатар: Арилжааны банкны гар хөл болсон улс төгрөгийн ханш унагаж байна Зарим ченжүүдийн ярьж байгаагаар бол энд удаан зогссон архаг нөхдүүд арилжааны банкны албан тушаалтнуудтай холбоотой болчихсон гэнэ. Вальют арилжааны Найман шарга төвийн лангуунд зогсдог Л.Энхбаатараас цөөн асуултад тодруулга авлаа.


-Найман шаргад долларын нөөц хэр байна вэ. Гадуур доллар сурагласан хүмүүс олон тааралдлаа.

- Доллар сурагласан хүний цуваа тасрахгүй байна. Ачаалал ч их байна. Өдийд долларын эрэлт ер нь өсдөг. Гадаадад сурдаг оюутнууд буцахад зардал хэрэг болно. Мөн гадаадын байгууллагуудтай хамтарч ажилладаг хүмүүс доллараар гүйлгээ хийдэг. Яаралтай эмчилгээнд явах шаардлага гарсан улсад ч доллар л хэрэг болно. Ийм хүмүүс түгээмэл орж ирж байна.

-Долларын нөөц хэр байна вэ?

- Өнөөдөр бол энд хомсдоод байгаа юм алга. Хангалттай байна. Гэхдээ энд дотоодын долларын нөөцийн тав хүрэхгүй хувь нь л эргэлддэг. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтмол шалгалт ирдэг.

-Банкуудад хомсдоод буй доллар энд хөглөрч байгаа нь сонин юм даа. Долларын хэрэгцээ гарсан иргэд хэдхэн ченжийн аманд орж үнэтэй авч байна шүү дээ.

-Банкуудад хомсдоод байгаа шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Лангуунд зогсдог хүмүүс бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд л ажлаа хийдэг. Харин Найман шаргын гудамжаар доллар тэврээд алхаж байгаа ченжүүдийн олонх нь албан ёсны зөвшөөрөлгүй. Яг ийм долларын эрэлт нэмэгдсэн үед л хаанаас ч юм бөөнөөрөө гэнэт гараад ирдэг юм. Доллар хомс үед ингэж үнэтэй зарж байгаа нь мөнгө угааж байгаа гэмт хэрэг мөн шүү дээ. Санхүүгийн зохицуулах хорооноос өдөр тутам шалгалт явдаг. Энэ хүмүүсийг яагаад шалгадаггүй юм. Хажууханд хүртэл цагдаагийн хэлтэс байгаа. Цагдаадийн алаг машин цаг тутам л эргэлдэж байгаа харагддаг. Энд зогсоод нүдэн дээр нь мөнгө угааж иргэдийг дээрэмдэж байгаа хүмүүсийн хаагуур нь зөрөөд байдаг юм бол. Эндээс доллар аваад бараа захихад тэр дарамт иргэдийн нуруунд л ирнэ. Энд ченжүүдэд тушаасан мөнгөө бараан дээрээ нэмээд зарах нь хэнд ч ойлгомжтой. Худалдан авах чадваргүй бол бизнес эрхлэгчид л дамдуурна.

Эдийн засаг сүйрнэ л гэсэн үг л дээ. Хууль хяналтын байгууллага энд ажиллах хэрэгтэй байна. Энд онцлоход, ченж хийгээд доллар өвөртлөөд алхаж байгаа хүмүүс арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотой. Энд лангуунд зогсдог хүмүүс бүгд мэднэ гэв. Тавхайсан зузаан доллар атгачихаад гудамжаар том том дуугарч алхах ченжүүдийн олонх нь арилжааны банкны удирдах албан тушаалтнуудтай холбоотойг энд лангуунд зогсох иргэд шууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, банкинд түгжсэн долларыг эндэхийн ченжүүдийн гараар дамжиж үнэ нь өсөөд иргэдийн гарт очиж байна. Төгрөгийн ханшны уналтаас мөнгө унагадаг хэрэгт төв банкны хэлтсийн дарга нарын нэр ч холбогддог бололтой. Доллар хэрэг болсон хэн бүхнийг ингэж шахах замаар ашиг олдог сүлжээ бий болсон нь Найман шаргын нэг өдрөөс ил цагаан харагдаж байна. Эдийн засагчдын зүгээс ч арилжааны банкны удирдах албан тушаалтнууд, салбар хэлтсийн дарга нар ченжүүдтэй үгсэн хуйвалдаж доллар гаргаж өгдгийг онцолж байгаа юм. Найман шарга төвийн гудамжаар цагдаагийн алаг тэрэг цаг тутам л холхих юм. Энэ зуураа төгрөгийн уналтаас мөнгө угаах ченжүүдийг анзаардаггүй нь хачирхалтай. Дээрх асуудлаар байр суурь авахаар Монголбанк руу хандахад хяналт тавьж ажилладаг гэхээс өөр тоймтой мэдээлэл өгсөнгүй.

О.Дашням

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ2 цаг 58 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube