Өнөөдөр Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа гол үерийн түвшинг 5-30 см, харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.
Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэнх нутгаар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.
Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар яваа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.