Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?

8/ 15/ 2022    8 цаг 03 минут

Цэц өнөөдөр их суудлаар хуралдана. Түүгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг хянан хэлэлцэнэ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2022 оны арваннэгдүгээр сарын 22-нд  Цэцэд гомдол гаргасан. Тэд “...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн. Энэ талаар гишүүд Цэцэд хандсан өдрөө олон нийтэд мэдээлэл өгөхдөө “...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оноос хойших алдаа дутагдлыг засах сайн хууль болсон. Гэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Тэр дагуу ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-аас нээлттэй сонсгол хийж томилох нь зөв. Гэвч хуулиар, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахын зэрэгцээ ахлагчийг нь УИХ-аас томилж байгаа юм. Энэ нь шүүхийг улс төрөөс ангид байлгах зарчимтай нийцэхгүй. Олонхын намаас сонгогдсон дарга сонгон шалгаруулах ажлын багийг байгуулж байна. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй болохоос шүүх эрх мэдлийн томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-аас томилогдсон хүмүүс хараат бусаар ажиллах эсэхийг эргэцүүлж үзэх шаардлагатай.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуульд Засгийн газрын санал болгосноор шүүхийн бүх төсөв, хөрөнгийг УИХ баталж байна.  Ингэснээр, шүүхийн томилгоо, төсөв хөрөнгийн асуудал нь УИХ, Засгийн газраас хамааралтай болж байгаа тогтолцоог засах шаардлагатай. 
Түүнчлэн Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байх ёстой гэдгийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал харуулж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тогтолцоог хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна” гэж байв.

Тэгвэл өнөөдөр Цэц их суудлаараа гишүүдийн гомдол бодитой эсэхийг нэг мөр тогтоох гэж байна. 
Дээрх агуулгуудыг багтаасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан. Харин 2020 оны тавдугаар сарын 25-ны  морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн. Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “давхар дээл”-ийн талаарх гомдол юм. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39.1-т “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын 2020 оны сонгуулиас хойших Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэйгээр ажиллаж байгаа юм. 

Энэ өөрчлөлтийн давуу тал нь УИХ-ын гишүүд Засгийн газрын ажилд хутгалдаад байдаг нь бага болсон гэдэг. Нөгөө талаас “дан дээл”-тэй сайд нарын ачаа даах чадвар тааруухан гэгдэж,  улс төр нэр хүнд нь сайнгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Ядаж байхад энэ өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарав. Хойд хөршийн оролцоотой дайн дажин ч дэгдлээ. Урд хөрш ч зүгээр байсангүй. Энэ бүгдийг дагасан хямрал нүүрлэв. Тэр хэрээр Засгийн газарт ирж буй ачаалал нэмэгдсэн гэсэн үг.

Гэвч “... “Дан дээл”-тэй сайд нар сайнгүй байна” гэсэн яриа гарах бүрт хаа нэгтээгээс “давхар дээл”-тэй сайд нарыг нэхдэг. Товчхондоо, “давхар дээл”  нь иймэрхүү хүсэл сонирхлууд тойруулсан “алим” болоод байсан юм. 

Харин одоо энэ “давхар дээл”ийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж мэдэхээр боллоо. Мэдээж хэрэг, Цэц хэрхэн шийдэхээс хамаарна. 
Цэцийн шийдвэр “давхар дээл”-ийг бүх сайд нарт зөвшөөрөхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Тоотой суудалд толгой гашилгаж суух гишүүд цөөрнө. 2020 оноос хойш ийм байдалтай явж ирсэн. 

Цэц хэрвээ “...Үндсэн хуулийн зөрчил мөн байна” гэчихвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд байдал эвгүйтнэ. Гишүүн болгон, ялангуяа хоёр сонгогдсон гишүүд засагт орж тамга барих сонирхолтой. Тэдэнд боломж нээгдэнэ гэсэн үг. Гишүүд ч боломжийн хажуугаар алхаад өнгөрөх хүмүүс биш. Наад зах нь “...Хэнийг нь сонгож, хэнийг нь хаях вэ” гэдгээс л улс төрийн дажин үүсгэж, энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газрын “аминд хүрэх” алхам руу гишүүдийг түлхэх магадлалтай. Товчхондоо, тэр шахаанд орно.

 

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “ачаа дааж, гал барьж чаддаггүй” сайд нараа сольчих цаг хугацаа, улс төрийн эрх мэдэл байсан. Хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо хожимдсон. 
Цэцийн хувьд байнга улс төрийн хардлагад байдаг газар. Тэгэхээс ч аргагүй. Томилсон даргадаа “жудаг” үзүүлдэг бичигдээгүй ёс бий. Тиймээс ч тэгж харддаг. Энэ Цэцийн есөн гишүүний дийлэнх нь нөлөө бүхий улстөрчийн шошготой. “Эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Х.Баттулга...” гээд л цувна. Бас Цэцэд хандсан хүмүүс нь АН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд байдаг. 
Тэгэхээр Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах “ах нарын бэлэг” болж ирэхийг үгүйсгэхгүй юм.

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 155 (6887)

 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Туйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино15 минут 13 секундын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ20 минут 8 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ32 минут 11 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн46 минут 24 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна50 минут 53 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв52 минут 46 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй54 минут 42 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ55 минут 32 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ1 цаг 15 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа2 цаг 12 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 26 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 30 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 57 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана3 цаг 12 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 23 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 29 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 31 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ5 цаг 17 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 21 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 24 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 36 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 36 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах6 цаг 2 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг6 цаг 4 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?6 цаг 6 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”6 цаг 10 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана6 цаг 12 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар6 цаг 14 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 36 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог7 цаг 15 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 20 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 25 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 25 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:11
 Facebook Twitter Youtube