Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-17 нд нийтлэгдсэн байна.

Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг “шүүх” эрхтэй юу

8/ 17/ 2022    13 цаг 20 минут

2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах үед Ажлын хэсгээс явуулсан судалгаанд хамрагдсан иргэдийн

- 51,7 хувиас дээш хувь нь Давхар дээлтэй Засгийн газрыг дэмжихгүй,

- 20 хувь нь Ерөнхий чиг үүргийн яамдын сайдууд л УИХ-ын гишүүн байх нь зөв,

- 16,8 хувь нь Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүн байх нь зөв,

- 3,9 хувь нь тухайн үеийн зохицуулалт зөв гэсэн санал өгч байсан байна.

Гэтэл ердөө гурван жилийн дараа энэ өөрчлөлтийг үгүйсгэж,  Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар,  “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож, 02 дугаар тогтоол гаргасан.” гэсэн шийдвэр гаргав. Цэцийн шийдвэртэй холбогдуулж, хуульчид сошиал орчинд ямар байр суурь илэрхийлснийг сонирхоё. 

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах чадамжгүй болсон байна!

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан:

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэц эрх мэдлээ хэтрүүлж хууль бусаар хүчингүй болгож.

Аливаа асуудлыг шийдэж болно, гагцхүү хуульд захирагдаж, хуулийн үндэслэл бүхий шийдэх ёстой юм. Зүй нь дээрх заалт Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх байж.

Үндсэн хуулийн зүйл заалтыг ямар ч субъект хүчингүй болгох хуульд заасан эрх байхгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү УИХ-д хуулиар олгогдсон юм. УИХ-ын бүрэн эрхэд ноцтой халдаж, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж, эрх зүйт төрийг ганхуулж, улмаар улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан энэ үйлдэлд туйлын нухацтай хандаж, таслан зогсоож, эмхэлж цэгцлэх шаардлага тулгарав. 

 

Үүнээс илүү тэнэглэл энэ дэлхийн хаана ч байхгүй

Хуульч Б.Батмөнх:

Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн тул Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг өөрчлөв. Үүнээс илүү тэнэглэл энэ дэлхийн хаана ч алга. Хууль батлах, өөрчлөх эрх зөвхөн УИХ-д бий. Гомбожавын Занданшатар гуай, парламентын ажлыг чинь ҮХЦ булаагаад авчлаа шүү дээ. Та Үндсэн хуулийн 20-р зүйлийг уншина уу.

2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг яагаад 3 жилийн дараа гэнэт гаргаж ирэв? 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үед цэцийн энэ 9 гишүүн хаана, юу хийж явав? Нэг этгээд нь Korean Air-н онгоцны үйлчлэгчийн ө***г базаад явж байсныг санаж байна. Цэцийн гишүүдийг томилох санал оруулсан байгууллагууд Khurelsukh Ukhnaa нь эднийгээ татаж аваач? Гомбожавын Занданшатар УИХ ажлаа хийгээч? Сөрөг хүчин Saldan Odontuya байна уу? Үндсэн хуулийн өөрчлөлт бол өөрөө Үндсэн хууль юм. Үндсэн хуулийг өөрчлөх эрх эдэнд байхгүй. Үндсэн хуулиас үг, үсэг авч хаях эрх эдэнд байхгүй

 

Цэц Үндсэн хуульд бусад хууль нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээ чиг үүрэгтэй

“Онч нүүдэл” ХНН-ын хуульч Ү. Эрдэнэ-Очир:

Цэц Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулиа зөрчөөд удаж байгаа ш дээ. Хуулиар олгоогүй эрхийг өөртөө олгосон “Маргаан хянан шийдвэрлэх дэг” нэртэй журам боловч үнэндээ Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг 2006.02.28-ны өдөр батлаад өөрсдөө 16 жил мөрдөж байсан. 2022 оны 4 дүгээр сард Цэцийг шүүхэд өгсний дараа 2022.05.02-ны Цэцийн даргын тушаалаар тус журмаа хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдаг юм.

Давхар дээлний асуудал дээр дан давхар дээлний асуудал нь чухал биш харин Үндсэн хуульд бусад хууль нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээ чиг үүрэгтэй цэц Үндсэн хуулиа хянаад хүчингүй болгочихож байгаад хамгийн ноцтой асуудал байгаа юм. Өөрсдийнхөө дээр хөх тэнгэр л байдаг гэж ярьдаг цэц үнэндээ л Үндсэн хуулийнхаа дээр гарч жинхэнээсээ хөх тэнгэр(эсвэл нам)-аас өөр зүйлгүй боллоо доо.

 

 Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж тогтоох нь хүн төрөлхтөний шившиг

 Их Засаг Их Сургуулийн багш Н.Нацагдорж:

 Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хуулиа зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц тогтоох нь "арай ч дээ" явдал л даа.

Үлгэрлэвэл миний баруун гар маань миний нүүр руу хүчтэй цохиж, гэмтэл учруулсан болохыг миний тархи хөдөлбөргүй тогтоолоо хэмээн уншигдаж байна.

Цаашилбал тархины шийдвэрийг үндэслэн баруун гарт маань шийтгэл ногдуулахаар болж байна. Энэ нь хамгийн эмгэнэл шүү дээ.

Өөрөөр хэлбэл "өөрөө өөрийгөө зодож гэмтээснийг өөрөө тогтоодог" эрүүл бус үзэгдэл хүн төрөлхтөнд байдаггүй тул Үндсэн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн гэж тогтоох нь хүн төрөлхтөний шившиг.

 

Практикт үүсгэх үр дагаврыг одоо дүгнэх боломжгүй. Бага л завхрал дагуулаасай

 МУИС-ийн Хууль зvйн сургуулийн багш, хуульч  Т.Мөнх-Эрдэнэ

 Үндсэн хуулийн цэцээс 2022.08.15-ны өдөр гаргасан 02 дугаар тогтоолыг судлаачийн байр сууриас нэлээн судаллаа. Үндэслэл хэсэг нь 8 заалттай байна. Шийдвэрлэсэн асуудлын ач холбогдол, багтаамжтай нь харьцуулахад дэндүү гэхэд дэндүү жижиг шийдвэр болжээ.

Анхаарал татсан хэд хэдэн асуудал байгаагаас энэ удаад 2 асуудлыг товч авч үзье.

  1. Үндэслэл хэсгийн 3-т “… Уг үзэл санаа нь орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн Үндсэн бүтцийн онолын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг чиг хандлага болно …” гэжээ.

Эндээс үзэхэд Цэц “Basic Structure Doctrine“ буюу “Үндсэн бүтцийн номлол”-ыг хэрэглэжээ. Гэвч энэхүү номлол нь англи-америкийн эрх зүйн бүлд, бүр тодруулбал Энэтхэгт хөгжүүлсэн онол юм. Энэтхэгийн Дээд шүүх 1970-аад оны эхэн үеэс хөгжүүлсэн түүхтэй. Хожим нь Бангладеш, Белиз, Малайз, Пакистан, Сингапур, Уганда гэх зэрэг орнуудын Дээд шүүх нутагшуулан авч хөгжүүлсэн. Дандаа англи-америкийн эрх зүйн бүлд хамаарах орнууд байгаа биз ээ.

За яахав, манай Цэц энэхүү номлолын үзэл санааг хэрэглэж болно гэж үзлээ гэхэд хамгийн гол нэг зүйл нь ямар үндэслэлээр, ямар шалгуураар уг маргаанд энэхүү онолыг татан авч хэрэглэх ёстой гэж үзсэн үндэслэлээ тайлбарлах ёстой юм. Тэр үндэслэл байсангүй. Тиймээс итгэл үнэмшил төрүүлсэнгүй.

  1. “Basic Structure Doctrine“-ын үндсэн агуулга нь тухайн улсын (тухайлбал Энэтхэгийн) Үндсэн хуулийн “Basic Features“ буюу “Үндсэн шинж чанарууд”-ыг илтгэн харуулсан заалт, институтуудыг парламентаас өөрчилж болохгүй гэж номлодог. Энэ агуулгаараа эх газрын эрх зүйн бүлд хөгжүүлсэн “Мөнхийн байх заалт”-ын (германаар Ewigkeitsklausel гэдэг) онолтой харьцангуй төстэй гэж хэлж болно.

Манай улсын хувьд 2010 онд агуу Б.Чимид багш тэргүүтэй Монголын үндсэн хуулийн эрх зүйн тэргүүлэх эрдэмтдийн гардан боловсруулсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-д Basic Structure Doctrine гэхээс илүүтэйгээр “Мөнхийн байх заалтын онол”-ын үзэл санааг түлхүү барьсан болов уу гэж хардаг. Тэгж үзэх хэд хэдэн үндэслэл бий.

Тэгэхдээ дээрх 2 онолын аль ч байсан гэлээ Цэцийн дүгнэсэн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, үзэл санаа, эсхүл өөрчилж үл болох мөнхийн заалттай хэрхэн холбогдож байгаа, тэдгээрийг хэрхэн яаж зөрчиж байгаа эсэх нь үнэндээ Цэцийн тогтоолоос огт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх онолыг хэрэглэх хүрээний асуудалтай маргаан байсан уу гэдэг нь тодорсонгүй.

Тиймээс Цэцийн 2022.08.15-ны өдрийн 02 дугаар тогтоол онолын асар маргаантай кэйс болж үлдэж байна даа. Практикт үүсгэх үр дагаврыг одоо дүгнэх боломжгүй. Бага л завхрал дагуулаасай билээ. Харамсалтай л байна.

19


Сэтгэгдэл (19)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.16Зочин   • 2022, 8 сарын 18. 10 цаг 12 минут

saihan sda nar shv

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

маймөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

йужөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ябөмяө

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

яөмөум

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

яөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

эча

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ж

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужму

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужмцу

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ужму

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

бмйбөмй

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ймймйм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

йбөмйбөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

мяөмяөбй

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ячсячсйөмөм

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

ячясячсячс

192.82.87.161Зочин   • 2022, 8 сарын 18. 9 цаг 29 минут

гц7///



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ7 цаг 59 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube