Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулахаар шийдвэрлэжээ.
Түүнийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг удаашруулсан гэх үндэслэлээр огцруулсан байна.
Б.Дүгэржавыг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 164 дүгээр тоот захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилсон. Улмаар 2020 оны сонгуулийн дараа Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллахыг 100 хувийн саналаар дэмжиж байсан юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.