Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр Азийн Архитекторуудын Олон улсын хурлыг 2022 оны 09 дүгээр сарын 05-09-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг форумаар бүс нутагт хамаарах хот байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх талаар мэргэжлийн өнцгөөс хэлэлцдэг аж. Энэхүү хэмжээнд Олон улсын Архитекторын байгууллага АRCASIA-ийн гишүүн 22 орны төлөөлөл болон нэрт архитекторууд оролцож, Монголын барилга, хот байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлэх том төсөл хөтөлбөрүүд, Хөшигтийн хөндийн хот байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн асуудлаар зөвлөлдөх нь. Мөн Азид зарласан Архитекторын “Шилдэг бүтээлийн 2022” оны уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүд болон Монголын барилгын салбарын ололт бүтээлийг харуулсан үзэсгэлэнг "Мишээл экспо"-д зохион байгуулж нийтэд дэлгэн үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.