Тагнуулын мэдээлснээр Афганистаны "дүрвэгсэд" удахгүй Украины байлдааны ажиллагаанд хөндлөнгөөс оролцож магадгүй байна. Тэдгээр нь зүгээр нэг тариачин биш, харин Кабулын хуучин дэглэмийн тусгай хүчний жинхэнэ дээрэмчид юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудал хариуцсан тусгай элч, ОХУ-ын ГХЯ-ны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов энэ тухай тодорхой "эх сурвалж"-аас иш татан мэдэгдэв.
Тамын хүч
Гуравдугаар сарын сүүлчээр яг энэ эх сурвалж Афганистаны шинэ засгийн газраас зугтсан америкийг дэмжигч дэглэмийн Тусгай зориулалтын цэргийн хүчний хуучин дайчдыг Украин руу илгээхээр бэлтгэж байсан тухай нууцыг дэлгэж байсан юм.
"Америкийн шилдэг багш нар эдгээр тусгай хүчнийг партизаны эсрэг дайн явуулахад сургасан" гэж цэргийн ажиглагч Алексей Леонков aif.ru сайтад мэдээлжээ.
Түүний хэлснээр эдгээр дайчид оргодол ерөнхийлөгч Ашраф Ганигийн армийн байлдаанд бэлэн цорын ганц хүчин байсан бөгөөд шинэ засгийн газар, тухайлбал, талибанчууд тодорхой шалтгааны улмаас тэднийг маш ихээр үзэн яддаг. Бодитт байдал дээр тэд алдах зүйлгүй жинхэнэ дээрэмчид бөгөөд энэ үүднээс үнэхээр аюултай юм.
"Амьдрах л хэрэгтэй дээ"
"Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын хуучин тусгай хүчний нэг хэсэг Ирак, Сирид тулалдаж байна. Харин эдгээр тусгай хүчний зарим хэсэг нь Украины нацистуудтай нэгдэж, хөлсний цэргүүд болж байна" гэж З.Кабулов онцолжээ. Ямар нэг аргаар амьдрах хэрэгтэй учраас тэдэнд мөнгө амласан бололтой.
Эх сурвалж: АиФ
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Эх орноо хамгаалж чадаагүй новшнууд украйнчуудын өмнөөс байлдана уу
ИДИ НА ХУЙ ГОША ПИЗДАА