Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Засгийн сэлгээ Засаг дарга нарт ч хамаатай

8/ 18/ 2022    7 цаг 55 минут

Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд “давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон “улстөрчид”-ийн цуваа үүслээ.

Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.

Одоогийн сайд нарын олонх нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Ардын намын генсекийн шошготой. Тэгэхээр хэний сайд явж, хэнийх нь үлдэх вэ гэдэг дээр тэд ярина. Ярьж ч байгаа аж. Хэдхэнээс бусад нь “дан, давхар”-гүй л явах шинжтэй. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, бараг 80 хувь нь явахаар болж байх шиг байна. Гэхдээ сайдаас чөлөөлөөд хаячихгүй бололтой. Өөр томоохон албан тушаал руу сэлгэн томилогдох хүн хэд хэд дуулдаж байна. Тухайлбал, буусан сайд нар “Эрдэнэт”-ийн захирал, ЗХЖШ-ын дарга гээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдох зүг чигтэй байна. Гэвч ийм яриа тохироонууд өдөр болгон өөрчлөгдөнө л дөө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоол гарсаны дараа л шинэ сайд нар эцсийн байдлаар тодорно.

Энэ удаагийн засагт орох шинэ сайд нарт нэг л том шаардлага тавигдана. Тэр нь улс төрөө даах чадвар буюу “гал барьдаг” чадалтай байх хэрэгтэй гэсэн үг.

Манай гишүүдийн дийлэнх нь өөрсдийгөө энэ шаардлагыг хангана гэж үздэг юм байна. Цэцийн шийд гарсаны шөнөөс эхлээд л эрхэм гишүүд Ж.Мөнхбатын хэлсэнээр “хөнгөн араандаа хийчихээд” жирийцгээх болжээ. Суудал нь тоотой, суух хүн нь бараг 76-уулаа болоод байгаа аж.

Сайд болох гишүүд өөрсдийгөө товойлгож, өрсөлдөгчөө дарах ажлыг ч хийгээд эхэлжээ. Саяхан даа, нэг гишүүний казино тоглож байгаа гэх зургийн эвлүүлэг цахим сүлжээнд тарсан. Хэргийн эзэн баригджээ. Тэр нь нэг сайд байжээ. Ингэж л сайдын суудлын төлөөх хөгөө чирсэн марафон явж байна.

Засгийн сэлгээ гэдэг зүйл зөвхөн хэдэн сайдаар хязгаарлагдахгүй юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнээд Ховдын дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ. Чөлөөлөх болсон хамгийн том шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр хангалтгүй ажилласантай холбоотой гэсэн. Аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох явдал Б.Дүгэржаваар дуусахгүй юм байна. Дахиад 4-5 аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох магадлалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Б.Дүгэржавын хэмжээний томоохон шалтаг шалтгаанаар хариуцлага хүлээх хэд хэдэн аймгийн Засаг дарга байна гэсэн үг. Аймаг орон нутагт нь томоохон төслүүд хэрэгждэг, гэвч түүнд түлхээс биш зангуу болж хэвтдэг Засаг дарга нар сонгуульт хугацаанаасаа өмнө “...Баяртай” болох бололтой. Ерөнхий сайдын тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Төрийн ордонд аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж байв. Тэгэхдээ “...Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэж хэлж байжээ. Түүнээс сарын өмнө, 2021  аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “...Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан. Жишээ нь,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой.Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.  Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байжээ. Бүр сүүлд, хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “...Стратегийн бүтээн байгуулалтыг гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ” гэж ярьсан байдаг. Тодруулбал, “...Иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан" гэж сайд Х.Нямбаатар нийтэд мэдээлэл өгөхдөө ярьсан.

Ийн цаашид том төслүүдийн хэрэгжилтэд зөвхөн салбарын яам, агентлаг бус орон нутаг томоохон үүрэгтэй оролцох болж байх шиг байна. Тиймээс төслүүд гацаасны хариуцлага аймгийн Засаг дарга нар руу бууж байна гэсэн үг. Ер нь бол энэ сэлгээнд сайд нарын бараг 80 хувь, Засаг дарга нарын 30 орчим хувь өртөж магадгүй юм байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 158 (6890)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа7 цаг 12 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо9 цаг 47 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube