МАН-ын зуны цэцэг шиг амлалтууд

8/ 18/ 2022    10 цаг 16 минут

2020 оны сонгуулиар УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН улс төрийн тогтвортой байдлыг юун түрүүнд амлаж байсныг уншигч та санаж байна уу.

1.

Монголын гадаад хөрөнгө оруулалт, эдийн засгийн гол дайсан бол улс төрийн тогтворгүй байдал гэх пиарыг МАН хангалттай хийсэн. Тийм ч учраас ард түмэн тогтвортой төр засаг хүсч У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ыг үнэмлэхүй дэмжиж,  Төрийн ордонд залсан. Гэвч яг үнэндээ энэ бол МАН-ын цэцэг шиг "гоё" амлалтын нэг нь байсныг МАН-ын Засгийн газрын өнөөгийн дүр төрхөөс харж байна. 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр УИХ-д тангараг өргөж томилогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газар ердөө зургаан сарын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.

У.Хүрэлсүх болон МАН-ын нийтэд ил цацсан мэдээллээр төрсөн эмэгтэйг таавчигтай нь эмнэлгээс эмнэлэгт шилжүүлж хариуцлага алдсан Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдаа чөлөөлөхөөс татгалзаж, танхимаараа огцорсон. Гэхдээ энэ бол зүгээр л өнгөлөн далдлалт. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “гоё” төрхтэй харагдах гэсэн өнөөдрийн Ерөнхийлөгчийн пиарын багийн хийсэн “тоглолт”. За ингээд У.Хүрэлсүхийн сонгуулийн багийн ажиллагаа хэрхэн өрнөснийг хэн бүхэн мэднэ. Цэц бол МАН юм гэдгийг тухайн үед мэргэжлийн хуульчид, улс төрчид байтугай энгийн иргэд ч мэдэрсэн. Гэхдээ өмнөх Ерөнхийлөгчөөс салах гэж их хүсэл улстөрийн хүрээнд байсан учраас “алга ташаад” өнгөрсөн.

2.

Ингээд МАН-ын нэг Засгийн газар унасан. Дараагийн Засгийн газрын тэргүүн бол нэгэнт бэлэн байсан. МАН-ын залуу боловсон хүчин Л.Оюун-Эрдэнийн хувьд хэдхээн жилийн өмнө “хэн нэгэнд” хэлсэн “Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь үүр” гэх үгээ санах цаг нь ирсэн. Өөрийнх тэмцэж, ярьж явснаар сонгуульд ялсан намын дарга бол Ерөнхий сайд байх ёстой. Гэвч өөрт үйл явдал арай өөрөөр тохиосон. Ерөнхий сайд сонгуульд ялсан намын дарга болох ёстой болсон. Ийнхүү МАН 100 жил болсон ч шинэчлэгдэж чаддаг гэх “гоё” үгээр тэр намын даргын эрх мэдлийг  атгасан.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” гэх “гоё” зохиол тэвэрсээр, авлигатай тэмцэж, дээд дунд шатны авлигачдыг зайлуулах тухай ярьсаар... 30 жилийн алсыг харсан хөгжлийн бодлого бол энэ Засгийн газрын үед цааснаас буухгүй нь ойлгомжтой. Засгийн газрын дэвшүүлсэн гурав, дөрвөн жилийн бодлого ч биелсэн нь хэд билээ. Тиймээс “Алсын хараа-2050”-д ач холбогдол өгч уншсан МАН-ын гишүүн хэд бол гэдэг эргэлзээтэй. Энэ бол ердөө л МАН-ын ээлжит “гоё цэцэг”.  Авлигын тухайд бол Хөгжлийн банк гэх бэлэн үзүүлэнг гаргаж тавьсан төдий.

Харин намынхаа их хурал дээр “Шинэ сэргэлтийн бодлого” гэх хөгжлийн тухай дараагийн “гоё үлгэр" сугавчилж ирээд ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе хэмээн уриалсан. Гэвч тууз хайчилж, цай булаад яваа ч гэсэн их бүтээн байгуулалт өрнөөд байна уу гэвэл худлаа. Харин ч төсвөөс бүтээн байгуулалтын цөөнгүй ажлыг хасч танасан. Хэдийгээр статистик мэдээнд цөөнгүй нэмэхтэй үзүүлэлт дурдагдаж байгаа ч бодит байдал дээр ард түмний амьдрал хасах руу уруудсаар. Ам.доллар 3000 давж, гар дээр авдаг хэд нь амьдралд хүрэхгүй болов. Авлигатай хэрхэн тэмцэж байгааг “40 саяар торгосон гэх” бэлэн жишээнээс харж болно.

Гэтэл МАН Засгийн газрын ажил урагшлахгүй байгааг “танхимын сайд нар зангараггүй учраас УИХ-д ажлаа танилцуулж батлуулж чадахгүй байна” гэх тайлбараар дараагийн ээлжнийхэнд “жан” хүртээхээр зэхэж байна. Үүний тулд Үндсэн хуульд ахин засвар хийхээр болов.

Уг нь, УИХ-аар 2019 оны 11 дүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд УИХ Засгийн газрын гишүүн бүрийг хэлэлцэн томилох эрхээсээ татгалзан, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгсөн. Энэ өөрчлөлтийг МАН өөрөө л хийсэн. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн барьцаанд ажлаа хийж чадахгүй байна гэх “гомдлын мөрөөр” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ Монголын парламентын өнөөгийн нөхцөл, онцлог байдлыг харгалзан Улсын Их Хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран ажиллахад тодорхой тоон хязгаарлалт байх нь зүйтэй гээд Засгийн газрын  танхимд УИХ-ын гишүүн буюу өнөөдрийн ярьдгаар “давхар дээлтэй” сайд дөрвөөс илүүгүй байхаар квот тогтоосон.

Харин, МАН өөрсдийнхөө эрхийг хязгаарласнаа гэнэт ухаараад ердөө гурван жилийн өмнө “зассан” Үндсэн хуулиа, Үндсэн хуулийн манаачаар нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргууллаа. Өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө үгүйсгэвэл “муухай”учраас Н.Ганибал, Ш.Адьшаа мэтийг урдаа барьсан. Хэрэг болбол тэдэнд ахиад ч ийм “нөхөд” олдоно. Ирэх долоо хоногт УИХ ээлжит бус хурлаараа Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах нь тодорхой боллоо.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд өөрийн сонгосон, өөрийн танхимын гишүүдээсээ татгалзах нь.

3.

Нийгмийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн “гоё цэцгийн” нэг нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн Хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмээ цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх. Гэтэл хувийн хэвшлийг хаасан боосон шийдвэрүүд ар араасаа гарч байгаа. Торгууль, хаалгыг нь барих, хөрөнгийг нь хураах гэдэг нэр томъёо сүүлийн нэг жил хамгийн олон сонсогдох болсныг иргэд ч анзаарч байгаа. Ерөнхий сайд ч 50 саяар торгоё, хууль гаргаад л шийдчихье, ядах юм алга хэмээн хэвийн зүйл мэт ярих боллоо.

Олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл бичсэнийхээ төлөө залуус байцаагдаж эхлэв. Цар тахлын үед Засгийн газрын гаргасан шийдвэрүүд энгийн иргэдэд, МАН-ын дарга нарт өөр өөрөөр үйлчиллээ. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд “2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ” гэх баримт ч байна.

МАН-ын нийтэд цацсан “гоё цэцгүүд” ийн ганцхан зуны ч аяыг даасангүй. Харин бид үхсэн цэцгийн үнэрт нь “мансуурсаар” суух уу.  

19


Сэтгэгдэл (19)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.161Зочин   • 8 сарын 19. 7 цаг 11 минут

Баруунд боловсрол эзэмшсэн хүн ийм бдаггүймаа сда

192.82.87.161Зочин   • 8 сарын 19. 7 цаг 10 минут

Өлийсөх гөлөгдөө энэ

122.98.152.221Зочин   • 8 сарын 18. 16 цаг 13 минут

Амлалт гэвэл элэг хөшөөсөн юмнууд их бий эдэнд

211.291.161.109Зочин   • 8 сарын 18. 14 цаг 09 минут

амарбаясгалан өмнөх эхнэр хүүхэддээ хороололд нэг байр лексүс машин хоёр өгөөд л хаясандаа

66.54.231.65Зочин   • 8 сарын 18. 13 цаг 45 минут

АМАРБАЯСГАЛАНААН ЧИ МУУ БЭЛТРЭГ ХАМАГ ХОРЫГ ХУТГАЖ БАЙГАА ШҮҮ ЧИНИЙ БИРД МЭТ ХАГАРТЛАА БАЯЖСАНГ ОЛОН ХҮМҮҮС МЭДЭЖ ЯРЬЖ БАЙНА МАНДАХБАЯРААР ЧИ МӨНГӨӨ УГААЛГАЖ БАЙГАА БИЗДЭЭ ЖАРГАЛАНТЫН АМАНД ЧИНИЙ МӨНГӨӨ УГААСАН ХАУС ХОРООЛОЛ БАЙГААШҮҮ

75.179.032.61Зочин   • 8 сарын 18. 13 цаг 09 минут

МАН-ын яргачид 1930 аад оноос хойш монголын сэхээтнүүдийг толгой дараалан буудсан. Одоо МАНгарууд монголын хөгжилөөр наадаж бн. 1990 онд энэ новшийн намыг татан буулгах бсан юм

66.044.193.32Зочин   • 8 сарын 18. 12 цаг 30 минут

амлалтаа хийж байгаашдээ та нар битгий харлуул за ардын нам тулдаа энэ хүнд үед авч явна

202.21.124.131Зочин   • 8 сарын 18. 12 цаг 02 минут

undsen huuliar minii medhiin oirhon hoyr udaa togolloo ed nar

103.212.119.110Зочин   • 8 сарын 18. 11 цаг 36 минут

24 онд МАН зайлаарай

202.75.241.002Зочин   • 8 сарын 18. 11 цаг 13 минут

Монгол ардын намын цуст байрнаас сэтгүүлчид бүлэг бүлгээрээ хоолны мөнгө аваад гарч байгаа нь шившигтэй эмгэнэлтэй юмдаа.

45.162.09.109Зочин   • 8 сарын 18. 11 цаг 06 минут

ARDIIN NAMIIN JOGORHOINUUD NA HURTEL HAGARTLAA BAYJSAN TED SOCIALAAR DUUREN AMJILTAND HURSEN HUNII UHAANTAI UG JIRGEJ UGLUUG UGTAJ BN SHDEE SHIWSHIGNUUD

101.83.192.219Сөнө   • 8 сарын 18. 10 цаг 53 минут

Хүчээ нэгтгэе гэж шаалуу хахаха

192.82.68.115Зочин   • 8 сарын 18. 10 цаг 57 минут

tegseen and huchee negtgej bgaad l hoshnogodoj bn daaa hoshnogoduulsaar bgaad buur daschdeee

101.83.192.219Зочин   • 8 сарын 18. 11 цаг 04 минут

араасаа бамбирдуулсаар байгаад бүр дасчижээ ****

98.42.012.22bataa   • 8 сарын 18. 10 цаг 52 минут

багаар нь сонгуул ална хөгжүүлнэ гэсэн лөөлөө

112.096.86.291Зочин   • 8 сарын 18. 10 цаг 39 минут

oyunerdene amarbaysgalan met usuhiin ulun ni arilaagui ymnuud ene namiin togloi deer bsan tsagt mongol uls uudluhgui

121.210.54.200Зочин   • 8 сарын 18. 10 цаг 37 минут

Төр эргэх цаг нэгэнтээ болсоон энэ новшнууд хүлцэнгүй ардаар тоглоод сурсан. өлсгөөд алчихгүй таргалуулаад сүйд болохгүй өлөн зэлмэн амьдаруулсаар аргаа олсон улс

66.181.161.37Зочин   • 8 сарын 18. 10 цаг 34 минут

Мунхаг ард түмэн байсан цагт МАН ын өлөн бөөснүүд уламл таргалсаар байх болно

202.21.124.131Зочин   • 8 сарын 18. 10 цаг 31 минут

Монгол төр эд нараар тоглуулаад дууслаа гэж



ШИНЭ МЭДЭЭ

Төв номын сангийн барилгын ажлын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нь нас барсан гэх асуудал үүссэн1 минут 29 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна5 минут 58 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв7 минут 51 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй9 минут 47 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ10 минут 37 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ29 минут 10 секундын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа1 цаг 28 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна1 цаг 41 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна1 цаг 45 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 12 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана2 цаг 27 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ3 цаг 38 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа3 цаг 44 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ3 цаг 46 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ4 цаг 32 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 36 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан4 цаг 39 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв4 цаг 51 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв4 цаг 51 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 17 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 19 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 21 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”5 цаг 25 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана5 цаг 27 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар5 цаг 29 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ5 цаг 51 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог6 цаг 30 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 35 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон6 цаг 40 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 40 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:111111 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна10 сар 6. 15:485-11 насны хүүхдийн даржлаажуулалт явагдаж эхэллээ10 сар 6. 15:35“Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоо хийнэ10 сар 6. 15:26
 Facebook Twitter Youtube