Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Үндсэн хуулиа хоёр дахь нар мэт хүндэлж явахад төр, нийгмийн сэтгэл зүй бэлэн үү ?

8/ 18/ 2022    11 цаг 46 минут

Эрх нь хэтэрсэн хүүхэд эцгийн толгойгоор маажиж тоглоно гэгчээр эцэг үндсэн хуулиа ойр ойрхон дахин өөрчлөөд байдаг цаг үе нь одоо мөн үү?

 Нэг. Жинхэнэ эх оронч тэргүүний шилдэг сайн сэхээтнүүдээ их хуралд оруулахгүй сонгуулийн луйвраар байнга хасаад сурчихсан, сонгуулийн тойрог, төрийн ордон хоёроос салдаггүй, эрүүгийн ямарч хэрэг хийсэн ч хэзээ ч шоронд орохгүй хөрөнгө мөнгөтэй, мафийн сэтгэлгээнээсээ бүрэн салж чаддаггүй гишүүдээс голлон бүрдүүлсэн ийм хачин их хуралтай. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэдэг төрт ёсны тэр зарчмаасаа зарим талаараа хазайхад хүрч тэтгэвэрт гардаггүй төрийн ордноос салдаггүй нэг хүний гэр бүлийн хяналтанд орсон юм уу гэмээр болсон. Мөн хууль зүйн сайд нь нийгэмд бүхэлдээ хулийн завхралд оруулж дээдсийг хэт эрхлүүлсэн. Ядуу доодсыг үл анзааран хашрааж тун тааруухан удирдсан болж байгаа. Энэ бүхэн эцсийн нийлбэр дүнгээрээ бурхан чөтгөр буюу төр ба мафи энэ улс эх орныг ил далдуур удирдахад хүргэж байгаа.

энэ хэцүү үеийг давж, ид шидтэй юм шиг тийм төгс сайн үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэнэ гэхэд итгэл үнэмшил нэг л сайн төрөхгүй байна. Бодолдоо 2019 оны 11-р сарын 14 өдрийн үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол хүнд өмчилсөн газрыг газрын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хураан авна гэж, эрүүгийн хуулинд оруулдаг үгээ үндсэн хуулинд оруулсан мөртлөө муу махны хулгайн бузар шиг хуулийн бузар хулгайгаар гадаадын иргэн байгууллагаа хуулийн этгээд, харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмаар зүгээр л ашиглуулж болно гээд оруулж байгаа нь манайх шиг гадаадын болон мөнгө хөрөнгөтэй хүнд хэзээ ч хуулийн хариуцлага тооцож чаддаггүй болчихсон ийм улсад бол, гадаадын хүнд болон харьяалалгүй иргэнд газар ашиглуулсан л бол тэр чигээр гадаадын хүний мэдэлд монгол газар очно гэсэн үг. Үндсэн хуулийн 6-р зүйлийн 4-рт харшаар ашиглавал хураан авна гэхийн оронд хүн бүр чадахгүй байгаа төрөөс 0,7 газраас монгол хүн бүрт олгоно гэсэн үндсэн хуулиараа баталгаажуулсан бол нийгмийн сонирхолд бүрэн нийцах байсан. Тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь газар шороо байдгийг хэзээ ч бүү март!

Эртний ухаант хаадууд, бурхан гуйсан ч газар бүү өг гэсэн мэргэн сургааль байдаг. Гэтэл манай төр үндсэн хуулийн аргаар гадаадынхан заасан хэмжээ хязгаар, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх ямар хариуцлагын заалт байхгүй зүгээр өгөх гээд байх юм. Энэ хэний мэргэн ухаан ингэж үйлчлээд байна вэ?

Наанадаж л үүнийг Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр энэ алдаагаа засахгүй бол урагшилдаггүй, ухрах болно.

Хүн төрсөн газар нутгийнхаа шороон дээр очиж хөрвөөе гэж ярьдаг болохоос, намын байр, төрийн ордон дотор нь хөрвөөе гэж ярьдаггүй биз дээ. Тэгэхлээр газар, хүн хоёр хүйн холбоотой, амь нэгтэй байдгийг төр үндсэн хуулиараа баталгаажуулах үүрэгтэй.

Хоёр. Өнөөдөр өөрийн нэгэн биений жаргалыг эртлэн бодохоос амьдарч байгаа энэ улс орныхоо алс холын ирээдүйг эхлээд бодох сэтгэлийн тэнхээгүй болчихсон, номтой хүний үгийг сонсдоггүй, мөнгөтэй хүний үгийг сайн сонсдог болсноороо төрийн ариун чанар нь цэвэр тунгалаг байх ёстой тэр зарчмын чанар нь алдагдаж, төрд байх ёстой төрийн жинхэнэ хүн гэдэг нь ховордож, энэ улс эх оронд Ю.Цэдэнбал дарга шиг эзэн байна уу? гэж өөрөө, өөрөөсөө асуух хүртэл нийгэмд хүйтэн чанар нь ихсэж, Ээжээ алдсан хүн хэдэн жил уйлна, Эх орноо алдсан улс үндэстэн хэдэн үеэрээ уйлна. гэдэгт хашир бай.

Гурав. Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаана нь далд бодлого агуулсан, наад талын уран сайхан үгэнд нь хууртаж, түүнийг даган баясаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгээд байдаг энгийн зүйл биш, заавал төрийн хар хайрцагны хэмжээний бодлогоор явагдах ёстой гэдгийг өглөөний нар харах болгондоо санаж яваарай.

Дөрөв. Төрийн сонгууль болон үндсэн хуулийн өөрчлөлтөнд зөвхөн нам шүтэж өгсөн тэр санал чинь өөдөө хаясан чулуу болон өөрийн толгой дээр бус хэдэн үеийн дараах хүүхдийн хүүхдийн толгой дээр чинь жин нь нэмэгдэж унана гэдгийг манайхан яагаад тоохгүй сурчихсан юм бэ?

Тав. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа нийгмийн ухамсар, сэтгэл зүйн зөв төлөвшилт хандлагыг дээшлүүлэхийн тулд эхлээд Эх оронч үзэл гэдэг бол эхээс төрөхөд хамт төрдөг төрмөл үзэл байдаг. Харин намчирхах үзэл гэдэг бол нийгмийн улс төрийн эрх мэдлээ удаан хадгалах улс төрийн гажуудлаас үүссэн олдмол үзэл гэдгийг шударгаар хэлчих тийм эх оронч их хурлын гишүүд өнөөдөр хэд байна вэ?

ЗургааҮндсэн хуулийн үг бүхэн эх орны тусгаар тогтнолын үнэтэй гэдгийг бүү март! Ард түмэн нь хүчирхэг эх орон үзэл үгүй бол улс эх орон нь тусгаар тогтнол үгүй. Үндсэн хуулийн гол амин сүнс нь эх оронч, тусгаар тогтнолоо хамгаалах үндэсний үзэлд оршдог юм. Монголчууд бид зөвхөн өөрийн амьдардаг гэр орныхоо тусгаар тогтнолын баталгааг л бодохоос биш эх орныхоо тусгаар тогтнолын баталгааг ерөөсөө бодохгүй сурчихсан байгаа нь дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд үндсэн хуулийг, төрийн нэрээр тоглох гол үндсэн суурь нь болоод байгааг, ээтэн хоншоортой гутлаараа энэ бөмбөрцгийн талыг эзэлж, дэлхийн их түүхийг бичсэн эзэн Чингисийн үр сад Монголчууд бид хөх тэнгэрийн зулайг харах, алс холын ухаантай, цаст уулын мөнхийн оргил шиг сүлд хийморьтой явах тийм цаг үе ирээд байна шүү! гэж ордоны эрхэмүүдэд орцны жижүүр өвгөн би бээр мунхаглан бичихийг оролдов.

Өндөр настан ...........................Н.Баттогоо

2022.08.15 өдөр

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ барилдаанд Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа2 цаг 53 минутын өмнө“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо5 цаг 28 минутын өмнөДээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болголоо6 цаг 19 минутын өмнөТөв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа6 цаг 42 минутын өмнөДээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэр ажилласныг дүгнэнэ4 сар 15. 7:28Ц.Элбэгдорж: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан схемийг Монголбанкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас асуу л даа4 сар 15. 7:26
 Facebook Twitter Youtube