Засгийн газрын сайд нарыг солих ажлыг ирэх есдүгээр сарыг хүлээхгүйгээр ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-ны /2022.08.22-26/ өдөр хуралдуулах шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гаргасан. Тиймээс ирэх даваа гарагт /2022.08.22/ ээлжит бус чуулган нээлтээ хийж, ҮАБ-тай холбоотой хаалттай мэдээлэл сонсоно. Үүний дараагаар намын бүлгүүд Цэцийн тогтоолтой холбоотой хуралдаж санал дүгнэлтээ боловсруулна. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцээд үдээс хойш чуулганаар оруулахаар төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг мягмар, лхагва гаригаас чуулганы хуралдаанд танилцуулхаар төлөвлөөд байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.