Ардчилсан намын Ээлжит бус Их хурал өнөөдөр болж байна. Хурлыг цахимаар явуулж буй бөгөөд орон нутаг дахь төлөөлөгчид оролцож, саналаа хэлэх боломж бүрдүүлснийг хурал даргалагч Д.Батсайхан дуулгав.
2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, түр завсарласан тус хурлыг өнөөдөр үргэлжлүүлж буй аж. Хурлыг нээж АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга үг хэлэв.
Тэрбээр, АН-ын ээлжит бус хурлаа хийж, намайг АН-ын даргаар сонгосон. Хурлын шийдвэрийн дагуу Улсын дээд шүүхэд бүртгүүлэх материалаа өгсөн боловч АН-ын хүсэлтийг шийдвэрлэхгүй гэдэг нь тодорхой болсон. МАН-ын улс төрийн товчоо хуралдаж, АН-ын даргаар Х.Баттулгыг томилж болохгүй шүү гэсэн шийдвэр гарсан гэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.