Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Н.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг

8/ 18/ 2022    12 цаг 31 минут

“Ажил хийх хүн олдохгүй байна" гэх халаглал ажил олгогчдын дунд тасрахгүй байна. Энэ тухай “Кашмер холдинг" компанийн тэргүүн дэд захирал Н.Баярбаттай ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолтой хамгийн их нүүр тулж байгаа харагддаг. “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглалыг та ч бас хэлэх байх?

-Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш МСҮТ-үүд байхгүй болсон. Суурин дээр нь бөөн дээд сургууль боссон. Ингээд мэргэжилтэй боловсон хүчний хомсдол бий болоод удаж байна. Бид ч тэр шуурганд нь өртөөд явж байна.

Өнөөдөр бид гаднаас мэргэжилгүй ч тодорхой хэмжээний ажиллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг уриад “Цалинтай сургая. Нэг сая гаруй төгрөгийн цалин өгье. Сургалтын цалин дээр чинь нэмээд хийсэн ажлын чинь урамшууллыг өгье. Дээр нь хоол үнэгүй” гээд санал тавиад байхад ирж байгаа хүн үнэндээ байхгүй. Ерөөсөө л дипломтой хүмүүс чинь дарга хийх гэсэн санаатай л байдаг. Энэ бол манай боловсролын тогтолцооны гажуудал.

Хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөрийн амт шимийг хүүхдүүдэд арван жилээс нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийдэг хүүхэд байхгүй болчихлоо.

-Хүүхэд, залуусын дунд ажил хийж байж сайхан амьдарна гэдэг ойлголт бүдгэрсээр байна уу даа?

-Заавал сургууль төгсөж, дипломтой байж сайхан амьдарна гэдэг ойлголттой болчихсон. Өнөөдөр машины мундаг засварчин сайхан амьдарч болно. Сайхан гутал хийдэг хүн, мундаг сүлжигч хийдэг хүн сайхан амьдарч болно гэдгийн үрийг тархинд нь багаас нь суулгах хэрэгтэй. Биднийг чинь социализмын үеийн бүтээгдэхүүн гэж ярьдаг.

Тэр үед чинь эмэгтэйчүүдийг үйлчлэх хөдөлмөр, эрэгтэйчүүдийг техник хөдөлмөрт сургадаг байлаа. Эрэгтэйчүүд мод хөрөөдөж сандал хийх, охид нь оёдол ширмэл юу байна түүнийг хийж, адгийн наад зах нь товчоо хадахыг заагаад өгчихдөг байж.

-Үүнийг нийгмийн халамжтай холбож тайлбарлах хүмүүс байдаг. Та ч бас үүнийг цохох л байх. Дөрвөн хүүхэдтэй айл төрөөс халамж аваад амь зуучихдаг болсон гэх юм?

-Үнэн шүү дээ. Ардчилал хөгжсөн 30 жилд хоёр нам ерөөсөө Монголыг угжны улс болгосон байна. Хэт хавтгайрсан халамж ийм л байдалд хүргэсэн.

Манай үйлдвэр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран ажилладаг л даа.

Дүүрэгт бүртгэлтэй идэвхтэй ажил хайж байгаа хүмүүстэй уулзахад тэд ажил хөдөлмөр хийх ямар ч сонирхолгүй байдаг. "Тэгвэл та яагаад ажил хийнэ гэж бүртгүүлсэн юм бэ" гэхээр “Халамжаа авахын тулд бүртгүүлсэн. Хэрэв бүртгүүлэхгүй бол улс халамж өгдөггүй" гээд сууж байна.

Чиний хэлдгээр тэр хүн дөрвөн хүүхэдтэй айл хүүхдийн тэтгэмж өөрийнхөө ажилгүйдлийн тэтгэмж гээд сард 1.2 сая төгрөг авчихдаг. Дээр нь хоолныхоо талоныг улсаар даалгачхаж байна. Тэгэхэд би танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг аваад яах юм бэ гэж байна.

-Шууд уу?

-Шууд тэгж хэлж байна лээ. Нэр усыг нь хэлээд яах вэ. Уг нь өмнө нь Хөдөлмөрийн бирж гэж ажиллаж байхад овоо үр дүнтэй байсан. Үйлдвэрүүд тэндээс хүмүүсээ авдаг, хамтарч сургалтын төвүүдээ ажиллуулдаг байв. Гэтэл тэр бирж нь байхгүй болоод л ажиллах хүч улам ховордож байна. Энэ бол ганц манай дээр тулгамдаж байгаа асуудал биш. Барилга, уул уурхай, хөнгөн аж үйлдвэрийн салбар гээд хавтгайрсан.

-Боловсролын салбар багш нарын хомсдолд орчихсон бололтой. Арав, арваараа багш хайсан зарууд байна лээ?

-Тэгж байна. Ажиллах хүчний хомсдож байгаа нэг шалтгаан бол татварын тэгш бус хуваарилалттай холбоотой. Нарантуул дээр бараа зарж байгаа хүмүүс татвар төлдөггүй. Гэтэл энд үйлдвэрт улс орныхоо хөгжлийг түүчээлээд, материаллаг баялаг үйлдвэрлэж байгаа хүмүүс маш өндөр хувиар татвар төлж байна. ХАОАТ арай л өндөр. Өндөр цалин өгөх тусмаа улам л өндөр татвар төлөх хэрэгтэй болж байна.

Гэтэл хүмүүс цалин яриад байдаг. Солонгос шиг цалин өгчих гэдэг. Болно. Түүнийг авахын тулд тэр улсын иргэд шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Солонгост очоод сарын гурван сая төгрөгийн цалин авдаг л гэдэг. Манай үйлдвэрт ч тэр боломж нь байна. Авч чадаж байна, зарим хүмүүс.

-Хөдөлмөр эрхэлснээс халамж хүртээд амьдарч болж байна гэдэг хандлага үнэхээр цочир сонсогдож байна. Ер нь ийм хандлага нэг хэсэгт байна уу, нэлээн хэсэгт байна уу?

-Нэлэнхүйдээ л байна. Өнөөдөр гэхэд манай дээр гэхэд 220 ажлын байр хоосон байна. Хүн олдохгүй. Манай "Эвсэг" компани дээр гэхэд худалдааны зөвлөх 30 хүний ажлын байр байна. Хүн ирэхгүй. Арга ядаад бид гудамжинд зар наагаад явж байна. Цаашлаад сошиал сүлжээ, зарын сайтуудаар байнгын ажлын зараа тавиастай. Ирж байгаа хүн ховор.

МСҮТ-үүдтэй холбоотой ажиллаж байна. Тэндээс оёдлын мэргэжлээр төгссөн хүнд "Манайд оёдолчноор орооч" гэхэд "Үгүй ээ. Би зүгээр хүүхдийнхээ өмдийг оёхын төлөө сурсан, би зүгээр юм оёод суръя гэж орсон юм" гээд татгалздаг. Хүмүүс ингэж л сэтгэж байна.

Өндөр хөгжилд хүрчихсэн Япон, Солонгос, Германы жишээг үзэхэд төр нь МСҮТ буюу техникийн мэргэжлийг ард иргэддээ асар хүчтэй олгодог. Тэр хүмүүс нь их дээд сургууль руугаа хошуурахгүйгээр МСҮТ рүүгээ чиглэдэг. Тэр хэмжээгээрээ хүмүүс хөдөлмөр эрхлэх дур хүсэл сонирхол нь нэмэгдэж байдаг. Түүнийг дагаад улс орон нь хөгждөг тогтолцоотой.

Та манайхыг хар л даа. МСҮТ хайгаад явахад байхгүй. Манай үйлдвэртэй арай ойролцоо Монгол-Солонгосын политехникийн коллежийг төгссөн хүүхдүүдийг авч ажиллуулж байна. Тэр хүүхдүүд нэг хоёр жил ажиллаад "Одоо ажиллахгүй. Цаашаа сурна, тийм инженер болно, дарга болно" гээд яваад өгч байна. Тиймээс бид өөрсдөө үйлдвэр дээрээ сургалтаа зохион байгуулж мэргэжлийг нь эзэмшүүлээд хүмүүсээ ажиллуулаад явж байна даа.

-Мэргэжилтэй боловсон хүчнийг ажил олгогч өөрсдөө гудамжнаас олоод бэлтгэж байгаа байх нь?

-Тэгж л болж таарлаа. Энэ бол маш бүдүүлэг тогтолцоо биз дээ. Саяхан нэгэн эмгэнэлтэй мэдээ сонслоо. ШУТИС хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологи инженер, механик инженерүүдийн ангиа хааж байгаа гэнэ. Учир нь элсэгч байхгүй.

Манайд бол нарийн мэргэжлийн самнах машин баригч, ээрэгч нар 40-өөс дээш насныхан ихэнх нь. Бид тэтгэврийн нас нь болчихсон хүмүүсээ явуулж чадахгүй л ажиллуулж байгаа байхгүй юу. Залгамж халаа нь тасарчихсан учраас.

-Хүүхдэд багаас нь хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх ёстой гэдэг таны санал зөв. Ийм тогтолцоо өнөөдөр манайд байхгүй шүү дээ?

-Манайхан Японыг их дуурайдаг. Японы боловсролын системд хүүхдийг цэцэрлэгт орохоос нь эхлээд нас насанд нь тохирсон хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлдэг. Тэнд хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг гэдгийг хүүхэд байхаас нь тархинд нь суулгаж байна.

Гэтэл манайд ямар байгааг нэг жишээгээр сонирхуулъя. Багш нарын талаар саяхан нэгэн радиогийн нэвтрүүлэг сонсож байхад нэгэн багшид 17 настай сурагч нь “Хүн сайхан амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохдоо яаж олох нь хамаагүй” гэж хэлж байна гэнэ. Мөнгө яаж олох нь хамаагүй гэдэг хулгай, дээрэм хийх үү, луйвар хийх үү хамаагүй байх нь. Манай нийгмийн тогтолцоо ч тэр. Ямар ч хөдөлмөр эрхлэхгүй цүнх барьж гүйж байгаад төрийн албанд орчихвол сайхан амьдарна гэдэг ойлголт залуу үеийнхэнд бий болчхож. Тэд хэзээ ч баялаг үйлдвэрлэл рүү явахгүй нь.

Аливаа улс орон хөгжилд хүрнэ гэвэл хөнгөн аж үйлдвэрлэл өндөр хөгжиж байж хөгжил дэвшилд хүрнэ. Эрээний боомт хаахад бид ямар байдалд орж байна. Дотооддоо оймс үйлдвэрлэж байгаа гэх ч утсыг нь Солонгос, Хятадаас авч байгаа. Уг нь ажиллах хүч байвал дотооддоо хийх боломжтой. Би бас нэг зүйлд харамсдаг. Монголд Хөнгөн аж үйлдвэрийн яам гэж байсныг Хүнс хөдөө аж ахуйн яамны хавсарга болгочихсон. Тэнд нэг хэлтсийн дарга гээд жижигхэн агент маягаар сууж байна. Маш харамсалтай.

Нөгөө талд Монголын ард түмэн өнөөдөр бүгд наймаачин болоод гаднаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зардаг боллоо. Нэгнийгээ шулаад бид хаа хүрэх вэ дээ. Монгол Улс чинь дороо дэвхэцсэн чөдөртэй морь шиг хэзээ ч хөгжилд хүрэхгүй.

-Мянга мянган ажлын байр бий болголоо гэдэг уриа лоозон одоо утгагүй болжээ. Эсрэгээр нь ажиллах хүч бий болгох бодлого хэрэгтэй болж таарч байна?

-Тэр л дээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж байгаа биз дээ. Нэр нь их гоё. Гэтэл бас л өнөөдөр үндэснийхээ үйлдвэрлэлийн эсрэг, Солонгос руу ажиллах хүч гаргана гээд зар гаргаад мөнгө угаагаад сууж байна.

Уг нь тухайн улс орны хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Өнөөдөр бид Хятад. Орос, Япон, Германтай хүнд аж үйлдвэр хөгжүүлээд өрсөлдөж чадахгүй. Харин хөнгөн аж үйлдвэрээ хөгжүүлээд явах ёстой. Хонины ноос, арьс ширээрээ бид хоолоо олоод идчихнэ. Хөнгөн үйлдвэрийн салбарынхан надтай санал нэг байгаа байх. Тэд бүгд сөхөрч байгаа. Ковид гэж үнэндээ хоёр жил баллалаа. Ковидын өмнө манайх 900 гаруй, 1,000 дөхсөн ажиллагсадтай байлаа. Ковидоос хойш ажилтнуудын тоо 600 руу орлоо. Одоо 700 руу дөхүүлэх гээд арга ядаж байна.

-Гэтэл цаана нь 200 гаруй ажлын байр хоосон байгаа гэж байдаг?

-Гадаадаас захиалга нь байна, түүхий эд нь байна, худалдан авагчид байна. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүн хүч дутуу. Арга ядаад гаднаас авсан захиалгаа гуйж түүгээд хойшлуулаад явж байдаг.

-Зөвхөн төр засгийн бодлого гэхээс гадна ийм хандлагатай хүнийг бий болгож байгаа гэр бүлийн дотоод төлөвшил, хандлага бас л чухал санагдах юм. Таны хэлдгээр социализмын үеийнхэн бол хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдрахын утга учрыг ойлгочихсон. Тэр хандлага л өнөөдөр манайд гэр бүлийн хүмүүжлээс эхлээд алдагдсан гэж үзэж болох юм?

-Хувь хүний хандлагын тухай одоо л ярьж байгаа юм биш. Аль 60, 70-аад оны үед, дэлхийн II дайнаас хойш хөгжчихсөн орнууд хүнийхээ хандлага зөв байж улс орон хөгждөг юм байна гэдгийг ойлгочихсон. Гэтэл манайд бол хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсдоггүй. Ний нуугүй хэлэхэд, бөөн цавуутай хавтас барьчихсан нөхөд дарга болно л гээд явдаг болсон нь нууц биш.

Ажилд шинээр орж байгаа хүн ажлаа хийхээсээ өмнө миний ширээ, миний компьютер, би ийм ширээн дээр суумааргүй байна гэх юм ярьдаг болсон. Нийгмийн ийм гажуудлыг гэр бүлээс нь эхлээд засахын тулд яалт ч үгүй төр засгийн оролцоо их чухал.

Үе үеийн Засгийн газрууд “Атрын III аян гэж зарлаж байсан. Одоогийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж зарлачихсан байгаа. Үүнтэйгээ адилхан хүний хандлага, төлөвшлийн талаар давамгайлсан том аян явуулах ёстой. Гэтэл өнөөдөр тамхины иш ярьж, уралдаж түүх хөдөлгөөн өрнүүллээ ч гэх шиг. Үүнийг гаднынхан сонсвол элэг нь хөшнө. Үүнийхээ оронд бид ард түмнээ яаж хөдөлмөрт дуртай болгох вэ гэдэг аян, уралдаан явуулах нь илүү бодитой.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



60.253.33.44Зочин   • 2022, 8 сарын 19. 11 цаг 03 минут

Ажилаа мэддэг нас тогтсон хүмүүсийг ав.тэр балиаруудыг орчлонгоос тасал.Халамжаа л харна биз эргүүнүүд.

66.181.176.208Зочин   • 2022, 8 сарын 18. 17 цаг 23 минут

Туйлын үнэн. Энэ бүх завхрал зөвхөн хөгжлийн бодлого, төлөвлөлтгүй, урсгалаараа, сонгуулиас сонгуулийн хооронд улс төржиж явсны гай.



ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube