Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам “Ө” нь айлд засал хийхээр очихдоо 15 настай охиныг нь “сэржим өргүүлнэ” хэмээн дуудан гаргаж, автомашиндаа суулган шашны зан үйл хийх нэрийдлээр охины цээжин хэсгийн хувцсыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, улмаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдуулан шалгагдаж буй шүүгдэгч Ө-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр /2022.08.17/ Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Шүүгдэгч Ө нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтайгаар хоёр өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон юм. Ингэхдээ гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа хойшилсны эцэст ийнхүү шийдвэрээ гаргалаа.
Шүүх хуралдаанаас шүүгдэгч Ө-г гэм буруутайд тооцож, 10 жилийн ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн түүнчлэн хохирогч охины бэлгийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн үйлдлээ гүйцэлдүүлсэн автомашиныг нь улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Шүүх, шүүгч ингэж ажилласан цагт л шударга ёс тогтоно. Харин дараах шатны шүүгч нар хир авилгач юм таарах юм бол доо.