Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Пугу

8/ 18/ 2022    13 цаг 48 минут
Өндөр тэрэгтний (Токуз огузын) томоохон түрэг хэлт аймаг угсаа

 Тус аймгийн нэрийг Bugu гэж Шлегель анх оноосныг Ф.Хирт зохиолдоо дурджээ. 1955 онд Ж.Хамильтон Пугу нэрийг Buqut\Buqu гэж үзсэн. Хотан гар бичмэлийн –bākū бол Түрэгийн Buqu юм гэж 1949 онд H.W.Bailey хэлжээ. В.Хеннингийн судалсан Согдын “Nāfnāmak” дурсгалд Bākū гэж гардаг гэнэ. Монгол улсаас 2009 онд илэрсэн “Пугу фу цзюнь (=Пугу фу-гийн эзэн) агсны бунхны бичээс хийгээд оршил” гэсэн утга үсгийн дурсгалд Пугу аймгийн язгууртан “И-ту-шо-е (乙突朔野), Алтан уул (Алтай уул)-ын хүмүүн. Тэлэгийн тусгай аймаг болой” гэж өгүүлсэн нь Пугу-г эртний сурвалжит аймаг болохыг илтгэж байна. Тэлэгийн Боку/Букут (僕固) аймгийн нэр Пугучжэнь голын нэрээс гаралтай, энд анх нутаглаж байсан, хожим Туул голын хойгуур, Теленгутээс дорно зүгт, Байыркугаас өрнө зүгт нутаглах болсон гэж Дин Цянь (1843-1919) үзжээ. Тэрээр Пугучжэнь голыг Ховог сайрын Ховог гол гэж оноосон. Иакинф Бичурин, Эдуард Шаванн нар Пугучжэнь голыг Эрчис, Хар Эрчис гэж оноодог. Л.А.Боровковагийн үзлээр Уцзе (*oγur\oγuz), Цзянькунь (*qyrqyŕ), Динлин (*tägräg) аймгууд тэднийг Усунь аймгаас тусгаарлах Бор-хорын нурууны умард этгээдэд, Зостын элсний баруунд Их нууруудын хотгорт нутаглана гэж бичсэн. Түүний боловсруулж, номондоо хавсаргасан зурагт Динлин аймгийг Зүүнгарын Алатау уулын ар этгээд, Эмил-Тарвагатайд нутаглаж байснаар үзүүлдэг. Ц.Цэрэндоржийн орчуулсан “Пугу фу цзюнь (=Пугу фу-гийн эзэн) агсны бунхны бичээс хийгээд оршил” бичгийн дурсгалын мэдээ болон Н.Бичурин, Дин Цянь, Э.Шаванн, Л.А.Боровкова нарын судалгаа Пугу аймгийн дээдэс Динлинд багтаж Алтайгаас Алаколь нуур, Алатау уул хүртэлх бүс нутагт сууж байсныг гэрчилж байна.

    Монгол оронд нутаглаж байсан түрэг хэлт аймгуудаас хамгийн хойд захад суудаг нь Пугу гэж сурвалжид өгүүлсэн. Пугу аймаг нэг түм шахуу цэрэг, 3 түмээд хүнтэй, Доланьгэ аймгийн зүүн талд, Юлин уулын өвөрт нутагладаг гэж сурвалжид дурджээ. 647 онд Тан улс тэдний нутагт дансны Цзиньвэй тойрог байгуулсан. Харин Пугу аймгийн тэргүүн, Цзиньвэй чжоугийн дуду Итушое-гийн бунхан Монгол улсын Төв аймгийн Заамар сумын төвөөс өмнө зүгт 22 км-т, Туул голын зүүн хөвөөнд, Хэрмэн дэнж балгаснаас хойт зүгт 4 км зайд, Төмст уулын зүүн тал, Агит уулын баруун биед оршдог.
    Пугу-г эртний сурвалжит аймаг, токуз огузууд дотроо нэлээд хүндтэй, нөлөөтэй аймаг байжээ. Тан улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 840 онд Уйгур улс мөхсөний дараа нэг хэсэг Монгол оронд нутаглаж байсан токуз огузуудыг чухам Пугу аймаг манлайлж Бешбалыкийн зүг нүүсэн юм. Тэнгэр уулын ар бэлд нүүж очсон Пугу аймгийн язгууртан Пугу Цзюнь (Буку Чин) 866 оны 11-р сараас өмнө Тэнгэр уулын өмнөд этгээдийг ноёрхож байсан Түвэдийн язгууртан Шан Кун-жэ-тай байлдаж ялаад мөн 840 онд Кучад нүүж ирсэн Пан тегиний үндэслэн уйгурын Кучарын вант улсыг эзлэн авчээ. Тэд л Турфаны Уйгур улсыг үндэслэн байгуулжээ. Тэднийг араб зүгийн сурвалжуудад Тугузгуз гэж нэрлэдэг. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судрууд (хятад хэлээр)
Күлтегин, Билгэ хаан, Тоньюкукийн гэрэлт хөшөөний бичиг
Сэлэнгэ (Могойн Шинэ ус), Тариат (Тэрх), Тэсийн бичээс
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Mackerras C. The Uighur Empire. According to the T'ang Dynastic Histories. (A Study in Sino-Uighur Relations 744-840). Canberra, ANUPress, 1972
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ6 цаг 22 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа6 цаг 52 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ7 цаг 15 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 20 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ8 цаг 18 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 36 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна8 цаг 53 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ9 цаг 8 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна9 цаг 9 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 цаг 44 минутын өмнөЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 цаг 50 минутын өмнөЗам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 сар 27. 9:08Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 сар 27. 9:04Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 сар 27. 8:52Хар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 сар 27. 8:50Вагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube