УИХ-ын дарга Г.Занданшатар шатрын шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

8/ 18/ 2022    15 цаг 33 минут

 УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад амжилттай оролцож алтан медаль хүртэж их мастерын болзол хангасан Б.Мөнгөнзул болон Үндэсний шигшээ багийн тамирчид, Монголын шатрын холбооны төлөөллийг өнөөдөр  хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

 УИХ-ын дарга Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр дэлхийн оюуны их наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад онцгойлон баяр хүргээд  цаашид  дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 Уулзалтад УИХ дахь Шатрын лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, БОАЖ-ын сайд  Б. Бат-эрдэнэ нарын хүмүүс оролцов.

 Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад 197 орны шилдэг 343 баг оролцсоноос Монгол улсын баг дэлхийн шилдэг 30 багийн нэгээр нэрлэгдэж, эмэгтэй баг 162 орны эмэгтэй багаас 15 дугаар байр, эрэгтэй баг 187 орны 188 багаас 35 дугаар байр эзэлсэн бол хувийн дүнгээр дөрөвдүгээр ширээнд суусан Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эзэн болсон билээ. 

 17 насандаа дэлхийн шатрын олимпиадын аварга болоод байгаа Б.Мөнгөнзул нь Эрдэнэт хотын 14 дүгээр сургуулийн сурагч. Цэцэрлэгт байхдаа шатар тоглож сурч, найман настайгаасаа эхлэн дугуйланд хичээллэж иржээ. Тэрээр цаашид оюуны спортоороо үргэлжлүүлэн суралцаж, тив дэлхийд Монгол улсынхаа нэрийг мандуулах хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа. 

 Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурвансайхан хэлэхдээ  “энэ удаагийн 44 дүгээр олимпиад шатраар  багийн спорт амжилттай хөгжих боломжтой гэдгийг харуулсан.  Тиймээс цаашид өсвөрийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ур чадвар, туршлагаа нэмэгдүүлэхэд төр засгийн зүгээс анхаарч өгөөч”  гэдэг санал хүсэлттэй байгаагаа уламжилж байв.

 Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар  Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай нэг өрөг шатар нүүлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Цагаандэл-Уул боомт хүртэлх автозамыг хурдан эхлүүлэх шаардлага байгаа14 минут 47 секундын өмнөШүүхээс Ж.Соронзонд хилийн хориг тавих үндэслэлгүй гэж үзжээ23 минут 12 секундын өмнөТӨСӨВ 2023 : Хөнгөлөлттэй эмийн төсвийг нэмэгдүүлж 90 тэрбум төгрөгийг ТУСГАЖЭЭ29 минут 30 секундын өмнөЗарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй55 минут 13 секундын өмнө"Уул уурхайн салбар дахь төрийн хяналт суларч байна"1 цаг 1 минутын өмнөГалт тэрэг ашиглан эрт илрүүлэг хийж байна1 цаг 10 минутын өмнөТуйванчид Бахрейны Манама хотод Ази тивийн аваргын төлөө хүчээ сорино1 цаг 35 минутын өмнөСамар түүж явсан иргэн сураггүй болжээ1 цаг 40 минутын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ1 цаг 52 минутын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн2 цаг 6 минутын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна2 цаг 10 минутын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв2 цаг 12 минутын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй2 цаг 14 минутын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ2 цаг 15 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ2 цаг 34 минутын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа3 цаг 32 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна3 цаг 45 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна3 цаг 49 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа4 цаг 16 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана4 цаг 31 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ5 цаг 42 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа5 цаг 48 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ5 цаг 50 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ6 цаг 36 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд6 цаг 40 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан6 цаг 43 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв6 цаг 55 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв6 цаг 55 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах7 цаг 21 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг7 цаг 23 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?7 цаг 25 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”7 цаг 29 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана7 цаг 31 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар7 цаг 33 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ7 цаг 55 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог8 цаг 34 минутын өмнөЭнэ өдрийн зурхай8 цаг 39 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон8 цаг 44 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ8 цаг 44 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10
 Facebook Twitter Youtube