Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-18 нд нийтлэгдсэн байна.

Монголд 527 ББСБ, 200 ХЗХ, 284 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага ажиллаж байна

8/ 18/ 2022    16 цаг 46 минут

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр санхүүгийн салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм мэдээллээ танилцууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ энэ оны эхний хагас жилийн байдлаар  20.3 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 11.3, даатгалын зах зээл 1.0,  ББСБ 7.4,  ХЗХ 0.6 хувьтай байна. Санхүүгийн зохицуулах хороо нь чиг үүргийнхээ хүрээнд 3,668 зохицуулалттай этгээд, 2,426 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт, хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 267 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 329 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 527 ББСБ, 200 ХЗХ, 284 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 454 хувь хүн, хуулийн этгээд, болон тэдгээрийн 1,249 салбар, төлөөлөгчийн газар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ӨССӨН

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үеэс 27.2 хувь буюу 1,033.87 тэрбум төгрөгөөр өсөж 4,841.0 тэрбум төгрөгт хүрч, хувьцааны хөрвөх чадвар 2.3 хувь байна. Нийт 275.9 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 41.2 хувийг хувьцаа, 36.9 хувийг компанийн бонд, 21.0 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.9 хувийг хөрөнгө оруулалтын сан тус тус эзэлж байна. Шинээр болон нэмж хувьцаа гаргах нийт 7 компанийн 46.7 тэрбум төгрөгийн хувьцааг бүртгэснээс 5 компани 26.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн нэг компани хаалттай хүрээнд өрийн хэрэгсэл гаргаж 7.0 тэрбум төгрөг, хоёр компани нээлттэй хүрээнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж 55.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус амжилттай татан төвлөрүүллээ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар биржийн бус зах зээлд нийт 63 үнэт цаас гаргагчийн 1.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэснээс 602.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 30 үнэт цаас гаргагчийн 292.6 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэж, үүнээс 150.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. ТОП-20 индекс өнгөрсөн оны мөн үеэс 713.33 нэгжээр буурч 32,795.68 нэгжид хүрлээ. ТОП 20 ХК-уудын зах зээлийн үнэлгээг салбараар ангилан харахад аж үйлдвэр 58.5 хувь, уул уурхай 18.8 хувь, банк санхүүгийн байгууллага 17.5 хувийг эзэлж байна.

92.8 ХУВИЙГ ФИНТЕКИЙН ХАРИЛЦАГЧИД ЭЗЭЛЖ БАЙНА

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсөж 431.4 тэрбум төгрөгт хүрсэн бол, нөөц сан 1.8 хувиар буурч 185.9 тэрбум төгрөгт тус тус хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын салбар 59.1 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээтэй 1,694,097 зүйлийг даатгаснаар нийт хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9 хувиар өсөж 124.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.

Банк бус санхүүгийн байгууллага: Мөн улирлын байдлаар нийт 527 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ 3.2 их наяд төгрөг хүрсэн ба нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 4.7 саяд хүрч, тэдгээрийн 92.8 хувийг финтекийн харилцагчид эзэлж байна. Салбарын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 58.9 хувиар өсөж 2.5 их наяд төгрөг бөгөөд нийт зээлийн үлдэгдлийн 88.8 хувийг иргэдийн зээл, 11.2 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан.

Хадгаламж, зээлийн хоршоо: 200 ХЗХ-д 72,566 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт зээлдэгчид 47.1 хувийг, хадгаламж эзэмшигчид 52.2 хувийг эзэлж байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өсөж 271.6 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 189.4 тэрбум төгрөг буюу 69.7 хувийг эзэлж байна. Салбарын хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.16 пунктээр буурч 1.22 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.34 пунктээр буурч 2.12 хувь болсон.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй 284 компани, тэдгээрийн 301 брокер, 1,392 агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 284 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 3,688 хэлцлээр 765.1 мянган м.кв талбай, 617.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 1,777 хэлцлээр 172.1 мянган м.кв талбай, 48.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлсэн байна.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид  мөн улирлын байдлаар 129.5 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 120.9 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ. И-баримтын мэдээгээр 264 үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд 16,555 бүтээгдэхүүнийг 4.8 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube