Сөүл хотын Гуанаг дүүргийн Намбу бага сургуулийн тоглоомын талбайд гэр ахуйн цахилгаан барааны компаниуд үерт автсан бараа бүтээгдэхүүнийг засварлах үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамнаас Samsung Electronics, LG Electronics, Winia зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг гурван компанитай энэ сарын 18-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй засварын баг ажиллуулахаар төлөвлөжээ. Гуанаг дүүргийн иргэд гэртээ засварчин дуудаж үнэгүй засуулах боломжтой бөгөөд бусад дүүрэгт оршин суудаг иргэдийн хувьд цахилгаан бараагаа авч очин үйлчлүүлсэн байна. Мөн "Самсунг" групп хүчтэй аадар борооны улмаас эвдэрсэн бүс нутгийг сэргээн босгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Гамшгаас аврах үндэсний нийгэмлэгт 3 тэрбум вон хандивлахаар шийджээ.
ЖДҮ болон гарааны бизнес эрхлэгчдийн яамнаас орон нутгийн засаг захиргаа, орон нутгийн Жижиг дунд үйлдвэрийн газар, Жижиг бизнес зах зээлийг дэмжих агентлагтай хамтран бодит хохирлыг тооцох, нөхөн олговор өгөх яаралтай багийг ажиллуулж байна. Иргэдэд бодлогын сангаас нийт 3.6 их наяд воны зээл, технологийн нийлүүлэлт, зээлийн баталгааны дэмжлэгийг танилцуулсан. Энэ нь жижиг бизнес, ЖДҮ-үүдэд туслах зорилготой боловч хохирлыг барагдуулах боломжгүй юм. Харин ЖДҮ эрхлэгчид болон гарааны бизнесийнхэнд 10 сая воны дэмжлэг үзүүлснээр зах зээл сэргэхгүй гэж шүүмжилж байна. ЖДҮ, гарааны бизнес эрхлэгчдийн яамнаас гаргасан тооцоогоор уламжлалт 62 зах, 1240 орчим дэлгүүрт их, бага хэмжээний хохирол учирчээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.