АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт оюутны сургалтын зээлийн өрийг шийдвэрлэх шинэ шийдвэрүүдээ зарласан бөгөөд үүнд зээлдэгчдэд 20000 доллар хүртэлх зээлийг өршөөх, төлбөр төлөх эцсийн хугацааг энэ оны эцэс хүртэл сунгах зэргээр зээл төлөлтийг хөнгөвчлөх шинэ журмууд багтжээ.
АНУ-ын оюутны зээлийн нийт өрийн хэмжээ 1.75 их наяд ам.долларт хүрсэн аж.
Жо Байден Цагаан ордонд тавьсан илтгэлийнхээ үеэр "Залуус ядаж коллежийн зэрэг авах оролдлого хийснийхээ хариуд дааж давшгүй өрөнд дарагдаж байна гэсэн үг. Санхүүгийн өндөр ачаалал үүрч байгаа учраас та сургуулиа төгссөн ч гэсэн дундаж давхаргын амьдралд орох боломжгүй байж магадгүй юм." гэж хэлжээ.
Энэхүү шийдвэрийг гаргаснаар Жо Байдены 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан амлалтуудын нэг нь биелж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.