Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-31 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг

8/ 31/ 2022    8 цаг 36 минут
                     Гэрээнд гарын үсэг зурсан Хаант Орос улсаас Бээжинд суух элчин сайд В.Н.Крупенский.
 
Хаант Орос улс-Дундад Иргэн улсын хооронд байгуулсан монголын тухай гэрээ.

     Хаант Орос улс Манж чин улстай байгуулсан 1881 оны Петербургийн гэрээгээр Хаант Орос улс Манж чин улсын зарим нутаг дэвсгэр дээр худалдаа хийх онц эрхээ баталгаажуулсан. Энэ гэрээг 10 жилийн хугацаатайгаар 1891 он, 1901 онуудад хоёр удаа сунган баталсан. Гэрээг сунгах дараагийн хугацаа нь 1911 он болж, талууд санал зөрөлдөөнтэй байснаас зогссон. Энэ үед Монголчууд тусгаар тогтнолоо тунхаглаж, Хаант Орос улстай 1912 оны 11 дүгээр сарын 2-нд гэрээ байгуулж амжсан. Хятад оронд Синьхайн хувьсгал өрнөж, Чин улсын хаан Пү И-г буулган Бүгд найрамдах засагт шилжин Дундад Иргэн улсын байгуулсан.

    1912 оны 12 дугаар сард Бээжинд Орос, ДИУ-ын хэлэлцээр дахин эхэлсэн. ДИУ Монгол дахь Оросын худалдаа, эдийн засгийн онц эрхийг хөндөхгүй байхаа амлаж, Монгол-Оросын 1912 оны гэрээг хүчингүй болгохыг шаардаж байв. Оросын тал 1912 оны Монгол-Оросын гэрээг ДИУ хүлээн зөвшөөрч, Монголын автономит эрхийг хүндэтгэх, Монгол дахь ДИУ-ын эзэн эрхийг монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэхэд тусална гэжээ. Хэлэлцэгч талууд удаан маргалдсаны эцэст 1913 оны 11 дүгээр сарын 5-нд тунхаглах бичгийг байгуулсан. Тунхаг бичиг нь үндсэн 5 зүйлтэй, хоёр хавсралт бичигтэй, хавсралт тус бүр дөрөв, дөрвөн зүйлтэй. Тунхаг бичгийн гол агуулга нь Орос улс ДИУ-ын Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэх эрхийг зөвшөөрсөн. Гадаад Монголын автономит эрхийг ДИУ зөвшөөрөх, ДИУ Гадаад Монголын дотоод хэрэгт оролцохгүй байх, Хаант Орос улс Гадаад Монголд консулыг хамгаалах цэргээс өөр цэрэг суулгахгүй байх, Гадаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, Монгол-Оросын 1912 онд байгуулсан гэрээг ДИУ хүлээн зөвшөөрсөн.

    Монгол улсын Богд хааны засгийн газар тунхаг бичгийг эсэргүүцэн Хүрээн дэх Оросын консулын газарт нот бичиг илгээж байсан. Хаант Орос улсад айлчлал хийж байсан Т.Намнансүрэн өөрийн Засгийн газрын байр суурийг илэрхийлэн “Манай Монгол улс Хятадын холбогдлоос бүр мөсөн салсан учраас Монгол улс зөвшөөрөөгүй байхад тогтоосон ямар ч холбоог огт хүлээхгүй, Монгол, Хятадын харилцааны асуудлыг гагцхүү Монгол улс өөрөө шийдэх ёстой” хэмээн эсэргүүцэж байсан. (Ч.Батдорж)

Ашигласан ном зохиол

Б.Балдоо. Монгол улсын гадаад харилцаа. Интерпресс. УБ., 2003
Монгол улсын түүх. Боть V. Адмон ХХК-д хэвлэв. УБ., 2004.
О.Батсайхан. Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд. (1911-1946). Адмон компанид хэвлэв. УБ., 2007
Ж.Урангуа. ХХ зууны эхэн үеийн Монгол Улс. (1911-1919). Мөнхийн үсэг. УБ., 2010
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ7 цаг 56 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 17 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв8 цаг 47 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 18 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна9 цаг 53 минутын өмнөБага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube