Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-01 нд нийтлэгдсэн байна.

 ХЕРСОНЫГ АВАХ УКРАИНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ: Олон сар ярьсан сөрөг довтолгооны олз, гарз юу байв 

9/ 1/ 2022    8 цаг 00 минут

Зеленскийн дэглэмийн төлөөлөгчид болон барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зарласан Херсон руу хийх  Украины армийн сөрөг довтолгоо наймдугаар сарын 29-нд эхэллээ. Довтолгооны анхны үр дүн нь Киевийн агуу төлөвлөгөөнөөс хол зөрөв.

Дашрамд тодотгоход, Херсон бол Хар тэнгис болон  Днепер мөрний хооронд оршдог стратегийн чухал газар бөгөөд эндээс хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтойгоос гадна Крымээс ердөө 100 км-ийн зайтай оршдог  юм.

Оролдлого үнэхээр бүтэлгүйтэв
Хоёр хоногиийн өмнө ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам “Өнөөдөр В.Зеленскийн шууд зааварчилгааны дагуу Украины цэргүүд Николаев, Херсон мужийн гурван чиглэлд сөрөг довтлогоо хийхийг оролдлоо. Оросын цэргийн бүлэглэл идэвхтэй хамгаалсны үр дүнд Украины Зэвсэгт хүчний ангиуд ихээхэн хохирол амссан. Тулалдааны үеэр Украины 26 танк, явган цэргийн 23 байлдааны машин, бусад есөн хуягт байлдааны машиныг устгаж,  Су-25 довтолгооны хоёр онгоцыг устгасан. Тэд 560 гаруй цэргийн албан хаагчаа энэ үеэр алдлаа. Дайсны довтолгооны ээлжит оролдлого бүтэлгүйтэв гэж мэдэгдлээ.

Орой болоход Украины олон нийтийн сүлжээгээр Николаев хотод жижүүргүй байгаа эмч нарыг яаралтай ажилд дуудсан гэсэн мэдээлэл гарч ирсэн нь шархадсан хүмүүсийн их хэмжээний урсгалтай холбоотой байв. Түүнчлэн нийслэлийн иргэдийг ирж цусаа өгөхийг уриалсан байна.

Хэрэгжихээсээ өмнө задарсан төлөвлөгөө
Украины сөрөг довтолгооны төлөвлөгөө уг нь нээлттэй байгаагүй, мэдээж хэрэг маш нууцын зэрэглэлд байсан байх. Гэвч Приморийн ажлын хэсгийн штаб дээр боловсруулж, генерал Гнатов, штабын дарга хурандаа Бригнетс нарын баталсан Украины Зэвсэгт хүчний Херсоны чиглэлд довтлох энэхүү төлөвлөгөөг Украины хакерын "Берегини" бүлэглэл нийтэлсэн байна.

Төлөвлөгөө нь ОХУ-ын Зэвсэгт хүчний ар талд янз бүрийн дуураймал цохилт, галын хохирол учруулах, дараа нь Берислав мужид дайсны гол нөөцийг угтан бут цохих явдал байв.  Ялангуяа довтолгооны эхний цагуудад Сухой Ставок сууринг эзлэх ёстой байв. Энэ  ч ёсоороо 8-р сарын 29-нд түүний зүгт үнэхээр цохилт өгсөн.

"Берегини" хакерын бүлгийн төлөөлөгчид өөрсдийн нийтлэлдээ: "Давшилтыг 8-р сарын эхээр төлөвлөж байсан ч хүн хүчний хувьд цөөн, учир дутагдалтай байсан. Гэхдээ одоо хүн хүчийг оруулж ирсэн, гэвчиг эдгээр нь мэргэжлийн цэргүүд биш бөгөөд дайчилгааныхан  юм. Ийм байдал нь сайн зүйлээр дуусахгүй гэдгийг Николаев дахь төв байрны офицерууд ойлгож байгаа ч харин тэднийг улстөрчид тэднийг яарч шавдуулж байна” гэжээ.

Зеленский америкчуудад өгсөн амлалтдаа хүрэхээр
Эхэндээ Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгооныг наймдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөж байсан ч гурван долоо хоног гаруй хугацаагаар хойшлуулжээ. Үүний шалтгаан нь Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Зэвсэгт хүчний генералууд үйл ажиллагааны хэтийн төлвийн талаар нэгдмэл санаагүй, өөр өөр үзэл бодолтой байсантай холбоотой аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Украины зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Залужный  хамгаалалтын тактикийг одоогийн нөхцөлд хамгийн ашигтай гэж үзэж байгаа бөгөөд томоохон хэмжээний довтолгооны ажиллагаа нь хуримтлагдсан нөөц, зэвсэг хүн хүчийг  дэмий хоосон, үр дүнгүй үрэн таран хийнэ  гэж тооцож  байгаа гэжээ.

Харин Зеленский үүний хариуд Америкийн конгрессменд цэргийн амжилттай ажиллагаа хийхээр амласан зургаан долоо хоногийн хугацаа дуусч байгаа тул энэ чиглэлд хийх сөрөг довтолгоог одоо даруй эхлүүэхийг шаардсан тухай мэдээлж байна. 

8-р сарын 28-нд Киевийн дэглэмийн тэргүүн цэргийнхэнтэй нууц уулзалт хийж, үүний дараа довтолгоо эхэлсэн. Ийнхүү Украйны Ерөнхийлөгч хүссэн зүйлдээ хүрч, хэсэг хугацаанд барууны хэвлэлүүд “Украины довтолгоо”-г дахин нүүр хуудсандаа нийтлэх болно.  Гэвч асуудлын  үнэ цэнэ нь хүний амь амьдралаар хэмжигддэг  бөгөөд  Зеленский урьдын адилаар үүнийг авч хэлэлцсэнгүй.

Херсонд аюул байхгүй
Үүний зэрэгцээ генерал Залужныйгийн ойр дотны хүмүүс уг шийдвэрийн үр дагаварт санаа зовж байна. Хэрэв сөрөг довтолгоо амжилтад хүрэхгүй бол Украйны Зэвсэгт хүчнийг батлан ​​​​хамгаалалтаас татан буулгаж энэ цаг хугацааны "эзэнгүйдэл"-ийг ашиглаж Оросын арми урагшлах шинэ давшилтаа эхлүүлэхэд хүргэж болзошгүй юм.

Aif.ru-ийн эх сурвалжийн мэдээлснээр  тэнгисийн десантын болзошгүй довтолгооноос сэргийлж өмнө нь тэнд байршуулсан цэргийн анги нэгтгэлүүдийг  Одессаас Херсоны чиглэлд шилжүүлж байгаа гэжээ. Украины генералуудын төлөвлөгөөний дагуу эдгээр нөөц нь үйл явдлын өрнөл таагүй болсон  тохиолдолд болзошгүй сүйрлээс фронтыг хамгаалах ёстой аж.

 Бүс нутгийн засаг захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов “Херсон муж нь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэргэжлийн цэргийн хамгаалалтад бүрэн орсон. Хэд хэдэн хамгаалалтын шугам барьсан. Херсон болон Херсон мужид юу ч заналхийлэхгүй" гэж РИА Новости агентлагт ярьжээ.

Гэсэн хэдий ч Украины арми "гар хумхихгүй"  хэвээр байна. Херсон муж дахь суурин газруудыг буудаж байх үед тэд сургуулийг сүйтгэжээ. 

Эх сурвалж: АиФ

33


Сэтгэгдэл (33)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.89.93Төмөр   • 2022, 9 сарын 3. 11 цаг 38 минут

Украинчууд энэ удаа амжилтад хүрээгүй ч дараагийн удаа Оросуудыг бут цохих нь зайлшгүй

192.82.82.226Зочин   • 2022, 9 сарын 3. 15 цаг 21 минут

Шаа лалараа

103.212.119.216Zochin   • 2022, 9 сарын 2. 21 цаг 37 минут

Shal khudlaa

124.158.66.138Зочин   • 2022, 9 сарын 2. 19 цаг 47 минут

Huurhii orosiin beldsen medeeleld itgedeg bayarladag malnuud baisaar l baih yum da

202.9.46.50Zochin   • 2022, 9 сарын 2. 19 цаг 39 минут

Ene tuluvlugdsun dovtolgoo bol huiterhees umnu amjij Orosiin tsetegt tsohilt uguh.baruuniihand amlasan amlaltaa biyeluuleh.tsereg daichidiinhaa setgel sanaag ene surug dovtolgoogoor urguh zereg mash ach holbogdol ugson dovtolgoo baisan ch amjiltand hurelgui but tsohiulsan ni baruuniihanii itgeliig aldsan.tsereg armiinhaa ner hundiig unagaj.setgel samaanii gun shokond oruulsan uil ajillagaa bolj duuslaa.Uugeeree Ukrainii armi Oros ulsiig hezee ch diilehgui.huten tsag irehed Ukrain tudiigui baruuniihan gal aldah undur ersdeld oruullaa

103.229.122.89Зочин   • 2022, 9 сарын 3. 3 цаг 44 минут

hutsaj ugch bn aa

59.153.86.84Зочин   • 2022, 9 сарын 2. 18 цаг 33 минут

Нэг IP хаягтай гарууд л бөөн комент бичих юм аа😂😂

66.181.190.108Малчин   • 2022, 9 сарын 2. 18 цаг 03 минут

Оросын армийн 25.000 цэрэг Днeпр мөрөнд шахагдаж, зэвсэгийн нөөц дуустал 21-30 хоног тэсэх тухай дайны мэрэгжилтэнгүүд мэдээлж бна.

66.181.161.99Зочин   • 2022, 9 сарын 2. 17 цаг 23 минут

Oros eh survaljaas orchuulchaad balairaad bhiin ***** sdakuud

66.181.161.65Зочин   • 2022, 9 сарын 3. 0 цаг 47 минут

Чи тэгээд нөгөө талын эх сурвалжаас бичээч балай минь.

59.129.86.139Зочин   • 2022, 9 сарын 2. 14 цаг 34 минут

Украйн Оросын эсрэг сөрөг довтолгоо хийнэ гэдэг нь зүйрлэвээс хав ноход банхарын өөдөөс хуцахтай адил. Зеленский гэгч хошин шогийн жүжигчин өөртөө итгэчихсэн том том баагаад л яана даа хөөрхий нэг өдөр хэн нэгэнд нухуулна. Магадгүй АНУ-н тусгайнхны хэн нэгэнд. Түүний хувь тавилан хутганы үзүүр дээр байна аа

103.57.93.133Зочин   • 2022, 9 сарын 2. 13 цаг 47 минут

Укрөйнчууд алуулж байна даа агуу орос орон мандтугай

139.5.217.236Иргэн   • 2022, 9 сарын 2. 11 цаг 15 минут

Зооз одоо америк, нато мөнгөө үрэхийн гарз доо .. тэд бууж өгөх, хэлэлцээр орох тухай яриад эхэлсэн нь ийм л учиртай байж

139.5.217.236Иргэн   • 2022, 9 сарын 2. 11 цаг 14 минут

Украйны цэргүүд бэхлэлт, нуувч, цэргийн байгууламжаас гарч байлдвал Орост ашигтай байгааг харууллаа. Украйн Маш том хохирол хүлээж, холбоотнуудынхаа итгэлийг дахин алдлаа гэж Францын дуу хоолой сонинд бичсэн байна

139.5.217.236Иргэн   • 2022, 9 сарын 2. 11 цаг 09 минут

Германий “Шпигель” -ийн мэдээлэлд Украйны Херсонд хийсэн сөрөг довтолгоо сүйрснийг бичжээ. “Оросууд довтолгоог өөр ашигтайгаар эргүүлж, довтолгооны гол хүчийг 2 км ямар ч саадгүй явуулж байгаад их буу, пууижнгийн галаар газар дээр нь цохиж 200 орчим танк, хуягт машин, их буу зэвсэг техник, 1200 орчим цэрэг устгагджээ. Үлдсэн хэсэг нь ойрын тосгодруу зугатсан нь тэнд Донбассыг цэргүүд отолт хийж буулгаж авсан” гэжээ. Украйны генерал Залужный энэ сөрөг довтолгоог эсэргүүцэж байсан ч Зеленский тушаал өгч ийм сүйрэлд хүргэснийг “алдаа” гэв.

202.21.108.61Enhee   • 2022, 9 сарын 2. 8 цаг 52 минут

Orlsiin taliin medeelel bn.zovhon ivanii tal

202.21.127.142бөбө   • 2022, 9 сарын 2. 15 цаг 59 минут

хахахаха хуцна биз

139.5.218.185иргэн   • 2022, 9 сарын 2. 8 цаг 11 минут

Оросын Аргументы и Факты-ийн мэдээллээс иш татаад яах вэ дээ. Энэ чинь Орос иргэдийнхээ тархийг угаахаар гаргадаг мэдээ. Зарим нэг өөрийгөө оросын иргэн, Путины зарц гээд бодчихсон хүмүүс байх юм

49.105.85.180Зочин   • 2022, 9 сарын 2. 7 цаг 19 минут

Орос хүний амьдрал боддог байсан бол тусгаар тогтносон улсруу дайрч орохгүй байсан. Террорист ОХУ

157.90.17.200Зочин   • 2022, 9 сарын 2. 23 цаг 48 минут

Тусгаар тогтоносон улс Орос ундэстэн г 8жил дарангуйлж европ тоохгуй байсан нь зов болж найма уу? Хичнээн Орос яраглаж алсан тодорхой баримт.бийдээ.Та нь шиг арчаагуй нь оорийн ундэстэн оор улсад яраглуулж байвал тусгаар улс Бидэнд хамаагуй гээд суух нь амиа хоохойлсон бэртэгчин тэгээдч фашистын шарилыг хундэлж хашигарч сур бадруулж байсан нь зов уу?

66.181.161.74Зочин   • 2022, 9 сарын 2. 12 цаг 27 минут

Тэгээд украйны неонацистууд хүний амьдралыг боддог байсан уу. Яагаад орос гаралтай орос хэлээр ярьдаг хүмүүсийг яргалж, шатааж алж байсан бэ. Энэ тухай бодож үзсэн үү.

202.55.188.98Zochin   • 2022, 9 сарын 1. 21 цаг 41 минут

Ukrainii ***** Alialagchiig amidaar ni baridaggui yum bol Tsergiikheniig bolon zevseg tehnik ded but tsiig mash hurdan hugatsaand ustgah hefegtei .mash huchtei zevsgiig hurdan uildverle .ezelj avsan gazar buhendee 1 ees 3 hurtel toonii tsomiin tsenegt hoshuu daruihan bairluul hen yalah ve Oros yalna zaaval yalna

202.126.88.90Зочин   • 2022, 9 сарын 1. 9 цаг 17 минут

Хошин шогийн жүжигчинг Америктай натотой Европтой нь вирүтэй нь хурдан устаг Оросын холбооны улс ялна ганц үнэн бол энэ

103.26.193.28Зочин   • 2022, 9 сарын 1. 10 цаг 25 минут

Aзизовын зулбасаг мин чи энд дутчих аа

66.181.161.74Зочин зочин   • 2022, 9 сарын 2. 12 цаг 28 минут

Чи хэний зулзага вэ.

103.229.120.77Иргэн   • 2022, 9 сарын 1. 8 цаг 48 минут

Юун бүтэлгүйтэх хамгаалалтын эхний шугамыг сэтэлээд Одоо 2р дахь шугамд тулж ирсэн маш ширүүн тулаан болж байна, Яг голоор нь сэтэлээд давшиж байна, Оросын 24000 цэрэг буцая аа буцаж болохгүй хэцүү байдалтай байна, Днепр мөрний гол гүүрүүдийг бүгдийн устггаж тасалсан учираас оросууд хангамжгүй болоод байна энэ байдлаар 3 хоноход үндсэндээ асуудал шийдэгдэх талруугаа орно гэнэ дээ

202.126.90.64Зочин   • 2022, 9 сарын 2. 17 цаг 05 минут

Өөрөө тэнд тулалдаж бгаа юм уу?

202.21.127.142бөбө   • 2022, 9 сарын 2. 16 цаг 00 минут

хахахахаха

66.181.161.5Зочин   • 2022, 9 сарын 2. 8 цаг 22 минут

Би НАТО-гын гишүүн Унгарын мэдээг үздэг , тэнд яриад байгаагаасчинь

66.181.161.5Зочин   • 2022, 9 сарын 2. 8 цаг 23 минут

эсрэг юм бичээд байна . Тэд Унгарчууд урвагчид уу ?

139.5.216.138Зочин   • 2022, 9 сарын 2. 7 цаг 01 минут

Энмйгээ өдөр бүр л бичих юм. Худлаа гэдгийг нь мэдсээр байж сэтгэлээ тайтгаруулдаг юмуу хаашаа юм. Танай Украйн бүрэн сүйрсэн дууссан.

202.21.108.55Зочин   • 2022, 9 сарын 1. 8 цаг 31 минут

АНУ ын зүгээс ахиад ч дайрахыг шавдуулна, тэдэнд хэдэн Украйн, хэдэн нацист чадрах хамаагүй.

66.181.161.74Зочин зочин зочин   • 2022, 9 сарын 2. 12 цаг 29 минут

Яг үнэн.



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ2 цаг 2 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube