Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-13 нд нийтлэгдсэн байна.

С.Адьяасүрэн: Авто замын нэгдүгээр эгнээнд 44 цэгт хяналтын камер ажиллаж байна

9/ 13/ 2022    13 цаг 27 минут

Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр буюу автобус зорчих байдлаар зохицуулсан журам бий. Тэрхүү журам өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр. Гэтэл бусад тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, түр зогсох, машинаа байршуулж орхих байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн хурдан түргэн үйлчлэх боломжийг хаасаар байгаа юм.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн "Нийслэлд авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл жолооч нар энэ журмыг байнга зөрчдөг. Манай Замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт 3,500 орчим зөрчил цахимаар илрүүлдэг. Эдгээр зөрчлийн 50-60 хувийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил эзэлдэг. Тиймээс жолооч нар хариуцлагатай байж, дүрэм журмыг дагах шаардлагатай байна. Манай байгууллагын хувьд зөрчлийг илрүүлж, бүртгэх үүрэгтэй. Илрүүлсэн зөрчил, ногдуулсан торгуулийг барагдуулах үүргийг манайх хүлээдэггүй. Цаашид торгуулийг бүрэн төлөхөд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлага бий. Авто замын камерууд ажиллаж байгаа. Техник учраас зарим үед эвдэрч гэмтэх тохиолдол гардаг. Энэ жилээс авто замын хяналтын камерыг сайжруулж, шинэчилж, өргөтгөж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд өмнө нь 23 цэгт камерын хяналт тавьж байсан бол энэ жил 44 цэг болгож өргөтгөсөн.  

Нийтийн тээвэрт зориулсан авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулаад төлөх эсэхийг хүлээх бус хариуцлагыг хурдан шуурхай шийддэг байдлыг нэвтрүүлэх нь нэн чухал байна. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулсан. Гэтэл үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулсан байх жишээтэй. Авто замын нэгдүгээр эгнээ болоод бусад хориглосон байршилд машинаа тавиад орхидог зөрчил түгээмэл. Ийм төрлийн зөрчил гаргагчдаас машин ачсан тухай гомдол ирэх нь олон. Тиймээс хойшид машиныг шууд ачих бус эхний удаад сануулж зөрчлийг арилгуулах бол дараагийн удаад торгох, гурав дахь удаагаас ачих байдлаар зохицуулахаар журам боловсруулсан. Тухайн зөрчил болгон бүртгэгдэх учраас гурав дахь удаагаа зөрчил гаргавал элдэв тайлбаргүйгээр ачихаар шинэ журамд тусгасан" гэв.

Мөн тэрээр" Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувийн шалтгаан болж буйг  судалгаагаар тогтоожээ. Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм. Иймд эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа" гэлээ .

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа4 цаг 40 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа5 цаг 24 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube