Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-14 нд нийтлэгдсэн байна.

Үндэсний судалгаа: Иргэдийн 55 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй

9/ 14/ 2022    7 цаг 16 минут

Сэтгэцийн эрүүл мэндийн  салбарын  өнөөгийн байдал,  цаашдын чиг хандлагыг  хэлэлцэж, ойрын  ирээдүйд  авч хэрэгжүүлэх  арга хэмжээний талаар  хамтарсан зөвлөмж,  дүгнэлтийг тодорхойлох  Сэтгэцийн эрүүл мэндийн  үндэсний чуулган боллоо. Чуулганд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим,  орон нутгийн төлөөллөл, сэтгэл зүйч  нар оролцсон юм. Чуулганаар “Сэтгэцийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ” өнөөгийн байдал, Хүүхэд, өсвөр насныхны  сэтгэцийн эрүүл мэндэд  тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэх арга зам,  мансууруулах  эм,  сэтгэцэд  нөлөөт  бодистой холбоотой  гэмт хэргийн нөхцөл байдал,  Монгол Улс дахь амиа хорлолтын нөхцөл байдал цаашид анхаарах зүйлс зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа.

 

СУДАЛГААНД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙН 62.2  ХУВЬ НЬ  АРХАГ  СУЛЬДЛЫН  ХАМШИНЖТЭЙ БАЙНА

 

Манай улсад сэтгэцийн  зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт  2013 оны судалгаагаар  18-64  насны хүмүүсийн  дунд  сэтгэл түгших  эмгэг  18.4,  нойрны эмгэг  17.5 , архаг ядаргаа  16.2,  тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа  11.9, архинд донтох эмгэг 6.4,  сэтгэл  гутрах эмгэг  6.2 хувийн тархалттай байна. Түүнчлэн COVID-19-ийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын судалгаанд   өнгөрсөн оны  арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард 21 аймгийн 330 сум,  нийслэлийн есөн дүүргийн  7019  хүнийг хамруулжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 62.2  хувь нь  архаг  сульдлын  хамшинжтэй,  55 хувь нь  сэтгэл түгших хам шинжтэй, 48.5 хувь нь  биеших эмгэгтэй,  39.6 сэтгэл гутрах  хамшинжтэй гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс  эмэгтэйчүүдэд  архаг ядаргаа  66.8 , сэтгэл түгших  хамшинж  60.4 , биеших эмгэг 54.6  зэрэг эрэгтэйчүүдээс  илүү хувьтай илэрсэн байна. 

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүн дотроос өсвөр насны хүүхдүүд, эрэгтэйчүүдийн амиа хорлолт их байгааг судалгаагаар гаргажээ. Тухайлбал, 2013 онд ЕБС-ийг түшиглэн хийсэн судалгаагаар  13-17 насныхан сүүлийн  нэг жилийн дотор  23 хувь нь амиа хорлох талаар бодол үзсэн бол  9.3  хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох бодолтой  байдаг гэсэн судалгаа гарсан байна.  Өсвөр насны хүүхдийн амиа хорлох шалтгаанд нийгмээс үзүүлж байгаа дарамтад орсон,  сэтгэл гутрал түгшүүр, стрессээ даван туулж чадахгүй  байх гэсэн хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тиймээс ЭМЯ-ны зүгээс сэтгэцийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний төлөвлөгөөг  2023-2026 онд хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд цахим орчны хэрэглээ болон амиа хорлолтод сөргөөр нөлөөлж байгаа  сургуулийн орчинг  сайжруулах.  Сэтгэцийн эрүүл мэндийг эмнэлэгт бус нийгэм хамт олны дунд нь тусламж үйлчилгээ үзүүлж асуудлыг шийдвэрлэх арга замаар ажиллах юм байна. Мөн эцэг эхчүүд  хүүхдээ өндөр боловсролтой, гадаад хэлтэй болгохыг  түрүүнд тавьдаг байна. Тиймээс хүүхдээ   стрессээ даван туулах чадвартай,  ямар ч үед өөрийгөө аваад явах чадвартай сэтгэлзүйн хувьд эрүүл зөв хүнийг төлөвшүүлэх нь чухал юм. Нийгмийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахад салбар  хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг чуулганд оролцсон ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд онцолж байлаа. Тэрбээр “2023 оноос хэрэгжүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн зорилтот арга хэмжээний төлөвлөгөөнд өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү тусгана. Сэтгэцийн эрүүл мэндийн  асуудалд сэтгэцийн эмчээс гадна салбар салбарын сэтгэлзүйчдийн оролцоо чухал. Бүх сургууль сэтгэлзүйч ажиллуулах шийдвэр гарсны дагуу  сургуулиудад сэтгэлзүйч ажиллаж байна. Мөн БШУЯ, ЭМЯ-наас бүх сургуулиуд сэтгэл зүйн эмчтэй болох, цаашлаад олон хүнтэй харилцдаг хувийн болон төрийн өмчийн албан  байгууллагууд сэтгэлзүйчтэй байх тал дээр ажиллаж байна”  гэсэн юм.

 

“ХҮҮХДЭЭ ХЭТ ИХ  ЭРХЛҮҮЛЭХ НЬ  ДАСАН  ЗОХИЦОХ  ЧАДВАРГҮЙ БОЛГОДОГ”

 

Бага насандаа сэтгэлзүйн гэмтэл авах тусам насан туршид нь  зан төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хэвлийд байхдаа авсан сэтгэл зүйн гэмтэлүүд ухамсарлагдаагүй ирээдүйн  асуудал болж илэрдэг гэдгийг сэтгэл засалч эмч Б.Эрдэнэбаатар хэлсэн юм.  Тэрбээр “ Хүүхдээ хэт их  эрхлүүлэх нь  дасан  зохицох  чадваргүй болгодог. Нийгмийн амьдралд орохоороо тухайн хүн стрессд орох, стрессээ тайлах чадваргүй болдог. Гэр бүлийн хүмүүжлийн таван загвар  бий. Үүнд өв тэгш бус дөрвөн  тохиолдол байдаг. Тухайлбал, нэгдүгээрт бие махбод, сэтгэл зүйн хүчирхийлэл орно. Сэтгэл зүйн хүчирхийлэл гэхээр хүмүүс зэмлэх гэж ойлгодог. Гэвч үүнд хүүхдээ муулах, бусадтай харьцуулах орно.  Харшилсан хүмүүжил гэдэгт  аав ээж нь хүүхдээ хаттай хүмүүжүүлэх гэхэд  өвөө эмээ нь урдуур нь орох. Эсвэл өглөө ээж нь өглөө хүүхдээ зодчихоод орой уучлаарай  гэж сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсгэдэг. Энэ дөрвөн төрлийн загварын гэр бүлд өссөн хүмүүс ирээдүйд  сэтгэлзүйн асуудалтай, сэтгэцийн   эмгэгтэй болох эрсдэлтэй байдаг” гэсэн юм.

 

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ТАЛААР ХАНГАЛТТАЙ ОЙЛГОЛТ МЭДЛЭГГҮЙ БАЙДАГ

 

Энэ үеэр ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын  мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Мандухай “Энэ оны найман сарын байдлаар 120 гаруй хэрэгт 140-өөд хүн холбогдон шалгагдсан.  Насны хувьд нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг  15-35 насны иргэд эзэлсэн. Нийгмийн статус харгалзахгүйгээр  энэ төрлийн гэмт хэрэгт  холбогддог. Өсвөр насны хүүхэд залуучууд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын талаар хангалттай ойлголт мэдлэггүй. Мөн хяналтгүй цахим хэрэглээнээс болж  өнгөц мэдээлэлд автах зэргээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх нөхцөл үүсэж байна. Хүүхдээ нэгэнт  хэрэглэгч болсны буюу цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсний дараа эцэг эхчүүд мэддэг.  Тиймээс бусад байгууллагуудтай хамтарч мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой борлуулагч нийлүүлэгчийн эсрэг  тэмцэх, хэрэглэгчид очихоос өмнө хурааж авах үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх. Хүүхдээ  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдолд  оройтохоос нь мэдэх таних мэдлэгийг  эцэг эхчүүдэд өгөх. Сургуулийн орчинд хүүхдийг хариуцаж байгаа сурган хүмүүжүүлэгчдийг  мэддэг болгох тал дээр арга хэмжээ авах зэрэг  урьдчилан сэргийлэх  тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн 116  гэсэн тусгай дугаарыг ашиглалтад оруулсан.  Үүгээр мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой, зөвлөгөө мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгөхөөр ажиллаж байна” гэсэн юм.

 

НОЙРНЫ ХЯМРАЛ ДААМЖРАХААР МЭДРЭЛИЙН ЯДАРГАА, СЭТГЭЛ ТҮГШИЛТ, СЭТГЭЛ ГУТРАЛ ҮҮСНЭ

 

Цар тахлын улмаас хөл хорио тогтоож, иргэд ажилгүй болох, бухимдах, нойргүй болох, архаг ядаргаа сэтгэл гутралд хүргэжээ.Мөн сэтгэл зүйн гутралаас үүдэж архидалт цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн байна. COVID-19-ийн үед амбулаторийн үзлэгийн тоо хоёр дахин нэмэгджээ. Мөн эмнэлэгт хандах  хүүхдийн тоо өссөн гэж ЭМЯ-ны харьяа  СЭМҮТ-ийн ерөнхий захирал  В.Баярмаа хэллээ. Тиймээс  COVID-19-ийн цар тахалтай холбоотой Монголд төдийгүй дэлхийн дахинд сэтгэцийн эрүүл мэнд яригддаг болсныг чуулганы үеэр онцолж байлаа.

Сэтгэл санааны хямрал асуудалд нас хүйс, боловсрол, эдийн засгийн байдал зэргээс харгалзахгүйгээр хэн ч өртөх боломжтой.

Тиймээс  нийслэлд машины түгжрэл, агаарын бохирдол ажлын ачаалал ихтэй, мөнгө санхүүгийн асуудлаас үүдэж сэтгэлзүйн асуудалд өртөх эрсдэл их байдаг аж. Тиймээс сэтгэцийн хувьд эрүүл, хэвийн биш байгаагаа мэдэх  хэд хэдэн өөрчлөлт байдгийг сэтгэл засалч М.Мандах хэллээ. Тухайлбал, амархан уурлах, гомдох, сэтгэлээр унах, санаа зовох,  өмнө хийгээд амжуулчихдаг байсан ажлаа хийх  гэхээр ядарч,  төвөгшөөж,  хойш нь тавих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илэрвэл тархи ядарсан байна  гэсэн үг. Мөн нойрны хямралд ордог байна.

Унтах хугацаа урт мөртлөө шөнө олон дахин сэрэх, тархи ажиллаад хажуугийн дуу чимээг мэдрэх,  шөнө хар дарж зүүдлээд цочиж сэрэх, унтаад боссон мөртлөө бие амраагүй булчин чангарсан байх нь нойрны хямралд орсны шинж тэмдэг. Нойрны хямралд  ороод удахаар мэдрэлийн ядаргаа, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд энгийн стресс тайлах  аргуудаас туршиж үзэх хэрэгтэй. Тухайлбал, хамгийн дотны итгэж болохоор хүнтэй сэтгэл дотор байгаа зүйлээ уурлаад, уйлаад ч болов 100 хувь гаргаж ярих. Мөн долоо хоногт нэг удаа 1-2 цагийг  зөвхөн  өөртөө зориулж дуртай зүйлээ хийх. Гуравдугаарт  сэтгэлээ уудалж, сэтгэл дотор байгаа бүх зүйлээ бичих. Бас өдөрт 20-30 минут хөдөлгөөн хийвэл стресс хуримтлагддаггүй байна.

Үүнд алхах, гэрээ цэвэрлэх гээд энгийн хөдөлгөөн байх боломжтой. Сэтгэл зүйгээ эрүүл байлгахын тулд стрессээ хуримтлуулахгүй байх хэрэгтэй. Үүний тулд  ажил амралтаа зөв зохицуулах , амарч байгаа үедээ бие, сэтгэлээ хоёуланг нь амраах хэрэгтэй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 цаг 37 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube