Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-15 нд нийтлэгдсэн байна.

Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байна

9/ 15/ 2022    12 цаг 21 минут

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн тайланд 2022 оны II улирлын байдлаар 48,300 аж ахуйн нэгж, байгууллагын 742.5 мянган ажиллагч хамрагдсан ба медиан цалин 1,160,200 төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд танилцуулжээ.

Медиан цалин өмнөх улирлаас 93,300 төгрөг буюу 8.8% өссөн байна.

зураг

 
Эх сурвалж: ҮСХ

(Медиан цалин нь ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм).

Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин II улирлын байдлаар 1,544,400 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 214,000 төгрөг буюу 16.1%, өмнөх улирлаас 94,400 төгрөг буюу 6.5% нэмэгджээ.
Аж ахуйн нэгж байгууллагад ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны II улиралд 2015 оноос 77.8 хувиар нэмэгдсэн байна. Гэвч инфляцын нөлөөгөөр, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 14.6% л өсжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.4 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна.

Харин дундаж цалинг хүйсээр авч үзвэл, тайлант хугацаанд эрэгтэйчүүдийнх 1.7 сая, эмэгтэйчүүдийнх 1.4 сая төгрөг байгааг ҮСХ-ны судалгаа харуулав.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн дотор

  • 700,000-аас 1.1 сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 22.8
  • хувь, харин ₮3 саяас дээш төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн бага буюу 8% байна.

НДШ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.1%) мянгаар, өмнөх улирлаас 1.4 (3.0%) мянгаар, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 44.3 (6.3%) мянгаар, өмнөх улирлаас 24.8 (3.5%) мянгаар тус тус өсжээ.

зураг
 
Эх сурвалж: ҮСХ

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд ХХК-д ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг, ХК-д ажиллагчдын сарын дундаж цалин 1.7 сая төгрөг, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллагчдын сарын дундаж цалин 1.8 сая төгрөг, төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 97.1-428.2 мянган буюу 6.3%-27.7% өндөр байна.

Харин бусад аж ахуйн нэгжид ажиллагчдын сарын дундаж цалин байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамааран улсын дунджаас 130.1-790.1 (8.4%-51.2%) мянган төгрөгөөр бага байна.

Төсөвт байгууллагад ажиллагчдын сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 130,800 төгрөг буюу 11.2% нэмэгджээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2022 оны II улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу ₮2 сая, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 839,800 буюу хамгийн бага байна.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.191.178Иргэн   • 2022, 9 сарын 21. 1 цаг 09 минут

Компанид ажилладаг цагаан гартнууд 4 сая төгрөгний цалинтай. International school буюу 40000 америк долларын төлбөртэй сургуулийн сурагчдын хагас нь монгол хүүхдүүд гэсэн. Социалист байсан улсад жинхэнэ бизнесмен гэж байдаггүй тул хүн бүр улсын мөнгөөр амьдарч байгаа.



ШИНЭ МЭДЭЭ

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ9 цаг 11 минутын өмнө"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35
 Facebook Twitter Youtube