Есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 25 нь нийслэлд, 23 тохиолдол нь орон нутагт гарчээ. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүн амиа алджээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч мөргөсөн 15 осол бүртгэж, 18 хүн гэмтсэн.
- Мөргөлдсөн 2 осол бүртгэж, 3 хүн гэмтсэн.
- Үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол бүртгэж, 4 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Мөргөлдсөн 4 осол бүртгэж, 7 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
- Онхолдсон 9 осол бүртгэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
- Явган зорчигч мөргөсөн 6 осол бүртгэж, 6 хүн гэмтсэн.
- Бусад байдлаар 2 осол бүртгэж 3 хүн гэмтсэн.
- Хүүхэд өртсөн 12 осол бүртгэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 10 нь явганаар зорчиж байжээ.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 292, орон нутагт 109 зөрчил гарчээ. Иймд цагдаагийн байгууллагаас архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.Түүнчлэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг уриаллаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.