Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-16 нд нийтлэгдсэн байна.

Э.Чинзоригт: Морин дээрээ яаж унахгүй тогтох вэ, нохойдоо яаж хазуулахгүй явах вэ гэдэг хүмүүс олон болчихоод байна шүү дээ...

9/ 16/ 2022    11 цаг 47 минут

Бидний нэг: Монгол өв соёлоо тээн Монгол морио унаж, тайга нохойгоо хөтлөн, шонхор шувуутайгаа 21 аймгаа тойрон аялаж яваа “Тэнгэрийн нүүдэлчид” төслийн санаачлагч Э.Чинзоригтийг онцоллоо.

Сайн байна уу? Та Монгол өв соёлоо тээн, түгээн дэлгэрүүлж явна. Мэдээж Монгол өв соёл гэхээр аялал жуулчлалын салбартай шууд холбогдоно. Өнөөдөр Монгол ямар байна?

Одоо та нар аялал жуулчлалын бизнесийг хараад үзвэл аймаар гоё гялгар кэмп, тансаг зүйл рүү бид нар хошуурч байгаа байхгүй юу. Гэтэл жуулчдын уур амьсгал ямар ч гэрэлгүй, од харахад гэрэл байхгүй баймаар байна шүү дээ, тас харанхуй, ямар ч дуу чимээгүй баймаар байгаа. Энд шөнийн царцаа, шувууны дуу сонсмоор байдаг. Тэгэхэд ингээд машины чимээ нүргэлээд байдаг. Гав ганцаараа суугаад энд чихрийн цаас баймааргүй байдаг. Гэтэл аль хэдийн хүн ирээд чипсний, ундааны сав хаячихсан. Энийг дэлхий ертөнц, жуулчид чинь хүсэхгүй байгаад байна шүү дээ. Гэтэл энэ боломж нь манайд байгаа байхгүй юу.

Та аль нутгийн хүн бэ? Танд өв тээгч болоход юу нөлөөлсөн бэ?

Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын уугуул. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Миний мэргэжил бол бизнесийн удирдлага, нягтлан бодох чиглэлээр төгссөн. За мэргэжлээрээ санхүүгийн зөвлөх үйлчилгээ компаниудад үзүүлдэг. Одоо бол “Тэнгэрийн нүүдэлчид” төслийг санаачлаад Монгол Улсын 21 аймгийг морьтой, тайга нохойтой, шонхор шувуутай тойрохоор төслөө удирдаад явж байгаа. Багаасаа л ер нь амьтанд их дуртай.

Өв тээгч болсон, одоо хийж байгаа ажлаа эхлүүлсэн түүхээсээ хуваалцаач...

Нэг хэсэг хот руу орж ирээд оюутан болоод үеийн хүүхдүүдтэйгээ ижилхэн сонирхолтой болоод л мал ахуйгаасаа холдчихсон. Тэгээд сүүлд эхнэр хүүхэдтэй болоод ирэнгүүт энэ өв соёл тээх, үр хүүхдэдээ би ер нь юу үлдээх билээ гээд бодоод эхэлсэн. Өмч хөрөнгө бол мэдээж байх л байх. Нөгөө сайн хүүд хөрөнгө бүү үлдээ өөрөө олно, муу хүүд хөрөнгө бүү үлдээ үрээд дуусна гэдэг шиг. Тэр бол чухал зүйл биш байна аа. Хамгийн гол нь өв соёлоо үлдээгээд, өөрөө өв тээгч болох гээд. Тэгээд малчин болох л чухал юм байна гээд, эхнэрээ ятгаад, “за хоёулаа мал дээр гаръя, малчин болъё гээд ерөөсөө. Хотод бол ямар ч утга алга”. Сумын сургууль ч гэсэн багш нь сайн байх юм бол боловсрол авч болно. Эхнэрээ бүр итгүүлчихсэн.

Тэгээд нэг жил найзаасаа 10 хонь 30 ямаа аваад. Тухайн хоёр жил чинь их зудтай болоод ямаа нь 2 дахь жилдээ байхдаа 2-р буурлуу яалаа. Тэгээд 30 ямаатай хөдөө гарчихаар яг нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг Галсан шиг болчих гээд байгаа байхгүй юу. 30 ямаатай тэгээд нөгөөдхөөсөө зундаа нэг алж идэх үү үгүй юу гээд малчны амьдрал бол жоохон бүтэйлгүйтчихлээ.

Одоо чинь хүн болгон нэг зүйлээрээ дагнадаг мэргэжлийн болчихсон. Нохой тэжээх гэж байгаа бол нохойгоо, Шувуу тэжээх гэж байгаа бол шувуугаа. Харваач бол харваачаа. Гэтэл эрт дээ үед Монгол эрчүүд гараад малаа өрөө төхөөрчихдөг, эмнэгээ сургачихдаг, мориныхоо дэлийг засчихдаг ч байдаг юм уу, айраг цагаагаа эсгэчихдэг, сураа элдчихдэг. Одоо юу байдаг юм гэр бараа бүх юм аа өөрсдөө хийдэг байсан. Тэгэхээр нэг хүн бүгдийг нь хийж чадах боломжтой юм байна гэж үзээд. Морь, нохой, шувууны гурвалсан өвийг тээгч Талын гөрөөчин гэх соёлоо түгээж явна.

Одоо та тэнгэрийн нүүдэлчид гээд төсөл санаачлаад Монгол орноо тойрох аяллыг эхлүүлээд явж байна энэ талаараа ярьж өгнө үү?

Нэг насны үйл л дээ. Морь унаад өргөн уудам талаар, эрс тэрс уур амьсгалтай Монгол нутгийн цаг агаараар,  газар нутгийн янз бүрийн гадаргуу, говь цөл, хангай уул талаар явах бол амар зүйл биш. Тэр тусмаа морьтой. Тэгээд энэ хэргийг энэ үйл ажиллагааг яагаад эхлүүлэх болсон шалтгаан гэвэл нэлээн их юм ярьж таарна. Дэлхий ертөнц мэдээж даяарчлагдаад гадны соёлууд нэлээн бие биедээ уусаад, Монгол ахуй соёл, нүүдэлчин соёл бага багаар шахагдаж энэ үед бол Монгол хүн байх, Монгол хүний онцлог бүгдээрээ өв соёлоо эрхэмлэн дээдлэх тал дээр бол залуу хойч үедээ үлдээх контенттой болъё. Нутаг нутгийн зан заншил, уламжлал тэд нарын амьдарч байгаа ахуй соёл амьдралын хэв маягийг өөрсдөө нүдээрээ сонирхоод тэндээс бас сурч мэдэх гэж нэгдүгээрт эрэл хайгуул хийж явж байгаа. Харин өөрсдийнхөө тээж явж байгаа талын гөрөөчин буюу Монгол тайга нохойтой холбоотой өв соёл. За хүн төрөлхтний өв соёлд бүртгэлтэй шувуулахуйн өв соёл. Тэрийг шонхор шувуугаар төлөөлүүлж дээрээс нь Монголын эртний цэрэг дайны бэлтгэл болох морьт харваа, намнаа. Энэ гурван ан гөрөөний өв соёлыг олон түмэнд сурталчлаад хөдөө орон нутагт эдгээр өв соёл, спортыг жигдхэн хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахын тулд 10 жилийн хүүхдүүд, замдаа таарч байгаа хүмүүст сургалт хийгээд тойроод явж байгаа.

Одоогоор та хэр хол замыг туулаад байна?

Өнгөрсөн оны хоёр сарын 11-нд Хэнтий аймаг Цэнхэр Мандал сум Хар Зүрхний Хөх нуур гэх түүхэн газраас аяллаа эхлүүлсэн. Эхлээд Хятад улсын иргэн Өвөрмонгол залуутай таван аймаг явсан. Сүүлд нь Япон улсын иргэн Чика Яамамото гэж эмэгтэйтэй бас таван аймаг явсан. Тэгээд одоо дараачийн аялалдаа Франц улсын иргэн бас Монгол судлаач морин хуурийн багш Стив Моррел гэж залуутай явахаар бэлтгэл ажлаа базаагаад байж байна. Одоогоор  Хар Зүрхний Хөх нуур Хэнтий аймгаас эхлээд Дорнод Чойбалсан, мэнэнгийн талыг туулаад Шилийн Богд , Дарьганга, Сүхбаатар аймаг, Дорноговь, Говьсүмбэр гээд Дундговь, Өмнөговь,Өвөрхангай Орхоны хөндийгөөр ороод Архангай, Баянхонгор, Говь-Алтай гээд 11 дэх аймаг дээрээ очоод үндсэндээ бол энэ намар гээд дөрвөн улирлын зураг авалт хийгээд ингээд буусан байгаа. Ирэх он буюу цагаан сарын дараагаас 11 дэх аймаг буюу Говь-Алтайгаас эхлээд үлдсэн 10 аймгаараа аялах төлөвлөөгөөтэй байгаа.

Энэ олон аймгаар аялахад нутгийн иргэд, тэр дундаа малчид хэрхэн хүлээн авч байна?

Нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр мал маллаад байж байхад хөдөөгийн амьдрал чинь өдөр болгон сонирхолтой зүйл болохгүй. Залуу хүмүүсийн хувьд. Залуу хүмүүс чинь төв орж кино үзмээр, үеийн залуучуудтайгаа хөгжилдмөөр, дуу хуур, бүжигт ормоор ч юм уу тэ ийм сонирхолтой зүйл үзмээр байдаг. Хөдөө бол жилийн дөрвөн улирал мал ахуйтай байхаар залуу хүний хувьд бол нийгэмд орж соёлтой танилцмаар байдаг.

Бид нар ороод ингээд явангуут өөрийн хийж байгаа, өөрийн амьдарч байгаа хэв маягаараа бахархаад үлдэж байгаа байхгүй юу тэр залуучууд. Нээрээ бид чинь өв соёлыг авч үлдэж байгаа эх булаг чинь бид нар юм байна. Бид нар байхгүй бол энэ хүний хайгаад байгаа соёл хаанаас ч олдохгүй юм байна. Тэгэхээр өнөөдөр бид хөдөө мал маллаад байж байгаа нь зөвхөн энэ ахуй амьжиргаагаа залгуулах гэж мал маллаад байгаа биш юм байна, Монгол хүний Монгол өв соёлыг хадгалж хилийн манаанд сууж байгаа, үнэтэй үүрэг биелүүлж байгаа гэж бахархаж үлдэж байгаа нь бол аяллын зорилго бас нэг утгаараа биелээд явж байна гэж дотроо бахархаад явж байсан даа.

Шонхор шувуу, тайга нохойгоор гөрөөлөхийн онцлог юу вэ?

Миний мөрөөдөл чинь шувуу, нохойгоороо хослуулж ан хийх. Тэрийг бас зорьж байгаа. Туулай байх юм бол нохой нь очоод бут, нүхэнд орчихоор шонхор чинь тэрэнд хүрч чадахгүй. Нохой чинь тэрийг босгочихдог байхгүй юу. Тэгээд хэт холдоод ирэнгүүт шонхор чинь довтолно. Ятуу гэх мэт шувуу байх юм бол нохой нь үргээж өгөхөд шонхор довтолно. Шонхроос буугаад суухад нохой үргээдэг ч юм уу хосолсон ан байхгүй юу. Харваа намнаа буюу нум сум, хутга мэс, жад гэдэг чинь бол хүн өөрөө энэ хоёр амьтныг ашиглачхаад өөрөө юу ч чадахгүй байж бас болохгүй шүү дээ. Өөрөө бас хэрэгтэй үед нь харвачихдаг, намначихдаг. Тэгээд энэ гурвыг хийгээд явж байхад бол эртний Монголчууд яг ийм зүйл хийгээд амьдарч байжээ гээд дотроо цаг хугацааны аялал хийж байгаа юм шиг санагддаг. Ан хийнэ гэдэг чинь өөрөө хамгийн байгальтайгаа ойрхон хүмүүс анчид байдаг юм байна. Эртний анчид бол хамгийн сайн байгаль хамгаалагч нар байсан байна.

Монгол өвс соёл гэхээр хүмүүс эрийн гурван наадмаас цааш төдийлөн их мэдэхгүй байна. Нэг ёсондоо хайрцаглагдчхаад байх шиг. Таны бодол?

Морь, бөх, сур харваа. Бусад нь бол мэдэгдэхгүй. Дарагдчихаад байна гэсэн шүү дээ. Би болохоор талын гөрөөчин, шувуулахуй, морьт харваа гурвыг ирээдүйн дэлхийн монгол хүний монгол дайчин эрийн шинэ дүр төрх гэж харж байна. Одоо бид нар сэрэх цаг нь болсон. Хувцасныхаа өнгийн хүртэл өөрчлөх ёстой. Ихэнх хүмүүс малчин ажилчин анги болчихсон байсан нэг хэсэг. Бүгд бараан саарал,  хар даруухан хувцасладаг ардууд болчихсон. Гэтэл бид нар маш эртний язгуур өв соёлтой ихэс дээдсийн маш их өвтэй, бид нарын эдэлж хэрэглэж байсан бүх зүйлс язгууртных байсан. Дэлхийн дээд хамгийн сайн сайхан бүхнийг эдэлж хэрэглэж байсан гэхдээ байгальтайгаа хамгийн ойрхон хамгийн ээлтэй амьдарч байсан.  Энэ нь зөвхөн Монголын бус нүүдэлчдийн өв соёл гэж харж байгаа. Нүүдэлчдийн дүр төрхөөрөө дэлхий ертөнцийн долоон тэрбум хүн амын хүсэмжит амьдралын хэв маяг бол Монгол  ахуй соёл гэж харж байгаа. Тэр утгаараа энэ өв соёлыг тээж түгээн дэлгэрүүлж байгаа даа бол туйлын бахархалтай байгаа. Гэртээ шувуугаа тэжээгээд нохойгоо хөтлөөд явж байхад дөнгөж хөлд ороод хэлд орж байгаа хүүхэд маань энийг харж өсөж байгаа гэдэг дээр бүүр их баяртай байгаа.

Та монголчууддаа хандаж ямар зүйл хэлмээр байна?

Гэртээ байгаа эмээл хазаартаа хөлсний үнэр шингээе. Хүүхэд залуучуудыгаа морь малтай танилцуулъя. Өөрсдөө бас адуу малтай ойрхон байя. Монгол мал аж ахуйгаа дээдэлье. Үүгээрээ бас олон нийтэд сурталчилъя. Холын замд нөхрийн чанар танигдана гэдэг шиг та бүхэн хол гэрээсээ гараад аянд яваад үзэхээр олон зүйлийг мэдэрдэг юм байна шүү тэгээд дөрвөн хананы дунд дөрвөн уулын дунд бүгдээрээ бужигнаж байтал цаг хугацаа дэлхий ертөнц урсаад өнгөрөхөд эцсийн бүлэгт бид нар үнэт зүйлээ алдчихсан байхвий. Ирээдүй хойч болсон хүүхдүүд маань Монгол нэртэй гадаад хүмүүс болчихсон байхвий. Энэ бүгдээс сэргийлж бүгдээрээ чадах ядахаараа өв тээгч, өвлөн уламжлагч нар болоорой гэж уриалж байна.

Баярлалаа.

 

 

 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 цаг 15 минутын өмнөЦ.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо5 цаг 21 минутын өмнө"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18
 Facebook Twitter Youtube