Барууны цэргийн тусламжийг Киев өөрийн нутаг дэвсгэрээр төлж болзошгүй гэж тоймч Пабло Жофре Леал Испанийн Rebelion сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ.
Түүний хэлснээр, Украйн барууны орнуудын зээл, түрээсийн тусламжийг зөвшөөрч, улмаар өөрийн бүрэн эрхт байдалд аюул учруулсан. Энэ гэрээний төлбөрийг Киев газар нутгаараа төлөх ёстой гэж шинжээч дүгнэж, АНУ, НАТО-гийн мэдэлд өгөх магадлал өндөр гэжээ.
Түүний хэлснээр, Барууныхан "асар их тусламжийнхаа" хариуд Украин улсын газар нутгийн тодорхой хэсгийг өөрийн мэдэлд байлгахыг шаардах боломжттой. "АНУ болон Хойд Атлантын холбоо дэлхийн 2-р дайны дараа Германд байсан шиг олон арван цэргийн бааз барьж байгуулж, тэдгээр газар нутгийг туйлын таагүй нөхцөлөөр түрээслэх бодолтой байна" гэж Барууны тусламжийн хариуд газар нутгаа алдах аюулыг Украинд анхааруулжээ.
Тэрээр “Киев өөртөө нүх ухаж байна” гэж тодотгорд барууны орнууд Украинд зэвсэглэлээ зориудаар тулгаж, ирээдүйд түүнийгээ хадгалах, шинэчлэхийн тулд Киевээс хөрөнгө гаргаж байгааг онцолжээ.
АНУ Украин болон түүний хөрш 18 улсад зэвсэг худалдан авахад нь зориулж хоёр тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өмнө нь мэдэгдээд багаа юм.
Эх сурвалж: Лента.ру
Сэтгэгдэл (3)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Оросод алдаж бхаар баруунд нь дээр блгүйдээ.
АНУ угаасаа түнш орнуудынхаа аюулгүй байдалыг хангахын тулд тухайн улс нь өөрөө зөвшөөрсний үндсэн дээр цэргийн баазаа байгуулдаг л даа. Тэгээд байгуулна гээд байгуулдаг юм биш асар их зардалтай. Танай сайт ч гэж сайт очиж очиж спаний нэг сураггүй баагийн ямар ч судалгаан дээр үндэслээгүй мэдээлэл тавьж байдаг хха
Тэр спаний тойм ч нөхөрт битий шаа гэж хэлмээр байна, юун үхсэн баасных нь тоймч хха