Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-19 нд нийтлэгдсэн байна.

Уншигч, зохиолч, бүтээл гурав төв талбайд уулзлаа

9/ 19/ 2022    7 цаг 30 минут
 

Намрын будант өдөр үүлс нөмөрлөхөд номын баярыг зорих хүмүүс нэмэгдсээр. Хуран чуулсан уншигчид хаа нэг тийш зорин алхах аж. Тэд өөрсдийн уншихыг хүссэн номоо авахаар алхаж буй нь тэр. Оюун ухаан их мэдлэгийн эзэд дотноор инээмсэглэн, үзгээ барьж, ерөөлийн үгээр бүтээлээ уншигчдад гардуулна. Залуусаар хүч нэмсэн тус баяр нь уншигч, зохиолчид хүсэн хүлээдэг баяр болтлоо өргөжиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2019 оноос эхлэн “Мэргэн ном” шагнал, 2022 оноос эхлэн “Номын сайн нөхөр” уралдаан, улсын хэмжээний шагналыг олгож ном бүтээгчдээ урамшуулдаг болсон билээ. “Мэргэн ном” шагналыг олгохдоо хэвлэн нийтлэгч байгууллагын зүгээс Монголын номын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн, уншлагыг түгээн дэлгэрүүлсэн үйлсийг дэмжиж, үе дамжин яригдах үнэт номыг туурвисан бүтээлж хөдөлмөрийг урамшуулан гурван эрхэмд олгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд номын баярын хамгийн том онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон.

Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Д.Нямаа “Номын баяр нь уншигч зохиолчдын уулзалт билээ. Тус баярыг Б.Сувд гэдэг бүсгүй санаачлан зохион байгуулаад 32 жил болжээ. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр болгон хуульчилсан нь бахархууштай. Нийслэлийн Соёл Урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохиолчид өөрийн асарт уншигчидтай уулзаж байна. Дэлхийн оюунлаг улс болгонд болдог сайхан баяр. Цаашдаа илүү өргөжин тэлж хөгжинө гэдэгт итгэдэг. Уншигчид уран бүтээлчидтэй баярын сэтгэгдлээ хуваалцаж зохиолчдын онгод, сэтгэл зүрхний хөг аялгууг мэдэрч байна” гэсэн юм.

 

ЗОХИОЛЧ Б.ЭНХЖАРГАЛ: УНШИХ ТУСАМ ҮГИЙН БАЯЛАГ НЭМЭГДДЭГ

 

 “Зохиолч нар цуглаж уншигчидтайгаа нүүр тулан уулзаж, гарын үсэгтэй номоо авч байна. Баяр нь хайртай зохиолчидтой уулзах онцлогийг хадгалжээ. Номын баярын өглөө  тэрэг түрж эсвэл  тор барин номоо хямдралтай үнээр цуглуулж буй уншигч харахаар хайр хүрдэг. Би уран бүтээлээ нийт эмэгтэйчүүдэд зориулан бичдэг. Гэсэн хэдий ч бодит байдалд өсвөр насны охид болон залуу насныхан байна. Өөрөө  анзаараагүй байхад ийм сайхан хүрээлэлтэй болжээ. Зохиол бүтээлээрээ дамжуулан эмэгтэйчүүдэд туулж өнгөрүүлсэн, туулахыг хүсдэггүй  тэр л дүр санааг ойлгож мэдэрч сургамж аваасай гэж боддог. Ном уншдаг хүн зөв цэгцтэй сэтгэж чаддаг. Алдаа бага гаргадаг ба ганцаарддаггүй. Унших тусам үгийн баялаг нэмэгддэг болохоор хүнтэй харилцах харилцаа нь хүртэл сайжирдаг талтай.  Хүнд хэцүү үе тулгарлаа гэхэд түүнийг давах сэтгэлийн тэнхээ суудаг. Мөн ирээдүйд учрах зүйлийг урьдчилан тооцоолох чадвартай болно. Өөрөө өөртэйгөө ярилцаж сурна” гэв.

Цааш явж байтал зүлгэн дээр сууж аавтайгаа хамт ном унших хөвгүүн нүдэнд тусав. Түүнийг зорин очиж сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

н.Хатанбүүвэй “Уншигч миний хувьд  унших дуртай зохиолчийнхоо номыг авахаар ирсэн. Гэр бүлийнхээ гишүүдэд ном аваад явж байна. Энэ удаагийн баяр нь маш өргөн дэлгэр болж байгаа нь харагдаж байна. Нийгэмд залуу үеийнхэн биднийг  ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэр нь өрөөсгөл санагддаг. Хүмүүс номд хайртай, уншдаг болохыг нь эндээс харж болохоор юм. Уншихгүй бол сэтгэхгүй. Уншиж л байвал сэтгэнэ. Тиймээс унших нь сайхан буянтай үйл гэж боддог. Номоос хүн ухаарал авдаг. Тэр нь хүний амьдралын зам жим болно. Монгол ёс заншил, өвгөдийн ариун сайхан сэтгэлийн тухай унших хэрэгтэй. Монгол хэлний яруу сайхныг гаргасан зохиол бүтээл олон болоосой гэж хүсдэг” гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.7 цаг 1 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.7 цаг 11 минутын өмнөГовьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ4 сар 17. 16:382024 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчийн үүрэг хариуцлага4 сар 17. 16:37Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжиллөө4 сар 17. 16:31"Ногоон автобус"-ны гэх хэргийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногийн лхагва гарагт товлов4 сар 17. 16:232024 оны эхний улирлын байдлаар уул уурхайн олборлолт 641,6 тэрбум төгрөгөөр өслөө4 сар 17. 16:13Нийслэл дотооддоо 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 150 тэрбумаар хотын авто замыг засварлана4 сар 17. 16:10“Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 15:58Дорноговьд 11 настай охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав4 сар 16. 17:00БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ4 сар 16. 8:41“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна4 сар 16. 8:38Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна4 сар 16. 8:12“Ачит Ихт”-ийг нэгжсэн үндэслэл нь нуусан татвартай холбоотой юу, аль эсвэл Америк, Сингапур дахь хауснууд уу?!4 сар 16. 8:10Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын түр хороог Ц.Цэрэнпунцаг даргална4 сар 16. 7:52Улаанбаатарт өдөртөө +17...+19 градус дулаан байна4 сар 16. 7:47Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна4 сар 16. 7:45Ганданд шавилан сууж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ4 сар 15. 12:31"Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнээс тайлбар мэдүүлэг авч байна4 сар 15. 12:21“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг "хэн" хаацайлаад байна вэ4 сар 15. 10:38Хуульч Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ Монголд авчирч ажиллуулна” гэдэг хүний эрхийг зөрчсөн мэдэгдэл4 сар 15. 9:02Манай эрх баригчид цусаараа биш бодлогоороо өрсөлддөг болмоор байна4 сар 15. 9:00О.Номинчимэг: Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ4 сар 15. 8:18УКРАИН ЯЛАГДВАЛ ЮУ БОЛОХ ВЭ?4 сар 15. 7:56Х.Баттулгыг Орост “дуудсан” уу4 сар 15. 7:47“ШИНЭ БООЛЧЛОЛ”-ЫН ЗАМААР ЭРГЭЛДСЭН САМУУН 30 ЖИЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ?4 сар 15. 7:35Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй боллоо4 сар 15. 7:31
 Facebook Twitter Youtube