Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Өөдрөг “пиар”-аар халхавчлаад валютын ханшаа нисгэж, нөөцөө шавхлаа

9/ 20/ 2022    7 цаг 00 минут

Валютын ханш оны эхнээс 16 хувиар өсч, Монголбанкны зарласан ханш 2350 болсон бол нөөц нь 38,2 хувиар буурч, 4.1 тэрбум ам.доллараас 2.69 тэрбум ам.долларт хүрчээ.

Үндсэндээ Монголбанк болоод Засгийн газрын ажлын бодит үр дүнг энэ хоёр тоо товч бөгөөд тодорхой илэрхийлж байна гэхэд хилсдэхгүй. Хуулиар Монголбанк нь гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг. Үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Харин Засгийн газар гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах. Өөрөөр хэлбэл, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх бас тогтвортой хадгалах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бид халаасандаа мөнгөгүй, олсон хэдэн төгрөг нь цаас төдий учраас гар дээр ирлээ, маргааш үгүй боллоо гэгчээр өдөр хоногийг аргацааж байна. Инфляц өссөн, төгрөг суларсан, ам.долларын хомсдол үүссэн, эдийн засаг агшчихсан ч манай Ерөнхий сайд өөдрөг “пиар”-аар өөрийгөө өвч бүрчихээд л гадуур, дотуур гүйгээд байгаа. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд бүлх залгисан мэт нүдээ бүлтэлзүүлж, үсээ сэгсрээд л яваа.

Төгрөгөө түших нь Монголбанкны үүрэг

Монголбанкны эдийн засагчдын судалгаанаас харвал сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр банкны салбарын валют арилжааны нийт эргэлтийн 4 хувь нь бэлэн арилжаа буюу Найман шарга хавиар, 96 хувь нь бэлэн бус буюу банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамждаг. Нийт арилжааны 69 хувийг 3 том банк гүйцэтгэдэг аж. Харин Монголбанкны зарласан ханшаас арилжааны банкууд 100-200 төгрөгөөр өндөр ханш хэлдэг.  Гар дээрх буюу өнөөх 5 хувийг эргэлдүүлдэг ченжүүд арилжааны банкнаас бага үнээр худалдаж, арай өндөр үнээр авахыг санал болгодог.  Иргэд, аж ахуйн нэгжүүд яг үнэндээ арилжааны хэдэн банкиндаа ам.долларын ханшаар  хөөрхөн “идүүлсээр” өнөөдрийг хүрсэн.  Дээрээс нь валютын ханшийн зөрүүнээс үүдэж, өнгөрсөн жилүүдэд аж ахуйн нэгжүүдийн амссан хохирлыг олсон ашгаар нөхөх ямар ч боломжгүй гэвэл хилсдүүлсэн болохгүй. Хөгжлийн банк тойрсон чанаргүй зээлийн асуудал ч валютын ханшаас ихээхэн шалтгаалсан гэдгийг та ч мэднэ, би ч мэднэ.

Монголбанкны хувьд төгрөгийн тогтвортой байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд мөнгөний бодлогын хүүг аажим аажмаар  өсгөх төдийгөөр аргалсаар байгаа. Арга ч үгүй, Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлж чадах хамгийн боломжит арга нь энэ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард инфляц 10 хувьд хүрэхэд Монголбанк бодлогын хүүг 6 хувьд барьж, нөөцийг 3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байсан бол өнөөдөр бодлогын хүү 10 хувьд хүрсэн. Бодлогын хүү нэмэгдэх тусам зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ хумигддаг. Тэр хэмжээгээр бизнес ч агшдаг. Банкууд ч зээл олголтоо хумиж эхэлдэг. Энэ жилийн хувьд "уламжлал" давтагдаж л байна. Засгийн газар валютын ханш гэхээр Монголбанк руу хуруу зангадаг.  Харин Монголбанкны зүгээс арьсаа хамгаалах гэсэндээ "зээл олголт хэвийн байгаа" гэх үг өмнөө барьдаг. Гэтэл иргэд ипотекийн зээлд хамрагдах гэж хэдэн жилээр дугаарлаж, гарт ирэх мөнгөний хэмжээ буураагүй ч, өдөр бүр өсөх өргөн хэрэглээний барааны үнэд дарлуулсаар, ядуу нь үгээгүй ядуу рүү, эрсдэлтэй нь ядуу рүү  аажмаар гулгасаар байна.

Валют олж ирэх нь Засгийн газрын үүрэг

Ирэх саруудад зах зээл тэлэх найдвар тунчиг бага. Монголбанкны мөнгөний хороо хуралдах тов энэ сарын 15-23-нд зарлагдсан. Магадгүй ахиад бодлогын хүү нэмэгдэх ч эрсдэлтэй. Учир нь сүүлийн өдрүүдэд валютын ханш цойлсоор байна. Арилжааны банкууд иргэнд өдөрт 1 сая төгрөгтэй тэнцэх, байгууллагад 5 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар зарна хэмээн хязгаар тогтоож эхэлсэн. Гэтэл өнөөдөр 1 сая төгрөгтэй тэнцэх 300 ам.доллараар юу авах вэ. Нэг гар утасны мөнгө шилжүүлэх гэж 3-5 хоног болно оо гэсэн үг. Бас аж ахуйн нэгжүүд маань өдөрт 1500 ам.доллараар юу авах билээ.

Өнөөх хувийн хэвшлээ дэмжээд байгаа төр маань бодит байдал дээр 1500 ам.доллар бариулчихаад “за бараагаа аваад ир” хэмээн босго давуулаад өшиглөж байна гэсэн үг. Хэдэн аж ахуйн нэгж нь хил гаалийн хязгаарлалтаас ч гарч амжилгүй, валютын хязгаарлалтад оров.

Гэхдээ Засгийн газрынхаа  “Шинэ сэргэлтийн бодлого” гэх хэтийдсэн пиарыг харвал Монгол Улс мөнгөтэй бас мөнгөтэй хүмүүстэй “найзлаад” ч байгаа юм шиг сэтгэгдэл төрнө.  Харамсалтай нь, статистик мэдээнээс Монгол Улсын өр өнгөрсөн жилийн мөн үеэс 271 сая ам.доллараар, Засгийн газрын нийт өр 1,4 их наяд төгрөгөөр өссөн гэдгийг харж болно. Уг нь гадаад худалдааны тэнцэл энэ онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч, ам.долларын нөөц 40 хувиар буурсан эсрэг үр дүнтэй байгаа юм. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улс 5,6 тэрбум ам.долларын импорт хийсэн гэхээр сард 700 сая орчим ам. долларын гүйлгээ хийдэг болж таарна. Ингээд тооцвол гурван сарын л валютын нөөцтэй болж. Олон улсын стандартаар валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг. Харин бид яг ирмэг дээр очоод зогсчихоод байж байна.  Эдийн засаг үнэхээр чичиргээ тусчихаад байна. Гэтэл удахгүй эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганаар гишүүд сонгуулийн өмнөх жилийн төсөв батлах гээд гишүүд "манайд, манайд" хэмээн ам уралдах нь тодорхой.  Намын нөхдийнхөө хязгааргүй хэрэгцээг хангах даалгавар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хүлээж байна...

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.124.129Зочин   • 2022, 9 сарын 20. 9 цаг 35 минут

Доллар нь еврогоос үнэтэй болж этр энэ бол арай шүү сда

64.119.24.49Зочин   • 2022, 9 сарын 20. 9 цаг 30 минут

Сангийн сайд Монголбанкны ерөнхийлөгч нараа солио угаасаа чадвар нь дутаа авч байгаа арга хэмжээ нь эдийн засгаа хорлоод байна. Банкууд зээл гаргахаа ч байлаа. Үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг хэдэн ажил олгогч чинь валютын ханшийн өсөлтийн өмнө сөхөрлөө

202.126.89.197Зочин   • 2022, 9 сарын 20. 9 цаг 27 минут

Dollariin hansh arai l bna. Tugrug bol zugeer tsaas importiin haraat orond dollariin nuuts bagasaj tugrugiin hansh unah ni hymrald l hutulnu. MAN unendee ymar ch chadamjui nam ym 100 jil tur barilaa modon jorlongoosoo ch salsangui. hiij chaddag uildverlej chaddag ym ch alga daa

139.5.216.239Зочин   • 2022, 9 сарын 20. 7 цаг 42 минут

Санхүү эдийн засгийн боловсрол голлох үүрэгтэй байхад бүрэн дунд боловсролын гэрчилгээ ч байхгүй ерөнхий сайд тавьчихаад юугаа хүлээгээд байгаа юм бэ. Зайлуулаачээ



ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ6 цаг 53 минутын өмнөӨнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр7 цаг 32 минутын өмнөИх Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав7 цаг 42 минутын өмнөУлс төр дэх ураг садны хэлхээ буюу У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр УИХ-д нэр дэвшинэ8 цаг 3 минутын өмнөО.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ8 цаг 36 минутын өмнөИ.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй9 цаг 47 минутын өмнөАЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55
 Facebook Twitter Youtube