Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Г.Батзориг: Инфляц, валютын ханшаа тооцвол ядуу гэх ангилалд хоёр иргэн тутмын нэг нь орсон байх магадлалтай

9/ 20/ 2022    7 цаг 18 минут

Эдийн засагч Г.Батзоригтой валютын ханш, нөөц, төсвийн төсөл зэрэг асуудлын талаар ярилцлаа.

 -Төгрөг ам.долларын эсрэг суларч байгаа өнөөдрийн нөхцөлд эдийн засагт учирч болзошгүй сөрөг үр дагаврыг та хэрхэн харж байна вэ?

-Иргэн дээр ирж байгаа дарамтын хувьд худалдан авах чадвар нь буурч байна. Манайх чинь импортын голдуу бараа хэрэглэдэг улс. Инфляцын бараг 50 хувь нь импорттой холбоотой.  Ам.долларын ханш чангарах үед манай хэрэглэдэг барааны 50 хувьд үнийн өсөлт гарна гэсэн үг. Тэгэхээр хоёр иртэй хутга шиг инфляцтай нийлээд худалдан авах чадварыг давхар бууруулдаг гэж хэлж болно. Хоёрт, аж ахуйн нэгжүүд дээр ирж байгаа дарамт. Манай аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь түүхий эдээ гаднаас авдаг билээ. Худалдааны бизнес эрхлэгчид ч ханшийн нөлөөнд орно. Засгийн газрын түвшинд бол бондын зээлтэй байлаа гэхэд өр төлбөр нь гадаад валютын ханшийн нөлөөгөөр өснө. Бүхий л эдийн засагтаа хэрхэн нөлөөлж байна вэ гэхээр худалдан авах чадварыг бууруулах зах зээл, өрх гэрт огцом үнийн өсөлтийг бий болгон иргэдийн төгрөгт итгэх итгэлийг бууруулж, санхүүгийн зах зээлд төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхээ болиод долларжих үзэгдэл ажиглагддаг. Ингэхээр төрийн бодлого, хөтөлбөрүүд ч оновчгүй болж эхэлдэг.

- Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тов ёсоор 15-23-нд хуралдаж байна. Энэ удаагийн хурлаас 10 хувь байгаа бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй гэж харж болох уу. Учир нь валютын төгрөгтэй харьцах ханш 3248 болсон байна. Валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулбал 40 хувиар багассан гэсэн статистик гарлаа. Ханшийг цааш нь аль болох алдчихгүй барьж байх боломж үүнээс өөр бий юу?

-Монголбанкны бодлогын арга хэмжээ нь бодлогын хүүг өсгөх. Тэгж байж төгрөгийн өгөөжөө нэмэгдүүлэх замаар ам.доллартай тэнцэхүйц буюу ахиу өгөөжтэй байж гэмээнэ хүмүүсийг ам.долларын хадгаламж хийлгэхгүйгээр долларжих үзэгдлийг багасгах нь гол зорилго нь байдаг. Энэ бол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх замаар хүмүүсийн хүлээлтийг өөрчилж байгаа арга барил. Валютын нөөцийн хувьд 40 хувиар буурсан уу, буурсан. Гол нь цаашдаа үүнээс буулгаж болохгүй. Тэгвэл валютын нөөцөө барах, спукляц буюу дамын хүчин зүйл нөлөөлж, ханш үүнээс өсөх үзэгдэл ажиглагддаг. Жишээ нь, Аргентин, Филиппин улсын жишээнээс харагддаг. Хямралын улмаас валютын ханштай тэмцэх гэж байна гээд хамаг валютын нөөцөө барчихаад эргээд спукляц үүсгээд, ханш хүлээгдсэнээс хурдтайгаар богино хугацаанд өсөх тохиолдол байдаг. Тэгэхээр Монголбанкны хувьд валютын нөөцөө тодорхой хэмжээнд бариад ханшаа аажмаар хөдөлгөх орон зай байгаа л гэж найдаж байна. Ханшийн алдчихалгүй барих арга зам нь Монголбанкинд гэхээсээ илүүтэйгээр Засгийн газарт байх асуудал. Гэсэн ч валютын ханш бол Монголбанкны шууд гарт байдаг зүйл биш.

Монголбанк бол төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх замаар л арга хэмжээ авч чадна.  Өөр хийж чадах зүйл байхгүй. Тэгэхээр Засгийн газрын гол хариуцах ажлын нэг. Экспортын орлогыг огцом нэмэгдүүлж байж, Засгийн газар валютын ханшийн эсрэг тэмцэнэ. Түүнээс биш Монголбанк дангаараа барахгүй.

Арга хэрэгсэл нь ч хангалттай биш. Монголбанк ам.доллар үйлдвэрлэдэггүй, долларын орлого олдоггүй, гарч байгаа валютын урсгалд хязгаар тавьдаггүй. Орж, гарч байгаа валютын урсгалыг бүртгэдэг, эргээд их хэмжээний нөөц бүрдүүлэхийг хичээдэг. Тэр нөөцөөрөө л далимдуулж, эдийн засгийн сэргэлтэд нөлөөлдөг л гэсэн үг.

-Засгийн газрын болоод Ерөнхий сайдын мэдээллээс харахаар бүтээн байгуулалт өрнөөд, эдийн засаг гайгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байгаа нь нууц биш. Гэвч хөрөнгө оруулалт, валютын урсгал хүссэн хэмжээнд орж байгаа юу гэвэл үгүй?

-Өмнөх Засгийн газруудын хувьд богино хугацааны арга хэмжээнүүддээ хэт анхаараад урт хугацааны ажилдаа огт анхаарч чаддаггүй байсан. Харин энэ

Засгийн газрын онцлог нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрөө нэлээн нааштай хийсэн ч эдийн засагтаа богино хугацаанд нөлөөлөх бодлого, хөтөлбөрийн хувьд сул байна

гэж харагдаж байгаа. Наад зах нь инфляц, валютын ханш дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна шүү дээ. Төмөр зам ашиглалтад орлоо л гэж байна. Гэтэл терминалын асуудал нь бүрэн шийдэгдээгүй байна. Нэг жилийн хугацаа шаардлагатай. Дараа нь, туршилтын тээвэр хийнэ гээд олон асуудал шийдэгдээгүй. Үнэндээ төмөр зам тавиад л 40-50 сая тонн нүүрс гарчихна гэсэн үг биш шүү дээ. Пиар нь дэндээд байгаа юм. Гэтэл бодит байдал дээр тэр хэмжээгээр валют орж ирэхгүй байна. Өнөөдөр нүүрс, зэс алт зэрэг бас бус бүтээгдэхүүнээс валют олж байгаа ч гол нь зэсийн баяжмал байгаа. Эрдэнэс Тавантолгой бол валютын орлого оруулахаас илүүтэйгээр өмнөх төлбөрт тооцоог хийгээд л яваад байна. Одоо Засгийн газрын зүгээс Эрдэнэс Тавантолгойн нүүрсний орлогыг Монголынхоо эдийн засагт оруулж ирэх нөхцөл орчин, гэрээ контрактыг судлах хэрэгтэй. Валютын урсгалыг гол нэмэгдүүлэх зүйл бол нүүрс. Төлөвлөснөөр нь 2023 онд төмөр зам ашиглалтад орж, Оюутолгойн далд уурхай олборлолтоо хийж эхэлнэ. Гэтэл нөгөө талдаа ханган нийлүүлэгчид чиглэсэн валютын урсгал огцом саарна. Яг үнэндээ Оюутолгойгоос орж ирэх валютын орлого саарах нь ойлгомжтой.

-Засгийн газрын тайлбарлаж байгаагаар импортоос хараат инфляц өсч байна гэдэг. Гэтэл энгийн иргэдийн амьдралд энэ бүхэн хүнд туссаар байна.

-Иргэдийн хувьд худалдан авах чадвар гэдэг зүйл яалт ч үгүй буурсан. 2019 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар 3 иргэн тутмын нэг нь ядуу, мөн нийт хүн амын 15 хувь нь валютын ханш, инфляц өсөхөд ядуурал руу орох эрсдэлтэй бүлэгт орж байсан. Энэ судалгаа хийгдээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд инфляц, валютын ханшаа тооцоод үзвэл хоёр иргэн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орсон байх магадлалтай болчихсон байна.

- Иргэдийн хувьд болзошгүй эдийн засгийн хүндрэлээс хамгаалахын тулд ямар алхам хийх нь чухал болоод байна вэ?

-Иргэдийн хувьд эдийн засгийн энэ хүндрэлийн үед юун түрүүнд тогтвортой ажлын байр, орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй. Дээрээс нь энэ хямралын хүнд нөхцөлд сэтгэлзүй, эрүүл мэнд бие махбодын хувьд аль болох эрүүл байхыг хичээж, орлогоосоо давсан зээлийн дарамтад орохоос сэргийлэх хэрэгтэй. Гуравт, худалдан авалт дээрээ таналт хийж, ач холбогдлын түвшингээр нь эрэмбэлж, шаардлагагүй худалдан авалт хийхгүй байх нь чухал. Дөрөвт, инфляц, валютын ханш өндөр байгаа тохиолдолд хөрөнгөө хамгаалах хэрэгтэй. Төгрөгөөр ч юмуу, сул мөнгө байршуулах нь өгөөжгүй. Жилийн 15 хувийн инфляцтай байхад хадгаламжийн хүү 9 хувийн түвшинд гэхээр өгөөжгүй байгаа юм. Өнөөдрийн Монголын 1,5 сая ажилтны 800 мянга нь сая хүртэлх төгрөгийн цалин авдаг гэсэн статистик байдаг.

Өрхийн 50 хувь нь зээлтэй гээд тооцохоор гар дээрээ 300 мянгаас 400 мянган төгрөгийн орлоготой байгаа өрхөд хэмнэлт, эдийн засгийн хүндрэлийг давах арга хэмжээ авна гэдэг хүнд.

Тэгэхээр дундаж болон дунджаас бага орлоготой өрхөд Засгийн газраас чиглэсэн арга хэмжээ авч байж, ядуурлыг түвшинг барина уу гэхээс амиа бодоод яв гэвэл үнэхээр хэцүү.

-2023 оны төсвийн төсөл боловсруулах ажил эхлээд байна. Эдийн засаг хүндэрсэн нь тодорхой байгаа энэ цаг үед төсөвт юуг анхаарах нь чухал гэж та бодож байна вэ?

-Төсвийн төслийн хувьд сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа нэлээн тэлсэн зардал өндөртэй болох нь ойлгомжтой. Бүх гишүүд дахин сонгогдохыг хүсч байгаа учраас тойрогтоо ахиухан мөнгө тавиулахыг хичээнэ. Дээрээс нь яамд нь хийж амжаагүй ажил дээрээ мөнгө хувиарлана гээд зарлагын хүсэлт маш их ирэх нь олйгомжтой.

Тэгэхээр улстөрийн талаасаа маш их алдагдалтай төсөв батлах эрсдэл өндөр байна.

Гэхдээ эдийн засаг талаасаа валютын ханш өсч байна, Монголбанк ажлаа хийхгүй байна гээд яриад л байдаг боловч бидний гол анхаарлаа хандуулах зүйл бол төсвийн алдагдал. Өөрөөр хэлбэл, төсвийн хэмжээ хязгааргүй зардлаас болоод нэгдүгээрт, валют өсөөд байна. Төсвийн үрэлгэн зардал чинь үндсэндээ импортын хэрэглээг дэмжээд байдаг. Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлт. Сая ковидын үеэр багагүй мөнгө хэвлэж, төсвийн зардлыг тэллээ. Жилийн өмнө би энэ тухайд нийтлэл бичиж байсан юм. Мөнгөний нийлүүлэлтээ яаралтай зогсоохгүй бол инфляц 15 хувь, ам.долларын ханш 3000 төгрөг давна гэсэн санаатай. Жилийн дараа харамсалтай нь биеллээ олчихсон байна. Тэгэхээр төсвөөс мөнгөний бодлогоо дэмжсэн, төсвийн үр ашигтай болооп зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого явуулж байж, бид эдийн засгаа сэргээнэ гэж харж байна. 2023 онд бид мөнгөний бодлогоо тэлээд, төсвийн бодлогоо хумих л хэрэгтэй. Одоогийн байгаа бодлогын хүүг дахиж өсгөхгүйгээр банкны зээлээ нэмэгдүүлж, эдийн засгийнхаа цусны эргэлтийг сайжруулах нь чухал байна. Төсвийн бодлого  тэлснээр тодорхой хэдхэн салбарт нөлөө үзүүлнэ, валютын  ханшийг өсгөнө. Тиймээс аль болох төсвөө хянаад үр ашигтай бодлогоо тодорхойлж, мөнгөний бодлогоо тэлэх бодлого барихгүй бол өнөөдөр төсвийн бодлогоо тэлчихээд мөнгөний бодлого нь араас нь хөөж яваад байгаа юм. Анхнаас нь бодлогоо буруу тодорхойлж, нөгөө байгууллага нь цэвэрлэх байдлаар ажиллаад байхаар ямар ч үр дүнгүй болоод байна даа.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.83.155Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 12 минут

хурэлсуг огцор



ШИНЭ МЭДЭЭ

Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 цаг 12 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24
 Facebook Twitter Youtube