Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Н.Мөнхнасан: Засгийн газар бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа

9/ 20/ 2022    10 цаг 48 минут

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газраас импортын цементийн гаалийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан.  Засгийн газрын тус шийдвэр дотоодын цементийн үйлдвэрүүдэд хэрхэн нөлөөлөх талаар “Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Засгийн газар импортын цементийг гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэр дээр олон хэвлэл мэдээллийн байгууллагаас утасдаж байр суурь асууж байна. Нөгөө алдартай Дарханы замын бүтээн байгуулалтад МонЦемент хамгийн их хэмжээний цементийг нийлүүлсэн байдаг. Одоо тэгээд цааш нь импортын цементээрээ явуулах юм байна гэж ойлгосон. Уг нь бол цемент нь стратегийн бүтээгдэхүүн, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг.

Аливаа стратегийн ач холбогдолтой чанарын өндөр стандартаа тогтмол барих бүтээгдэхүүнийг бид аль болох өөрсдөө эх орондоо буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэхийг, эдийн засагтаа хувь нэмрээ оруулахыг, ямар ч бүтээн байгуулалтыг таслахгүйн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид зогсолтгүй ажилладаг. Дотоодын үйлдвэрлэгчийн 1 тонн цементийн үнэ Засгийн газрын мэдээлсэн шиг 600 мянган төгрөг биш ба үйлдвэрийн үнэ 280-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин импортын цементийн үнэ энэнээс хамаагүй илүү өртгөөр нийлүүлэгдэх төлөвтэй байна. Хомсдол үүссэн шалтгаан Хөтөл болон Мөнхийн баян гал үйлдвэр гэнэтийн зогсолт хийсэнтэй холбоотой. Нэгэнт эхлүүлсэн үйлдвэрлэлийг төлөвлөснөөс их хэмжээгээр нийлүүлэх бололцоогүй байдаг. Түүхий эд бэлтгэх хугацаа болон удаан хадгалах боломжгүй цементийн чанарт буюу бат бэхийн үзүүлэлтийн стандарт гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.

Түүнчлэн манайхны нүүрс, төмрийн хүдрийн экспортод хэт их анхаарал тавьсан бодлого нь төмөр замын дотоодын тээврийг орхигдуулахад хүргэсэн. Барилгын улирал ид эхлэх үед буюу 4 дүгээр сараас эхлэн цемент тээвэрлэлт жигд явахад хүндрэл учирдаг. Хөтөлийн үйлдвэрийн гэнэтийн зогсолт, төмөр замын тээврийн доголдол зэрэг нь хомсдолын шууд шалтгаан байлаа.

Саяхан буюу 2015 он хүртэл нийт цементийн хэрэглээнийхээ 90 хүртэлх хувийг бид импортоор авч байсан. Харин үндэсний үйлдвэрүүд ашиглалтад орсноор дотоодын хэрэглээг 100% хангах боломжтой болсон. Хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид бид ер нь байж болох хамгийн хүнд шалгууруудтай тулалдаж, хөгжлийн хамгийн бартаатай замыг туулж, хууль шүүхийн байгууллагаар явж, үнэний талд үргэлж зогсон, итгэл мохохын ирмэг дээр ирсэн. Импортын цементийн чанар, үнэ өртөг, үүнийг дагаад үүсэх шударга бус өрсөлдөөний асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулах юм бол? Дотооддоо цемент зөөх вагон хангалтгүй хэр нь импортын цемент зөөх вагон яаж олдоод байна?

Цемент нь барилгын үндсэн материал бөгөөд чанар, стандарт, бат бэхийн үзүүлэлт өндөр түвшинд байх ёстой бүтээгдэхүүн юм. Бусад удаан хадгалагддаг ердийн бүтээгдэхүүнтэй адилгүй. Цементийн зориулалтын дагуу хадгалах хугацаа 6 сар байдаг. Харамсалтай нь Замын-Үүдэд импортын цементийн чанарыг шалгах лабораторигүй учраас эргээд буух эзэнгүй цемент орж ирэх эрсдэл өндөр. Үүнээс гадна их хэмжээний валют эдийн засгаас урсан гарч импортын цементийг оруулж ирснээр дотоодод үлдэх байсан мөнгөн урсгал, валютын гадагшаа урсгалыг хязгаарлах, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үр дүнд нь төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляц өссөнөөр иргэдийн нуруун дээрх үнийн өсөлтийн дарамт улам нэмэгдэнэ гэж харж байна" гэжээ. 

 

4


Сэтгэгдэл (4)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.55.188.87Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 38 минут

Чи ёстой нэг хуцаж байна даа.Танай компани цементийн импортыг зогсоонгуут үнээ 2,5 дахин өсгөөбиз дээ.Одоо Хятадаас цемент орж ирэх боллоо.Барилгын салбарынхан түр ч гэсэн амсхийг л дээ.

139.5.216.239Зочин   • 2022, 9 сарын 20. 14 цаг 47 минут

МАН ҮЙЛДВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭДГИЙГ НЭГ НҮДЭЭРЭЭ ҮЗДЭГГҮЙ ХҮМҮҮС .БИЗНЕСИЙН ТАЛААР МАРУУХАН

64.119.27.172Зочин   • 2022, 9 сарын 20. 11 цаг 30 минут

Ёстой май шүү...та нар хэд болтол нь үнээ өсгөлөө!!!

24.10.207.79Хуульч   • 2022, 9 сарын 20. 10 цаг 56 минут

Зөв л дүгнэж.



ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ5 цаг 56 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа6 цаг 25 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ6 цаг 48 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 54 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ7 цаг 52 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 10 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна8 цаг 27 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ8 цаг 42 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна8 цаг 43 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 цаг 17 минутын өмнөЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 цаг 24 минутын өмнөЗам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 цаг 39 минутын өмнөМонгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 цаг 43 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 цаг 55 минутын өмнөХар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 цаг 57 минутын өмнөВагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube