Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Мөнгөний бодлогын хүүг 2 нэгжээр нэмж, 12 хувьд хүргэлээ

9/ 20/ 2022    16 цаг 12 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан болж, шийдвэрээ өнөөдөр /2022.09.20/  танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 20-ны өдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах нэг нэгж хувь байсныг хоёр хувь болгож тогтоож өргөтгөх.  Мөн гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш  хугацаагаар гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргалаа.

Эдгээр шийдвэрийг гаргахдаа гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Мөн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан глобал эдийн засгийн хямрал, олон оронд эрчим хүчний хямрал үүссэн, дэлхийн улс орнуудын үнийн өсөлт зэрэг нь олон улсын төв банкуудыг бодлогын хүүгээ зайлшгүй огцом чангатгахад хүргэж байгаа юм. Энэ нь зайлшгүй авах арга хэмжээ боловч глобал эдийн засгийн хүрээг хумиж байгааг олон улсын эдийн засаг санхүүгийн байгууллагууд онцолж байна. Манай Улсын худалдааны гол түнш Хятад улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинжээчид бууруулж байна.

Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагаст хөл хорионы дэглэм суларч, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар өсч, тэлсэн. Тээвэр, барилга, уул уурхайгаас бусад бүх салбарт өсөлт ажиглагдсан. Эдийн засгийн идэвхжил сэргэж, уул уурхайгаас бусад эдийн засгийн идэвхжил 5,2 хувь байгаа нь дотоод эдийн засаг цар тахлын өмнөх үеийг давсныг  илтгэж байна. Сүүлийн гурван улиралд өрхийн хэрэглээ өсч, хөдөлмөрийн зах зээл тэлсэн нь эрэлтийг гэж байна гэж Монголбанк харж байна. Эдийн засгийн суурь төсөөллийг гурван хувьд хүргэхээр нэмэгдүүлж гаргалаа. Гэхдээ энэ нь нүүрсний экспортоос 100 хувь хамаарна.

2022 оны наймдугаар сарын байдлаар инфляц 14.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх саруудаас буурч байна.

Нийт инфляцийн тал хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө эзэлж байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна.  Ирэх улиралд инфляц саарах байдалтай байгаа ч гадаад дотоодын тааварлашгүй хүчин зүйлээс хамаарч, инфляци унахад саад учирч болзошгүй. Сүүлийн улирлуудад түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан хэдий ч экспортын биет хэмжээ төдийлөн сэргэж чадаагүйгээс учир урсгал, тэнцлийн алдагдал огцом тэлж, төлбөрийн тэнцэл оны эхний долдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан.

Нүүрсний экспортын орлого хүлээлтээс бага байгаа нь төлбөрийн тэнцэл, валютын  орон урсгал, нөөцөд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Мөнгөний бодлогын тохиргоог зайлшгүй хийх, гадаад дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.  Мөн инфляцийг дунд хугацаанд тогтворжуулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх, хүүний коридорыг илүү өргөн болгох, банкуудын гадаад зарим эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасах зэрэг шийдвэр гаргалаа.

Монголбанкнаас цаашид эдийн засгийн байдал сэргэлт, инфляцийн өрнөл, нийлүүлэлтийн доголдол хэрхэн өөрчлөгдөх, гадаад эдийн засгийн төлөвтэй уялдуулан зэргийг харгалзаж мөнгөний бодлогын дараа дараагийн арга хэмжээ авч ажиллах болно.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Монгол, Солонгос улсын орон нутгийн шууд нислэлийг нээнэ8 цаг 23 минутын өмнө“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв8 цаг 44 минутын өмнөЭмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв9 цаг 14 минутын өмнөРойтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ9 цаг 44 минутын өмнөЛ.Гантөмөр: Бид Манжийн дарлалаас гарсан, МАН-ын дарлалаас ч гарна3 сар 29. 9:52Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна3 сар 29. 9:37Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яагаад “дагз” гэж бичих болов буюу ЕС-ын дуулиант ярилцлага3 сар 29. 9:33Танк ажиллагаа газраар солигдоод…3 сар 29. 9:19Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно3 сар 29. 8:24Энэ өдрийн зурхай3 сар 29. 8:19Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ3 сар 29. 8:16Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна3 сар 29. 8:15Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал3 сар 29. 8:14" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 сар 28. 13:10Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа3 сар 28. 12:26Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57
 Facebook Twitter Youtube