Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-20 нд нийтлэгдсэн байна.

Цемент тойрсон асуудал ба талуудын байр суурь

9/ 20/ 2022    16 цаг 21 минут

Монгол улсад цементийн нийлүүлэлт хомсдсоны улмаас томоохон бүтээн байгуулалтууд гацах эрсдэлд орж, цементийн үнэ өссөн учраас энэ оныг дуустал импортын цементийн гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргаснаа Засгийн газраас мэдэгдсэн. Тэгвэл дотоодын цементийн үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болон БХБЯ дараах байр суурийг илэрхийллээ.

Н.Мөнхнасан /Монполимет группийн Ерөнхийлөгч/

Аливаа стратегийн ач холбогдолтой чанарын өндөр стандартаа тогтмол барих бүтээгдэхүүнийг бид аль болох өөрсдөө эх орондоо буух эзэнтэй буцах хаягтай үйлдвэрлэхийг, эдийн засагтаа хувь нэмрээ оруулахыг, ямар ч бүтээн байгуулалтыг таслахгүйн төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид зогсолтгүй ажилладаг. Дотоодын үйлдвэрлэгчийн 1 тонн цементийн үнэ Засгийн газрын мэдээлсэн шиг 600 мянган төгрөг биш ба үйлдвэрийн үнэ 280-350 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Харин импортын цементийн үнэ энэнээс хамаагүй илүү өртгөөр нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Импортын цементийн чанар, үнэ өртөг, үүнийг дагаад үүсэх шударга бус өрсөлдөөний асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулах юм бол? Дотооддоо цемент зөөх вагон хангалтгүй хэр нь импортын цемент зөөх вагон яаж олдоод байна?

Харамсалтай нь Замын-Үүдэд импортын цементийн чанарыг шалгах лабораторигүй учраас эргээд буух эзэнгүй цемент орж ирэх эрсдэл өндөр. Үүнээс гадна их хэмжээний валют эдийн засгаас урсан гарч импортын цементийг оруулж ирснээр дотоодод үлдэх байсан мөнгөн урсгал, валютын гадагшаа урсгалыг хязгаарлах, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх бодлогоосоо ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Үр дүнд нь төгрөгийн ханшийн уналт эрчимжиж, инфляц өссөнөөр иргэдийн нуруун дээрх үнийн өсөлтийн дарамт улам нэмэгдэнэ гэж харж байна.

Б.Гантулга /БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

Манай цементийн үйлдвэрүүд өөрсдөө үйлдвэрлэлээ дийлэхээ байсан. Гадна талд нь 200, 300 автомашин дугаарласан байдаг. Яг барилгын “сезон” дуусах үед аль болох барилгаа битүүлэхийн тулд цементийн хэрэглээ өсдөг. Дарханы зам дээр цементийн хэрэглээ огцом өсөж байна. Энэ олон эрэлтүүдээ үйлдвэрлэгч нар маань гүйцэхгүй учраас тодорхой цаг хугацааны түр зуурын арга хэмжээ авсан. Тэгэхгүй бол юмны үнэ өсдөг асуудал эндээс гарч ирж байна.

Үйлдвэрлэгч нар өөрсдийнхөө үйлдвэр дээрх үнээ л хэлээд байна. Яг хотод орж ирээд 44-ийн зах дээр нэг уут цемент асуухад 25 мянган төгрөгийн ханштай байна. Ингээд тооцоод үзвэл 500 мянган төгрөгт хүрчихсэн л байна.

Манай яамандээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламж. Тэнд зуурмаг нийлүүлдэг компаниуд нь цементгүй болчихлоо. Дотоодын хоёр үйлдвэр нь шууд зам руу явуулж байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа 1008 айлын төсөл бас л зуурмаггүйгээр зогсчихоод байна.

Үнэхээр дотоодын үйлдвэрүүд үйлдвэрлэж чадахгүй бол өөрөө өөрсдөдөө хүчээр ингэж хомсдол үүсгээд, өөрсдөдөө үнийн дарамт аваад төсөл хөтөлбөрүүд явахгүй байгаад байх уу? Түр зуурын арга хэмжээ авах уу гэдэг дээр л Засгийн газар шийдэл гаргах ёстой болсон. Цемент нь удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүн биш учраас яг оруулж ирснээр нь хэрэгцээгээ хангаад явъя гэдэг бодлого барьсан. Одоогоор 640,5 тонн цемент гаалиар орж ирсэн мэдээтэй байна.

33


Сэтгэгдэл (33)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.82.167Зочин   • 2022, 9 сарын 23. 20 цаг 05 минут

Хот нэртэй халдварын голомт үүсгэх битүү байшин барих нь маш зүйл юм. Нар салхи үздэг монгол гэр нь халдвараас хамгаалах найдвартай сууц юм. Хятадаас илүү юм бүү ав.

202.126.88.215Зочин   • 2022, 9 сарын 23. 13 цаг 21 минут

Урьд нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ямар сайхан ажиллаж блаа Дарханы үйлдвэр сүүлийн үед энэ хүүхэн реклам сайн хийх юм аа ганцаараа цемент үйлдвэрлэдэг юм шиг улсаас ч их юм авах ю

66.181.179.47Зочин   • 2022, 9 сарын 23. 11 цаг 17 минут

Дотоодынхонд вагон олдохгүй, импортын хятад цементэд вагон олоод өгөх нь л дээ. Улс төрчид бизнесийнхийг гартаа оруулах гэж саад тотгор л тавьж суудаг бололтой.

202.55.188.102Uls turiin lobby   • 2022, 9 сарын 23. 7 цаг 51 минут

Za shaaldaa 600k aar olj avlaa shde

59.153.112.124Зочин   • 2022, 9 сарын 22. 15 цаг 05 минут

Дотоодын цэмэнт үйлдвэрлэгчид 300 мянга гэж ярьдаг тэгвэл хэн үнийг чинь өсгөөд 600 болгоод байгаам бэ Чэнжүүд л гэх байх Тэд нарт яах гэж зараад байгаам бэ Зөвхөн гэрээт газрууддаа өгөөч Та нарын л буруу дараа нь худлаа олон юм шалчиганах хэрэг юү байнаа

64.119.24.121Иргэн   • 2022, 9 сарын 22. 10 цаг 38 минут

Засгийн газар ар өвөр хөрж хөтөлд удирдалга солиж байхаар хуучин туршилгатай Шоовдор удирдаж байсан бол ингэж хөтөл цементийн үйлдвэр зогсохгүй л байсан дарга удирдалгууд солихдоо чадвар туршилгий нь харж байж солиж баймаар юм дээр эрэл эрдэнэбат гэж луйварчин дарханы цементийн үйлдэвэрийг бүрэн зогсоогоод тоноод дууссан

66.181.161.2Зочин   • 2022, 9 сарын 22. 0 цаг 01 минут

Энэ удаад засгийн зөв . Ард иргэд цемент авхаар Дарханы замруу бүх цемеэт татагдсан. Харин бид нар бөөний үнээр нь зарж байна 1шуудай нь 25000 гээд л бна даа. Гэтэл үйлдвжрлэгч нэртэй намын шантаажтай хэдэн нөхдүүд шаал өөр үнэ хэлээд зогсож байдаг.Үйлдвэрлэгч нэртэй намчингуудын үнийн хөөрөгдлөөс хамгаалах цорын ганц арга нь хятадаас орж ирэх хямд цемент байна даа. Надад лав МАК-ын өндөр марктай цементээс урдаас ирсэн хямд 3.25 марктай цемент илүү санагддаг. Би ямар 9-н давхар барилга барих гэж байгаа биш. Үсрээл 2 давхар 160м2 барина шүү дэ

59.153.114.195Зочин   • 2022, 9 сарын 21. 22 цаг 25 минут

gadnaas cement awah buruu l daaa ..homsdloo gehdee yaj shiideh wee

64.119.23.128Зочин   • 2022, 9 сарын 21. 17 цаг 07 минут

Төр цемснтийн үйлдвэо авч хувийн хэвшилтэйгээ үзэж тарна гэж байх уу.хувчилал буруу хуудуутай байж болно.алдааг нь засаад зөв хувичилаад болоо.нэг поп нөхөр дарга нь болчихоод юуугаач мэлэхгүй хөөрхий поопчин хаваржин зунжин поп дуу дуулав үг нь төр үйлдвэрээ авсан.төрсөн бие минь дарга нь боллоо.одоо цемент шиг ,элбэг ,үнэгүй юм байхгүй болно..гээд төрийн болон хувийн бүх бүтээн байгуулалтыг янаглан хорлов.нам дагасан цүнхнээс хүнд ачаа үүрч үзээгүй попчин

202.126.88.159naran   • 2022, 9 сарын 21. 17 цаг 04 минут

hen neg tom uls turchiin shahaagaar hiij bgaa ni oilgomjtoi bna doo. manai uls turchid hezee ch eh ornoo boddoggui, hudlaa ard tumen gej yriad l ulsiin munguur huviin munguu usguh ajil l hiideg humuus yum da. dandaa hairlaj yridag ard tumen ni hezee neg saihan amidrah yum bol do. heden gaigui yum hiij buteej bgaa biznesmenuudiigee bnga harluulj biznesiig ni unagaah l ajil hiih yum da

192.82.67.60Зочин   • 2022, 9 сарын 21. 16 цаг 47 минут

Засгийн газар ийм утгагүй мэдээлэл тарааж бгаа нь цаанаа нэг учир бна ард түмэн чинь тэнэг биш шүү дотоодын үйлдвэрлэлээ сайн дэмжих нь 1 рт бх ёстой шүү мэдсээр байж гаднаас үнэтэй цемент оруулах нь 1 хүний хахуулийг дэмжиж бгаа гэсэн үг

202.126.89.214Баасандорж   • 2022, 9 сарын 21. 15 цаг 37 минут

Ургишгүй хүн, ухаангүй ноёны уршиг ихээ. Хөтлийн цементийн үйлдвэрийн даргаар нам дагасан попортохоос өөр өчүүхэн мэдлэг чадвар,авъяас билэггүй, идэж уухын дон туссан нэгэн нөхрийг томилсон ургишгүй ноёдын гайгаас болж энэ том үйлдвэр цаашдаа тогтвортой ажиллахгүй байдалд хүрлээ. Даанч дээ гэж харамсмаар ийм нүдээ олоогүй томилгоонуудаас болж төрийн бодлого шийдвэр хэрэгжих замдаа алдагдаж төр түмэн хохирох юм бэ. Энэ томилгоонууддаа засаг төр дүгнэлт хийж, нам дагасан салбадайнуудаасс салж,мэдлэг чадвартай ард түмнийхээ дундаас сонгооч.

59.153.86.65Сүхээ   • 2022, 9 сарын 21. 14 цаг 39 минут

Ямар нэгэн аргаар үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг байтал эсрэгээрээ түлхэн унагах бодлого баримталдаг улс орон Монголоос өөр хаана ч алга байна. Үүнээс үзэхэд гаднын гар хөл шургалаад хөгжлийг чөдөрлөөд байгаа нь тодорхой болж байна бусуу...

202.55.188.118Зочин   • 2022, 9 сарын 21. 12 цаг 40 минут

Хомсдолтой үеийн Монгол цементүүд гар түлж шархлуулаад байна лээ. Түүхийгээр нь шохойгоо холиод байх шиг эсвэл чэнжүүд холион бантан болгож буй. Барилгийн арматурууд насжилтгүй болох байх даа.

66.181.161.14Zochin   • 2022, 9 сарын 21. 11 цаг 17 минут

44 deer ochood uz 1t tsement 550 aar oldohgui bgaa dotoodiin uildverlegchid heregtseegee hangaj diilehgui bgaa import tegleden ni mash zuv homsduulj baigaad unee nemder uildverlegch nart hariutslaga tootsoh heregtei shireenii araas holdoj uzeegui munhnusan gegch hudlaa shaaj bna bogan ch elbeg bgaa shuu

66.181.161.70Зочин   • 2022, 9 сарын 21. 21 цаг 58 минут

Unen

59.153.86.69ган   • 2022, 9 сарын 21. 10 цаг 40 минут

Хэрэглээ өсөж байгааг далидуулсж үнэ хөөрөгдөж ашиг хийж байгаа ченжүүдийн гарт орчихсон цементийн үнээр худал мэдээлэл цацаад явах юмаа

202.55.188.87Хайгуулч   • 2022, 9 сарын 21. 9 цаг 23 минут

Энэ Мөнхнасан шал худлаа шаах юм аа.Цементийн импортыг зогсоонгуут та нар муусайнууд маргааш нь үнээ хоёр дахин өсгөж орхио биз дээ.Тэгээд ч Монцементийн цементийн чанарт барилгын салбарынхан тун таагүй ханддаг юм билээ.

103.26.193.43Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 07 минут

монполимент хөгжилийн банкныхаа өрийг дарахын тулд үнэ нэмж хомсдол үүсгэсэн өөрсдөө буруутай олон юм ярилгүй өрөө төл новшнуудаа

192.82.72.59Hh   • 2022, 9 сарын 21. 18 цаг 16 минут

Ergui llraaa nogoo popchinii horol yasiin ed uyer zaswar hiij zogsdog ehneseel mongold 100 huwi hiideg gants zuiliig nuraah tolwolgootei bsiin bishuu zuger uls torchdiin huwiin osh honzon ym bishu awilga ogohgui bhar shuudal heler orj erhiin deeren ur tatwargui bolgoj ntr ugasa achaa bara awaj chadhgui bogon oldhgui bhd nemeed tsemntend bogon vargaj ntr

64.119.27.52Зочин   • 2022, 9 сарын 21. 16 цаг 38 минут

Үнэн

64.119.20.196Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 03 минут

Үндэсний үйлдвэрүүд огцом өссөн хэрэгцээг хангаж чадахгүй болсон гэсэн мэдээлэл чинь огт худлаа бололтой. Хөтөлийн төлөвлөөгүй зогсолтыг чадлын хэрээр зүтгэж байгаа үндэсний үйлдвэрүүддээ хамаатуулж байна. Өнөөгийн буруутан нь хэрэглээ өсөхөд / мэдээд байдаг бололтой/ юу хийхээ урьдчилж төлөвлөж зохицуулаагүй Яамныхан. Дээр нь хагас дутуу, ташаа мэдээлэл / өнөөгийн үнэ зардал/ өгч арьсаа хамгаалах санаатай бололтой. Арчаагүй нохдууд!?

203.91.115.56Зочин   • 2022, 9 сарын 21. 8 цаг 45 минут

Нямтайшир Гарамжав гэдэг хоёр хүнтэй л тэмцдэг Засаг юмшивдээ.

192.82.75.150Зочин   • 2022, 9 сарын 20. 23 цаг 18 минут

За энэ бол бас л анхаарал татсан асуудал. Үнэ эцсийн хэрэглэгчид очсоноор л тооц. Бид бас бүтээн байгуулж байгаа хувийн хэвшлээ дэмжилгүй яахав. Ийм маягаар хэрэглэгчдийг шантаажилж үнэ өсгөх бодлого байж болохгүй л дээ. Муур хулгана болж тоглон бүтээн байгуулалтын богино хугацаагаар алдагдуулж болохгүйээ.

66.181.161.97Иргэн   • 2022, 9 сарын 20. 20 цаг 54 минут

Дарга нар ЗГазар гаднаас цемент оруулж мөнгө шааж байгаа юм аа дотоодын цемент үйлдвэрлэгчид эдэнд мөнгө өгөхгүй ***** нар эдэнд мөнгө өгч чанаргүй эрээний хог цемент шахаж байгаа юм ха

202.55.188.87Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 29 минут

Хаа очиж Хятадын сайн цемент нь үнэхээр чанартай боломжийн үнэтэй байдгийг бүгд мэднэ.Ер нь хятадын хяналтын байгууллагууд чанарын шаардлага хангахгүй цементийн үйлдвэрүүдээ 2018 онд бүгдийг нь зогсоосон гэдгийг бүгд сонсож мэдсэн баймаар.

192.82.72.59Hh   • 2022, 9 сарын 21. 18 цаг 17 минут

Tegeed yasan hytadaas zooh geed baij yadad bnu ugasa dotoodo asuudalgui baisan ymruu tor shaaj orood samartsan izde

202.21.109.2Монгол   • 2022, 9 сарын 20. 18 цаг 28 минут

Үнээ хөөрөгдөнө, тэгээд бас Хангаж чадахгүй ГАЦААНА битгий хувь хувь бодож бай!

202.55.188.87Зочин   • 2022, 9 сарын 21. 9 цаг 32 минут

Монцемент компанийн хувьд улс орны эрх ашиг огт хамаагүй.Зөвхөн өндөр үнээр чанарын хувьд тааруухан цементээ төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтад шахах зорилготой.

64.119.27.52Зочин   • 2022, 9 сарын 21. 16 цаг 39 минут

Үнэн

124.158.65.168Зочин   • 2022, 9 сарын 20. 20 цаг 44 минут

Тииншдэ

202.126.90.108Зочин   • 2022, 9 сарын 22. 13 цаг 39 минут

100 айл дээр 1 уут цемент 35 гэж бнаа галзуурсан бна

150.129.140.143Зочин   • 2022, 9 сарын 20. 17 цаг 59 минут

Хангай зах дээр нэг уут цемент 28000төг байсан шүү



ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...5 цаг 15 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар5 цаг 30 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?5 цаг 43 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна5 цаг 45 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"5 цаг 46 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ5 цаг 47 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй5 цаг 49 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт5 цаг 54 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна5 цаг 56 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо5 цаг 59 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)6 цаг 1 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно6 цаг 5 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube