Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-21 нд нийтлэгдсэн байна.

Монголд хамгийн ашигтай ажил уг нь малын тэжээл бэлтгэх юм

9/ 21/ 2022    9 цаг 28 минут

Зах зээлд элбэг зүйлд зориулсан бизнес хамгийн ашигтай байдаг. Эдийн засгийн хуулиараа ийм. Эрэлт ихтэй болохоор нийлүүлэлт тэр хэрээр өснө гэсэн үг. Эргэлт түргэнтэй бизнес амжилттай байхаас яахав. Тэгвэл манай улсад юу л байна мал шиг их юм алга. Өнгөрсөн жил 67.3 сая толгой мал тоолуулсан. Энэ бол статистикийн газраас хэлдэг дүн. Амьдрал дээр үүнээс ч их малтай байж мэднэ. Малчдаас малын хөлийн татвар авдаг болсноос хойш малаа үнэн зөв тоолуулахаа больсон. Тэгэхээр Монголын мал сүрэг зуун мянга хол давсан ч гэж ярих юм билээ. Ийм олон малд тэжээл бэлтгэх ажил асар их ашигтай бизнес. Даанч манай малчид өвс тэжээл бэлтгэхдээ залхуу, худалдаж авахдаа ч хойрго улсууд. Малдаа зах зээлийнх нь ханшаар тэжээл худалдаж авч сураагүй.

Малаа онд мэнд оруулж чадалгүй суурь, сууриар нь зуданд юм уу халдварт өвчинд нэрвэгдүүлж, алдлаа гэж хэн ч тэдэнд хариуцлага тооцдоггүй. Өөрийнх нь өмч юм болохоор хариуцлага хүлээх ч албагүй байх л даа. Гэхдээ л хөрөнгөө алдчихаад өөрийгөө боомилсон малчин гэж лав дуулж байгаагүй. Нэг айлын малчнаар гурван жил ажиллаад л хэдэн малтай болчихдог практик хөдөөд хавтгай. Тийм болохоор хадлан тэжээл бэлтгэхээс гадна худалдаж авахад хойш суусаар байгаад сурчихсан.

Энэ зун цаг агаар таатай байгаагүй. Нийт нутгаар хур бороо багатай, хэт халалт олон хоног үргэлжилсэн. Хуурай сэрүүн салхи ихтэй байсан болохоор бэлчээрийн гарцад сөргөөр нөлөөлж, гантай байв. Дээрээс нь малын тоо толгой их байгаа нь бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан болсныг мэргэжилтнүүд хэлдэг. Өвөл хүндэрч мэднэ шүү, өмнөх жилүүдийнхээс их хур тунадас орно гэсэн цаг агаарын урьдчилсан прогноз гарсан байна лээ. Хадлан тэжээлээ ахиу базаагаарай гэж салбарын яамнаас хүртэл малчдад анхааруулсаар байгаа харагдсан.

Ялангуяа баруун аймгуудад өвсний гарц тун муу, зундаа бэрх байлаа гэх малчидтай хэдэнтээ таарч байв. Тэгэхээр энэ бүс нутагт өвөлжилт хүнд байх нь тодорхой. Увс, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудад энэ жил 20 гаруй сая толгой мал өвөлжинө. Эдгээр аймагт ургасан өвс байхгүй юм чинь ийм олон мянган мал онд мэнд орно гэдэг хэцүү. Эхнээсээ өөр аймгууд руу оторлож байгаа ч бэлчээрийн даац гэдэг асуудал толгойны өвчин болсон. Ийм үед дээр хэлсэнчлэн өвсний гарц арвинтай зүүн аймгууд болон Булган, Сэлэнгийн нутгаас хадлан тэжээл ачсан машинууд зогсоогүй баруун аймгууд руу цувдаг байх ёстой. Гол нь малчид зах зээлийнх нь ханшаар гороохгүй авчихдаг бол шүү дээ.

Одоо малын тарга тэвээрэг бас ч гэж харьчихаагүй байна. Малчид эртхэн шиг малаа мах болгох хэрэгтэй. Үнэ хямд байна гэж голоо цохисоор байгаад өвөлтэй золгож, юу ч үгүй үхүүлчихдэг гашуун туршлага олон. Ядаж л цэцэрлэг, сургуулиудад махаа хямд нийлүүлэх хөдөлгөөн өрнүүл л дээ. Ер нь асрамжийн газруудад хандивлахад ч болохгүй юмгүй. Ховд аймгийн мянгат малчин Дорж өнчин хүүхдүүдийн асрамжийн төвд нэг тонн мах хандивлалаа гэхэд зуд нүүрлэсэн хүнд өдрүүдэд хариу нь буцаж ирж л таарна даа. Тонн махаа байг гэхэд тав таван хонь, ямаа хандивласан ч багадахгүй. Тэртэй тэргүй зуданд үхүүлдгээс хойш.

Зуд гэлтгүй малын халдварт өвчин гарахад л айл саахалтаараа хэдэн малнаасаа хагацдаг шүү дээ. Өнгөрсөн жилийн статистикаас харахад зүй бусаар хорогдсон малын тоо саяар хэмжигдсэн байна билээ.

Бусдад өгч сурсан хүн авахдаа нүүр бардам байна. Гэтэл манай малчдын нэг увайгүй зан газар авсан. Өөрийнхөө бүхнийг үнэтэй зардаг. Өвөл болохоор цагаан идээгээ ханасан ханшаар наймаалцана. Хаана зуд, гамшиг болно малчдаас өндөр үнээр мах, цагаан идээ худалдан авч орлого оруулдаг байсан нийслэлчүүд л халуун гараа сунгадаг. Өрөөлөөс үнэгүй бүхнийг авна гэхээр үйлс чинь бүтэхгүй гэдгийг ухаармаар юм, малчид. Харамсалтай нь үүнийгээ тэд мэддэггүй нь тоогүй юм.

Цагаа тулахаар зуданд үхсэн малын махыг нохой ч тоож иддэггүй. Тэжээж байгаа амьтнаа гэр бүлийнхээ гишүүд шиг санаж, хайрлаж, халамжилж байх ухаан малчдэд үнэндээ дутмаг. Тэр олон амьтны амь гэдэг талаас нь бодох хэрэгтэй. Бурханы өмнө бүгд л адилхан амьтай. Тэжээж, өсгөж, үржүүлж байгаа амийг хариуцаж буй гэдэг ухамсартай байх сан. Хүйтний ам наашилж, хүнд хэцүү цаг ирэхээс өмнө эртхэн арга хэмжээ авах нь зүйтэй. Хонь, ямаагаа суурь, сууриар нь цөөлөх хэрэгтэй. Магадгүй өвөл зуданд сөхөрвөл улаанбаатарчууд тусална гэж бодож тайвуу байгаа бол эндүүрэл. Тусламжийн юм бол тусламжийнх л байдаг. Тусламжаар малаа онд оруулсан гэж дуулж байсан уу. Зудны жил малтайгаа, хүнтэйгээ цөхөрсөн байдаг биз дээ. Дахин хэлэхэд, малчид минь малын өвс тэжээлээ худалдан авч сураач ээ. Та нар үнэ татахгүй наймаалцаж чаддаг бол өвстэй газрын цуваа захаасаа хаяанд чинь очихоор байна шүү.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа3 цаг 51 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа4 цаг 35 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube