Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-21 нд нийтлэгдсэн байна.

О.Амартүвшин: Монголбанкны шийдвэр бизнесийн салбарыг бүхэлд нь унахад хүргэж байна

9/ 21/ 2022    11 цаг 01 минут

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өчигдөр бодлогын хүүг 2 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн тухай мэдэгдсэн. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, хил гаалийн үйл ажиллагаа хэвийн байдалд ороогүй энэ үед Монголбанкнаас бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь бизнесийн салбарыг жинхэнэ утгаар нь боомилсон шийдвэр гаргалаа хэмээн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэллээ.

Тэрбээр цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-аас хийсэн судалгааг танилцуулахдаа энэ тухай онцлон, бодлогын шийдвэр оновчгүй байна гэсэн юм. Өнөөдөр хил боомтын асуудлыг шийдвэрлэхгүйгээр дотоодын компаниудын хэвийн үйл ажиллагааг хангах ямар ч боломжгүй байгаа нь судалгаанаас харагджээ.  Нийт 1073 комдани судалгаанд хамрагдсаны  79 хувь нь үйл ажиллагаа тогтворжиж байна гэж хариулсан боловч  нийт хүчин чадлынхаа 47,5 хувийг л ашиглаж, 61 хувь нь борлуулалт бууурсан, 47 хувь нь бараа бүтээгдэхүүн хөрөнгийн хомсдолд орсон, 96 хувьд нь үнийн өсөлт сөргөөр нөлөөлсөн,  дунджаар ашиг орлого 52 хувиар буурсан,  36 хувь нь нийгмийн даатгал, татварын өртэй, 58 хувь нь мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орчихсон,  83 хувь нь ханган нийлүүлэлтийн тасалдалд орсон гэх судалгаа гарсан байна.

Тэгвэл цар тахлын хүндрэлийн үед компани аж ахуйн нэгжүүдийн зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэхээр 81 хувь нь үйл ажиллагааны зардлаа хэмнэсэн, 77 хувь эргэлтийн хөрөнгө зардлын дүн шинжилгээ хийж, түүхий эдийн үнэ өртөг хэмнэх, 63 хувь нь борлуулалтын урамшуулалт арга хэмжээ,  57 хувь нь ажлын байр цомхотгосон гэж хариулжээ. Дөнгөж 8 хувь нь ажилтны тоог нэмсэн гэсэн байна. Бизнес эрхлэгчдийн 27 хувь нь банк санхүүгийн байгууллагаас зээл авсан гэхээр зээл олголт маш бага байгааг харуулж байгаа юм. Судалгаанаас бизнес эрхлэгчдийн  85 хувь нь шаардлагатай ажилтнаа өөрсдөө бэлтгэдэг гэж хариулсан аж. Гэтэл Монгол Улс сүүлийн жилүүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд буюу Мэргэжил сургалтын төвийн үйл ажиллагаанд багагүй хөрөнгө төсөвлөж байгаа юм. Төрийн зарцуулсан мөнгө ямар ч үр дүнгүй, аж ахуйн нэгж боловсролын тогтолцооны уялдаа алга, бодит сурах процесс явагдахгүй байгааг илэрхийлж буй. Танхимын Ерөнхийлөгчийн хэлснээр энэ бол тогтолцооны гажуудал байгаагийн тод жишээ гэв.  

Бизнесийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сүүлийн хоёр жил байнга доголдож байгаа нь 10 компанийн 8-ынх нь үйл ажиллагаанд нөлөөлсөнн бөгөөд 20 хувь нь түүхий эд бараа бүтээгдэхүүнээ хэзээ авахаа ч мэдэхгүй болчихоод байна гэсэн хариулт өгсөн аж. Бизнес дэх ханган нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан нь барилгын салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн нь тодорхой. Мөн хүнсний бус боловсруулах үйлдвэр, хүнсний үйлдвэрт ихээр сөрөг нөлөө үзүүлсэн байна. 

Орос, Украины дайны нөхцөл байдал бизнес эрхлэгчдэд нөлөөлж байна уу гэсэн асуултад 48 хувь нь нөлөөлсөн гэж хариулсан байна. Учир нь, төлбөр тооцооноос эхлээд тээвэр ложистик саатсан гээд ялангуяа эрчим хүчний салбарт хамгийн ихээр нөлөөлсөн байна.  Мөн гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлсөн байгаа юм. Бизнес хэвийн эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудал бол хилийн боомт болоод тээвэр ложистикийн асуудал юм. Тэгэхээр тээвэр ложистик, хил боомтын асуудлаа шийдэхгүйгээр дотоодын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах ямар ч боломжгүй нь тодорхой байна гэлээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

" Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа8 цаг 23 минутын өмнөГ.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа9 цаг 7 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна3 сар 27. 15:48Халтиргаа гулгаанаас сэргийлж Чингэлтэй дүүрэгт 25 тонн , Баянзүрх 40 тонн бодис цацаад байна3 сар 27. 11:09Засгийн газар Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна3 сар 27. 10:02Авто ослын улмаас Хөшигийн хөндийн нисэх буудал хүрэх хурдны замыг түр хугацаагаар хаажээ3 сар 27. 9:22II төрөх эмнэлгийн газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ3 сар 27. 9:08Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстой3 сар 26. 14:42ОЛСООР ХҮЛҮҮЛСЭН НҮҮРЭЭ ХАЛХАЛСАН МУМИ ОЛДЖЭЭ3 сар 26. 14:10Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа3 сар 26. 12:13МҮОНРТ-ийн захирлаар Г.Гэрэл сонгогджээ3 сар 26. 10:52МАН-аас М.Энхболдынхон явж, АН-д Н.Алтанхуягийнхан эргэж ирэв үү?3 сар 26. 10:39Ерөнхий аудиторын орлогчид мөрийн хөтөлбөр “шинжих” эрх бий юу?!3 сар 26. 10:34Канад Улсын Засгийн газраас 215 мянган кан.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ3 сар 25. 17:41Үйлдвэрлэл, технологийн паркуудыг компанийн хэлбэрт шилжүүлнэ3 сар 25. 16:39Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв3 сар 25. 15:36ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ "ХААД"-ЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 25. 9:49АТМ эвдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ3 сар 25. 9:06Хахир өвлийг давсан улаанбаатарчууд хуруу зузаан тоос, гудамж дүүрэн шалбаагтай хаваржиж байна3 сар 25. 9:04Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу3 сар 25. 9:02Москвад болсон халдлага, НҮБ-ын тогтоол, Уэльсийн гүнжийн мэдэгдэл3 сар 25. 9:00АН-ынхан Х.Баттулгын бэлтгэсэн “социалист” маягийн мөрийн хөтөлбөрийг баталчих шиг боллоо3 сар 25. 8:46Үндэсний аудитын газарт 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ3 сар 25. 8:46Зургаан аймгийн 20 суманд мөсөн зудын байдалтай байна3 сар 25. 8:31Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн3 сар 25. 8:29Маргаашаас шороон шуурга шуурна3 сар 25. 8:27Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна3 сар 24. 18:57МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөв3 сар 24. 18:13Ардчилсан намын мөрийн хөтөлбөр: “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”3 сар 24. 17:02Үерийн эрсдэлтэй бүс дэх айлуудыг нүүлгэн шилжүүлж байна3 сар 24. 8:31Б.Чойжилсүрэн: Тавантолгойн станцын тендер жижиг улсын, чадваргүй аж ахуйн нэгж дээр очиж дуусах вий гэж болгоомжилж байна3 сар 22. 17:19Сонгуулийн өмнөх МАН-ын их цэвэрлэгээ ба “БАЙ”3 сар 22. 12:03О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ3 сар 21. 13:01ЦААД ЭЗЭД БОЛОХ XU XIANGCHENG, SU TIANCIA ГЭХ НҮҮРСНИЙ ХААДЫГ СЭНТИЙНЭЭС НЬ БУУЛГАЖ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ?3 сар 21. 10:06“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ3 сар 21. 9:52Мунзуй Г.Нямдорж: Н.Номтойбаяр шиг шоронгийн хулгайчид итгэж болохгүй шүү!3 сар 21. 8:23Улаанбаатарт өдөртөө +4...+6 градус дулаан байна3 сар 21. 7:36Зурхай: Цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн өдөр3 сар 21. 7:34Халамжийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ3 сар 20. 14:38Д.Амарбаясгалан: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин өрхөд 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно3 сар 20. 14:25
 Facebook Twitter Youtube