
Гэхдээ жинхэнэ энх тайванд хүрэх нь зэвсгээ хойш тавихаас хамаагүй илүү зүйл бөгөөд энэ нь нийгмийн бүх гишүүд хөгжих боломжтой гэдгээ мэдэрч, түүнийхээ үр шимийг хүртэж чаддаг нийгмийг байгуулахыг хэлдэг. Үндэс угсаа харгалзахгүйгээр хүмүүстэй адил тэгш харьцдаг ертөнцийг бий болгохыг хэлнэ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш /António Guterres/ хэлэхдээ:
“Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл улс оронд бүрт нийгмийн тогтолцоо, бүтэц, өдөр тутмын амьдралыг ч хордуулсаар байна. Энэ нь тэгш бус байдлыг бий болгогч гол хүчин хэвээр оршсоор. Мөн энэ нь хүний үндсэн эрхийг үгүйсгэсээр байна. Үүний уршигаар нийгэм тогтворгүй болж, ардчилал алдагдаж, зарим засгийн газруудын хууль ёсны байдал ч алдагдаж байна. Түүнээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон хүйсийн тэгш бус байдал нь хоорондоо уялдаа холбоотой болох нь эргэлзээгүй юм."
Дэлхий даяар мөргөлдөөн дэгдэж, хүмүүсийг дүрвэхэд хүргэх үед бид хил дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал гарч байгааг харсан. COVID-19 манай дэлхийд хор хөнөөлтэй хэвээр байгаа энэ цагт зарим арьс өнгөний бүлгүүд бусдаас илүү хүнд хохирол амсаж байгааг бид харсан. Эдийн засаг хүндрэхийн хэрээр арьс өнгөний цөөнх рүү чиглэсэн үзэн ядалт, хүчирхийлэл ихсэхийг ч бид харсан.
Ийм цаг үед бид бүгд энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл хүн бүр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэж байж үүнийг зогсооход хувь нэмрээ оруулах юм. Бидний дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг бий болгож буй бүтцийг задлахын тулд бид нэгдэж чадна. Бид тэгш байдал, хүний эрхийн төлөөх хөдөлгөөнийг хаа сайгүй дэмжиж чадна. Бид үзэн арьс өнгөөр ялгаварласан үйл явцын эсрэг бодитоор болон онлайн орчинд дуугарч чадна. Бид боловсролын системээр дамжуулан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг жигшдэг ирээдүйг бий болгож чадна.
2022 оны энхтайвны өдрийн уриа нь “Ялгаварлан гадуурхалтыг зогсоо, Энх тайвныг бүтээ” буюу “End racism. Build peace” юм байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, ялгаварлан гадуурхалтаас ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллаж буй НҮБ-ын хүчин чармайлтад нэгдэхийг урьж байна. Энэрэн нигүүлсэхүй, өрөвч нинжин сэтгэл нь хардлага, үзэн ядалтыг ялж чадах ертөнц. Бид бүгд хамтдаа үнэхээр бахархаж болох ертөнцийг бүтээж чадна гэдэгт итгээрэй.
Олон улсын энх тайвны өдрийг тэмдэглэх НҮБ-ын арга хэмжээ 2022 оны есдүгээр сарын 16-нд НҮБ-ын төв байранд өглөөний 09:00 цагаас эхэлнэ. Хамгийн эхлээд Энхтайваны цэцэрлэгт хүрээлэнд, уламжлал ёсоор Энхтайвны хонхыг дуугаргаснаар өдрийн үйл ажиллагаа нээгдэнэ. Энэ өдрийн гол арга хэмжээ нь 500 гаруй залуус НҮБ-ын ЕНБД болон бусад олны танил хүмүүс, уран бүтээлчидтэй уулзаж энх тайвныг бий болгох, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг зогсоохын төлөө хийсэн төслүүдээ танилцуулах явдал юм.
Эх сурвалж: Хашир Анжигай ингэж хэлэв блог
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.