Зам, тээврийн салбарын бодлогын томоохон төслүүд дээр БНХАУ-тай хамтран ажиллана

9/ 22/ 2022    8 цаг 14 минут
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2022.09.21/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, авто тээврийн хамтын ажиллагаа, хилийн боомтуудын хүчин чадлыг сайжруулах, байнгын ажиллагаатай болгох талаар санал солилцлоо.
 
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү нарын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалууд үр дүнтэй болсон. Эдгээр айлчлалыг амжилттай зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буй Элчин сайд танд баяр хүргэе гээд эдгээр айлчлалаар хэлэлцсэн олон ажлууд бодит үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна гэлээ.
 
Мөн айлчлалын үеэр хоёр улсын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан  ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна.  Энэхүү санамж бичгийг байгуулснаар 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах эрх зүйн нөхцөл бүрдсэн. Иймд Хятадын талтай хамтран тус Хэлэлцээрийг шинэчлэн байгуулах ажлыг эрчимжүүлэх саналтай байна гэв.
 
сонин mn
Түүнчлэн Төмөр замын хамтын ажиллагааны хүрээнд галт тэрэгний цувааг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийн буцаалтыг сайжруулах замаар чингэлэг тээврийн гацааг арилгаж татан авалтыг хэвийн хэмжээнд оруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ асуудлыг шийдвэрлэснээр ойрын үед Замын-Үүд-Эрээн боомтын тээвэр хэвийн горимд шилжиж, ачаа бараагаа хүлээсэн иргэд ААН-ийн асуудлыг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ гэлээ.
 
Мөн хоёр талын 2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал батлахыг хүлээж байгаа. Тус хэлэлцээрийг Монголын тал 2015 онд соёрхон баталсан Хятадын талаас уг хэлэлцээрийг ойрын хугацаанд батлуулахад анхаарч дэмжиж ажиллахыг хүсэв.
 
Түүнчлэн Замын-Үүд-Эрээн боомтоор тээвэрлэгдэж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг Ханги-Мандал чиглэлийн шинээр баригдаж удахгүй ашиглалтад орох гэж буй төмөр  замаар тээвэрлэснээр ачаалал буурах боломжтойг дурдаад Ханги-Мандал төмөр замын боомтыг  “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмж тусгах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан байна.
 
сонин mn
Автотээврийн тухайд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Хятадын талаас тавьж буй шаардлагын дагуу Эрээн боомтоор ачааг зөвхөн чингэлэгт тээвэрлэж байгаа нь тээвэрлэлтийн хэмжээг бууруулж, зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Иймд импортын ачаа тээврийн гол боомт болох Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд хоёр талаас хилийн шугам дээрх талбайн өргөтгөлийн ажлыг хийсэн. Энэхүү талбайн өргөтгөлийн ажил энэ сард дуусч байгаа тул үүнтэй холбоотойгоор тээвэр зохион байгуулалтыг авто замаар явуулах асуудлыг БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүслээ.
 
Хоёр талын Агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, агаарын шинэ замыг Монгол Улсын Говь-Алтай аймаг, БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит мужтай хиллэдэг хэсэгт нээхээр хэлэлцэн тохиролцож Монголын талаас шаардлагатай бэлтгэл ажлыг хийж дуусгасан. Тиймээс энэ чиглэлээр эрчимтэй хамтранм ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
Сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  зарим нэр бүхий компаниудын хариуцаж байгаа ажлууд хоцрогдолтой байгаа. Иймд Элчин сайд таныг тус төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлж, хоцрогдлыг арилгах талаар анхаарал хандуулахыг хүсье гэв. Цаашид Монгол Улс  Налайх-Замын-Үүд чиглэлд 4 эгнээ хоёр урсгалтай авто зам барих төлөвлөгөөтэй байгаа. Тус авто зам нь Ази-Европ, БНХАУ-ОХУ-ыг холбох, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Мөн баруун босоо тэнхлэгийн буюу Цагааннуур-Булган чиглэлийн авто зам ирэх сард ашиглалтад ороход бэлэн болсон тул уул уурхайн бүтээгдэхүүний туршилтын тээврийг эхлүүлэх саналтай байна. Мөн Боомтын сэргэлтийн хүрээнд Байтаг, Бургастай боомтыг байнгын ажиллагаатай болгож, хатуу хучилттай авто замаар холбох төлөвлөгөөтэй байгаа. Манай хоёр улс өмнө нь Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замын ганцхан гарцтай байсан. Ойрын ирээдүйд төмөр замын нийт таван гарцтай болох тул тус боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх чиглэлээр Хятадын талтай хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.
 
сонин mn
Элчин сайд Цай Вэнруй “Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар олон удаа ярилцсан. Үүнд бэрхшээлтэй байсан хүчин зүйл нь нэгдүгээрт коронавируст цар тахал, хоёрдугаарт Эрээн өртөөний төмөр замын хүчин чадал байлаа. Өргөн царигийг нэмэгдүүлэх, хоосон чингэлгийг буцаах тал дээр холбогдох байгууллагуудад уламжилж дэмжиж ажиллана. Агаарын тээврийн шинэ гарц нээх талаар бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг албан бичгээр өгч танилцуулахыг хүсье. Хоёр улсын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай Элчин сайдын яам бүх талаар дэмжин ажиллаж та бүхний өгч буй саналыг эрх бүхий байгууллагуудад уламжилна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Самар түүж явсан иргэн сураггүй болжээ1 минут 14 секундын өмнө10 хоногт ОХУ-аас 4896 тээврийн хэрэгсэл орж иржээ13 минут 17 секундын өмнөЧ.Номин: Төв номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн эзэмшигч нас барсан гэх асуудал үүссэн27 минут 30 секундын өмнөГерхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна31 минут 59 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв33 минут 52 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй35 минут 48 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ36 минут 38 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ55 минут 11 секундын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа1 цаг 54 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна2 цаг 7 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна2 цаг 11 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 38 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана2 цаг 53 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ4 цаг 4 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа4 цаг 10 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ4 цаг 12 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ4 цаг 58 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 2 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан5 цаг 5 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв5 цаг 17 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв5 цаг 17 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 43 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 45 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 47 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”5 цаг 51 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана5 цаг 53 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар5 цаг 55 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ6 цаг 17 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог6 цаг 56 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 1 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон7 цаг 6 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 6 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:111111 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна10 сар 6. 15:48
 Facebook Twitter Youtube