ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр хэсэгчлэн цэрэг татлага явуулах талаар албан ёсоор зарласан. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн мэдээлснээр, цэргийн туршлагатай 300 мянга орчим хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгаа аж. Оросын энгийн иргэд энэ мэдээг таатай хүлээж аваагүй нь лав. Тиймээс өчигдрөөс эхлэн Оросоос гадагшаа хийх боломжтой нислэгийн тийзний борлуулалт эрс нэмэгджээ. Хуучны ЗСБНХУ-ын харьяанд байсан Армен, Гүрж, Азербайжан, Казахстан руу нисэх онгоцны билет өчигдөр, өнөөдрийнх нь бүрэн зарагдаж дууссан тухай билет захиалгын “Aviasales“ сайтаас мэдээлсэн байна.
"Турк Эйрлайнс"-ийн Истанбулын нислэгийн ойрын өдрүүдийн билет мөн зарагдаж дууссан бөгөөд Белградынх ирэх даваа гараг хүртэл суудалгзй байхгүй болжээ.
Мөн хил орчмын хотууд руу нисэх тасалбар маш үнэтэй болсон байна. Москвагаас Гүржийн хил дээр орчих Владикавказ хот рүү нисэх тийз 750 ам.доллараас дээш үнэтэй болсон нь ердийнхөөс 10 дахин өссөн үнэ аж. Мөн Гүүгл хайлт дээр өчигдрөөс эхлэн “тасалбар”, “ нисэх онгоц” гэсэн түлхүүр үгийн тоо хоёр дахин, “Оросыг орхи” гэсэн түлхүүр үгийнх зуу дахин нэмэгдсэн байна. Ихэнхдээ Украинтай хиллэдэг Белгород болон галд өртөж буй бүс орчмоор хүсэлт гаргажээ
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Чи галзуугийн эмнэлэгт очоо!!!!!!!!!!!!!!!!!!
Шаалдаа алнуудаа