Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-22 нд нийтлэгдсэн байна.

Прокурорууд Трампын гэр бүлийг залилангийн хэрэгт буруутгаж байна

9/ 22/ 2022    14 цаг 42 минут

АНУ-ын экс Ерөнхийлөгч Трамп, түүний гурван хүүхдийн хамаарал бүхий компанийг олон жилийн турш санхүүгийн луйвар хийсэн хэрэгт АНУ-ын прокурорууд буруутгаж байгаа аж. Харин Дональд Трампын зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгэж байна.

Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, түүний гурван хүүхдийн эсрэг 220 хуудас нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс гадна шүүхэд Трампын компаниудыг ч дуудаж байна хэмээн есдүгээр сарын 21-ний лхагва гарагийн орой мэдэгдэв.

Олон нийтэд ил болсон мэдээллээр 76 настай улстөрч, түүний хүүхдүүд болон бизнесийн байгууллагуудыг нь олон жилийн  турш санхүүгийн луйвар хийсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд  тэднийг компанийнхаа хөрөнгийн үнэлгээний талаар худал мэдээлэл өгсөн, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан, хуульд зааснаас бага татвар төлсөн гэж үзэж байгаа аж.

Прокурорын газрын мэдээлснээр хөнгөлөлттэй зээлийг Трампын компаниудад Германы томоохон санхүүгийн байгууллага Deutsche Bank олгосон байна. Прокурор мөн Трампын гэр бүлээс 250 сая долларын нөхөн төлбөр төлөхийг шаарджээ.

Хөрөнгийн хуурамч үнэлгээ хийлгэсэн 200 тохиолдол бий гэв

Нью-Йорк мужийн Ерөнхий прокурорын мэдээлснээр Дональд Трамп болон түүний хамаарал бүхий этгээдүүд арван жилийн хугацаанд 200 гаруй удаа хөрөнгийн хуурамч үнэлгээ хийлгэсэн байна. Трампын эзэнт гүрний талаарх мөрдөн байцаалтын ажиллагаа гурван жил үргэлжилж,  65 гэрчээс ярилцлага авч, "сая сая баримт бичгийг" шалгасан байна.

Прокурор Летитиа Жеймс "Дональд Трамп бусдыг хууран мэхлэж, баялгаа хэдэн тэрбум доллараар өсгөж мэдүүлж байсан." гэжээ

Трамп өөрийг нь буруутгасан хэргийг үгүйсгэж байна

"Бид бүгд мэдэж байгаачлан өнөөдрийн яллах дүгнэлтийн баримтууд нь хуульд нийцэхгүй" гэж Трампын өмгөөлөгчийн мэдэгдэлд дурджээ.

Трампын хэлснээр түүнийг улс төрийн хавчлага, золиос болгож байгаа аж. Түүнийг буруутгаж буй прокурор нь өрсөлдөгч намын гишүүн гэдгийг экс Ерөнхийлөгч онцолж байна.

Холбооны мөрдөх товчоо Трампыг нэгжиж байна

Өнгөрсөн наймдугаар сард Холбооны мөрдөх товчоо (ХМТ) Флорида дахь Дональд Трампын гэрт нэгжлэг хийсэн. Тэд Трамп Цагаан ордноос явахдаа авсан байж болзошгүй нууц баримт бичгүүдийг хайсан бөгөөд  “The Washington Post” сонины мэдээлснээр шалгалтын явцад гадаадын аль нэг улсын батлан ​​хамгаалах стратеги, цөмийн чадавхийг тодорхойлсон баримт бичиг илэрсэн гэнэ. 

 Эх сурвалж: DW

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14Цаг агаарын мэдээ4 сар 23. 7:08Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв4 сар 23. 7:05С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав4 сар 23. 6:56НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29
 Facebook Twitter Youtube