Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-22 нд нийтлэгдсэн байна.

Д.Зоригт: 11 улсын циркчид сургуультай баавгай, муур нохой, аварга могойн үзүүлбэр үзүүлэх болно

9/ 22/ 2022    14 цаг 54 минут

Bravo Circus олон улсын циркийн тоглолт Улаанбаатар хотод болох гэж байна. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд олон улсын циркчид цуглах нь. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчид болон сургуультай амьтад оролцох юм байна. Бид тоглолтын талаар "Circus Mongolia" XXK-ийн захирал Ч.Хатанбаатараас тодрууллаа.

-Дэлхийн циркийн шилдэгийн шилдэг 11 улсын 86 жүжигчин манай улсад циркийн тоглолт хийх гэж байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

-Циркийн урлаг бол орон зайн урлаг. 11 улсын циркчид нэгдэж, хүүхэд багачууддаа циркийн урлагаа сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхээр олон улсын циркийн үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байна. Циркийн тоглолт Монгол бөхийн өргөөнд тоглогдоно.

-Тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?

-Аравдугаар сарын 21-нээс Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтод олон улсад үзэгчдийн дунд байр сууриа олсон нэртэй циркчид тоглоно. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистаны циркчид тоглоно. Мөн амьтан гэж бие даасан том төрөл байдаг. Сургуультай баавгайнууд, муурнууд, хөгжилтэй нохойнуудын тоглолт гэх мэт. Аварга могойн үзүүлбэр бий. Дэлхийн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлээ таниулсан жүжигчид ирсэн учраас манай үзэгчдэд таалагдаж, хүүхэд багачуудыг баясгаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, нэг үдшийг сайхан өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Цирк бол өнгө өнгийг үзүүлж чаддагаараа онцлог байдаг. Хүүхдэд зориулсан учраас үзвэрийн үргэлжлэх цаг хоёр цагаас хэтрэхгүй.

Циркийн найруулагч Д.Зоригт "Цирк үзэж өсөөгүй үе гарч ирж байна. Тиймээс Бөхийн өргөөнд аав ээжтэйгээ очиж, дэлхийн циркийн тоглолтыг үзэх боломжтой. Цирк шиг маш гоё орчин бүрдүүлнэ. Алиалагч, сургуультай амьтадтай маш сонирхолтой үзүүлбэрийг үзүүлнэ. Бид хоёр сар гаруйн хугацаанд бэлдэж байна. Нийт 11 улсын 86 жүжигчид, циркчид оролцоно. Тоглолтын гол онцлог нь бүжигчид байна. Морьтоны үзүүлбэр, сургуультай баавгай, муур нохойн үзүүлбэр, түүнчлэн аварга могойн үзүүлбэр бий. Циркийн маш том хэмжээний орон зайн үзүүлбэрийг үзүүлэх болно. Сүүлийн 10-аад жил оройн зайн үзүүлбэрийг иргэд үзээгүй байх. Агаарын гимнастик гэх мэт. Хуучин цирк ямар байсан. Яг тэр мэдрэмжийг өгөх болно" хэмээлээ.

Билет Захиалга: TICKET.mn Цахим Тасалбар, Монгол бөхийн өргөөний кассаар зарагдана. Тасалбарын үнэ 40000 төгрөг. Лавлах утас: 8877-0003, 8986-2966

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ2 цаг 20 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 31 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно5 цаг 55 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube