Бен Ходжес: Орос ямар ч маргаангүй террорист улс

9/ 22/ 2022    15 цаг 04 минут

“Youtube” дээр энэ сарын 19-нд тавигдсан “Rashkin Re­port” сайтын “Катастрофа для российских войск”: Большое интервью Бена Ходжеса Юрию Рашкину” буюу Европ дахь АНУ-ын цэргийг удирдаж байсан, “Ирээдүйн дайн ба Европын батлан хамгаалалт” номын зохиогч, НАТО-гийн ложистикийн ахлах зөвлөх, АНУ-ын бэлтгэл дэслэгч генерал, цэргийн нэрт шинжээч Бен Ходжестой Юрий Рашкины хийсэн 45 минутын ярилцлагыг товчлон хүргэж байна.


Би ОХУ-ыг задлах хэрэгтэй гэж уриалж байгаа юм биш. Бид 30 жилийн өмнө ЗХУ задрахад бэлэн бус байсан шиг юм бүү болоосой гэж байгаа юм. ОХУ-ын ард иргэд гурав, дөрөв, таван жилийн дараа гэхэд эрх чөлөөтэй, сайн сайхан амьдрах эрхтэй. Мянгаар тоологдох атомын бөмбөг маш их хэмжээний зэр зэвсгийн хуримтлалтай ОХУ задарвал аль болох цус урсгахгүй, эмх замбараагүй байдал, хүчирхийлэл гарахгүй байхад бид анхаарах ёстой. Иймээс барууны ертөнц ОХУ-ын задралд бэлэн байх ёстой. ОХУ-ын ард түмэн, үндэстний сайн дурын үндсэн дээр тэд ямар улсууд болон тусгаар тогтнохоо өөрсдөө шийдэх эрхтэй.

Бид хэрэв ОХУ 2008 онд Гүржид, 2014 онд Крымд довтолсон үед, эсвэл Сирид химийн зэвсэг хэрэглэх үед нь Оросуудад “улаан шугам” татаж чадсан бол ОХУ Украинд довтлохгүй байсан нь ойлгомжтой зүйл. Кремль Украинд довтлохдоо стратегийн дөрвөн том алдаа гаргасан. Нэгдүгээрт, өөрсдийнхөө хүчийг хэт үнэлэн хүйтэн дайны үед Будапешт, Прагад болсон шиг зүйл Украинд болно гэж үзсэн. Би хүртэл Оросыг ийм сул армитай гэж огт бодоогүй. Хоёрдугаарт, Украиныг барууны улсуудаас бүрэн тусгаарлаж чадна гэж эндүүрч, Европ Оросын хийг авсаар байх болно гэж андуурсан. Гуравдугаарт, НАТО-гийн гишүүн улсуудыг атгасан гар шиг нэгдэж чадахгүй гэж бодсон. Эцэст нь, биднийг нэгдэж ОХУ-д санхүүгийн хориг тавьж чадна гэж итгээгүй. Энэ дөрвөн шалтгааны дор хаяж хоёр нь бидний явуулж байсан шийдэмгий бус арга хэмжээнээс болж гарсан. Өнөөдөр ч бид Украинд хэрэгтэй тусламжийг нь үзүүлж чадахгүй шийдэмгий бус шийдвэр гаргасаар байна. АНУ дайнд оролцохгүй л юм байгаа биз. Ерөнхийлөгч Байден “АНУ-ын нэг ч цэргийн гутлын мөр Украины дайны хөрсөнд гарахгүй” гэж жижгэрч байх ямар хэрэгтэй юм бэ! Өнөөдөр барууны улсууд Украинд тэдэн тэрбум ам.долларын тусламж үзүүллээ гэж байхын оронд Украинд хэрэгтэй нийт тусламжийн тэдэн хувийг нийлүүллээ гэж асуудалд ойлгомжтой, тодорхой хандмаар байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенд амьд дээр нь хөшөө босгож өгөх хэрэгтэй. Энэ хүн бусад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга шиг холбоотнуудтай зөвхөн ярих биш, харин зөвлөлдөж нэгдсэн шийдвэр гаргаж байна.Энэ бол маш том дэвшил.

Бид сүүлийн зургаан сард 20 жилд Афганистан, Иракт хэрэглэснээс илүү их зэвсгийг Украины дайнд өглөө. Хангалтгүй зэвсгийн нөөцтэй болохоо мэдэж бидний нүд нээгдлээ.Иймээс бид яаралтай зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх хэрэгтэй болоод байна. Чухамхүү ингэж биднийг сэрээсэн явдалд Бээжин

Путинд маш их дургүй байгаа юм. Гэхдээ Хятад Москвагаас болж хоригт орохгүйн тулд тэдэнд ямар ч тусламж үзүүлэхгүй нь тодорхой. Магадгүй Орос суларвал энэ улсад алдсан газар нутаг(1 сая 500 мянган км.кв)-аа эргүүлэн авна гэж Бээжин найдаж байж магадгүй. Си дарга өөрийн цэргийнхэнд 2027 онд Тайванийг эзлэх чадвартай болох тушаал өгснийг ТЕГ мэдээлсэн. Бид үүнээс сэргийлэхийн тулд орчин үеийн зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх ёстой.

Орос олон улсын дүрэм, журмаас төрөл бүрээр халин гарсан харгис, харгис үйлдлүүд хийсэн учир ямар ч маргаангүй террорист улс мөн.

ОХУ-ын удирдлага мянга мянган атомын бөмбөгтэй. Хэрэв бид Оросын тактикийн атомын бөмбөгнөөс айвал Хятад, Иран, Хойд Солонгос яаж толгойгоо сөхөх нь тодорхой.Иймээс ерөнхийлөгч Байден тактикийн атомын бөмбөг хэрэглэх гэвэл юу болох талаар Путинд тодорхой ойлголт өгсөн. Пентагон энэ талаар ямар

хэмжээ авах талаар янз бүрийн хувилбараар нарийн төлөвлөгөө гаргасан гэдэгт би хувьдаа бүрэн итгэлтэй байна. Путин хэнийг ч хайрлахгүй харгис хүн мөн. Гэхдээ галзуу хүн биш. Иймээс би түүнийг атомын бөмбөг хэрэглэхгүй гэж бодож байна.

Өнөөдөр Оросын арми надтай нас чацуу танкаар байлдаж байна. Олзлогдсон орос цэргүүдийн байж байгааг хар. Тэднийг үнэхээр муу удирдаж байна шүү дээ. Оросын өндөр цэцтэй “Искандер” пуужин гэхэд л 85 хувь гадны үйлдвэрт үйлдвэрлэсэн зүйлсээс бүтдэг нь тодорхой болоод байна. Би өнөөдөр Оросын армийг авлигад автуулж мөхөлд хүргэсэн Шойгу,Герасимов нар албан тушаалдаа байгааг үнэхээр гайхаж байна.

Бид өнөөдөр сүүлчийн орос цэрэг Крымээс гарсны дараа Украинтай яаж хамтран ажиллахаа төлөвлөх ёстой. Би шийддэг бол өнөөдөр ч гэсэн Украиныг НАТО-д элсүүлмээр байна. Учир нь украинчууд НАТО-ийн хамгийн шилдэг цэргүүдийн нэг нь байх нь болно.

 

Г.АМАРСАНАА

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ18 минут 14 секундын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа1 цаг 17 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна1 цаг 30 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна1 цаг 34 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 1 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана2 цаг 16 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ3 цаг 27 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа3 цаг 33 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ3 цаг 35 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ4 цаг 21 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 25 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан4 цаг 28 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв4 цаг 40 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв4 цаг 40 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 6 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 8 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 11 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”5 цаг 14 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана5 цаг 16 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар5 цаг 18 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ5 цаг 40 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог6 цаг 19 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 24 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон6 цаг 29 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 29 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:111111 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна10 сар 6. 15:485-11 насны хүүхдийн даржлаажуулалт явагдаж эхэллээ10 сар 6. 15:35“Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоо хийнэ10 сар 6. 15:26ДАШТ-ий эхний өдөр манай улсын дөрвөн жүдоч хүч үзнэ10 сар 6. 15:23УИХ: Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна10 сар 6. 14:55Хуурамч карт уншуулж мөнгө авсан этгээдүүдэд 1-3 жил хорих ял оноов10 сар 6. 14:47Ч.Ундрам: Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээрээ 400 сая ам.доллар байна VS Б.Лхагвасүрэн: Нийлбэр дүнгээр 2 тэрбум 796 сая ам.доллар байгаа10 сар 6. 14:40Ж.Батзандан: Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хорьдогоо больчих10 сар 6. 13:29
 Facebook Twitter Youtube