Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-22 нд нийтлэгдсэн байна.

Сэтгэц нь “ПСИХОПАТ” төрлийн өсвөр үеийнхэн олширч байгаа юм биш биз...

9/ 22/ 2022    15 цаг 41 минут

Психопат гэж юу вэ

Нийгмийн хэм хэмжээг үл тоомсорлож буй зан үйлийг психопатик гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл Нийгмийн эсрэг зан чанарын эмгэг. Харин псипохат хүмүүсийг “төрөлхийн” ба нийгмийн нөлөөлөл, хүмүүжлээс үүдэлтэй гэж ангилж болно. Кино, нэвтрүүлгүүдээс үзсэн бол нэг бол гоц ухаантан эсвэл гэмт хэрэгтэн болдгийг гадарлах байх.

Тэдний нийгэмд нөлөөлөх үр дагавар нь янз бүр байдаг. Ийм төрлийн хүмүүс нь бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй. Тийм ч болохоор дотогшоогоо, зожигдуу байдаг ч харин өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах нь олонтаа. Мөн бусадтай харилцахдаа жинхэнэ санаагаа нуухын тулд “маск” хэрэглэдэг. “Би” төвтэй. Хүссэн зорилгодоо хүрэхийн тулд тэд сайхан сэтгэлтэй, ухаалаг, тааламжтай хүн мэт харагдаж чадна. Жүжиглэж бусдын итгэлийг олохдоо гарамгай. Бусадтай харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө хянах чадвартай ч хэт их хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хэм хэмжээгээ алдах нь бий. Тэд оюуны яриа өрнүүлж эсвэл өндөр түвшний илтгэл тавьж, манлайлах чадвартай. Хэрэв тэд амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд орох, үйл явдлууд түүний хүслээр хангагдахгүй бол бусад хүмүүсийн хариу үйлдлийг үл тоомсорлож, цочромтгой байдлаа шууд харуулдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хийх, бусдын эрүүл мэнд, амь насанд ч ноцтой аюул уруулж чадна. Гэхдээ гэмшихгүй.

“Психопат” өсвөр үеийнхэн олширч байна гэж үзэх шалтгаан

Өсвөр насны хүүхдүүд буюу насанд хүрээгүй иргэдийн гэмт хэрэгт холбогдох байдал жил ирэх тусам өсч байгаа баримт байна. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр сүүлийн жилд гэмт хэрэгт үйлдсэн хүүхдийн тоо өмнөх оноос 2,6 дахин өссөн байна. Энэ бол хүүхдүүдийн сэтгэл зүй, хүмүүжил, амьдрах орчин ямар байгааг шууд илтгэнэ.

Сүүлд гарсан олон ноцтой хэргүүдээс үзэхэд л насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэхэд итгэхэд бэрх, аймшигтай хэргүүд олон байна. Тухайлбал, өнгөрсөн онд 11 настай хүү хамаатныхаа хоёр хүүхдийг 70 гаруй удаа хутгалж, нэгийнх нь аминд хүрсэн зарсхийлгэм хэрэг гарсан. Энэ бол психопат төрлийн хүнд илэрдэг шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл уур, хүслээ барьж дийлэхгүй үйлдсэн хэрэг. Магадгүй бусдыг гэмтээх, хутгалах нь түүнд таашаалтай санагдсан байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн үеийнхээ охины толгой дээр халуун кофе асгасан охины үйлдлийг ч үзэж болох талтай.

Мөн хамгийн сүүлд 16 настай охин фэйсбүүкээр танилцсан 26 настай залууг будаг шингэлэгч асгаж байгаад шатаасан аймшигт хэрэг гарлаа. Улмаар хэрэгээ үйлдчихээд айх айдас, гэмшилгүйгээр шөнийн клубт бүжиглэж байгаад баригдсан байна. Энэ ч мөн адил психопат төрлийн хүмүүсийн нийтлэг шинж болох урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар бусдыг хохироох замаар хүсэлдээ хүрдэг аргатай таарч байна.

“GenZ”-ийнхний сэтгэл зүйн онцлог ба эцэг, эхчүүдийн анзаарсан нийтлэг зүйлс

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн онцогийг нийгэм судлаач, сэтгэл судлаачдын бичсэнийг сонирхоод үзтэл “Z үеийнхэн” дараах онцлогтой гэнэ.

  • Нийгэмд тогтсон уламжлалт зиндаа, зэрэг дэвийг үл тоодог.
  • Асар их амбицтай.
  • Юу ч байлаа гээд “би”, “миний юм” хамгийн эрхэм.
  • Дэлхий надад зориулж эргэлддэг, нар надад зориулж гэрэлтдэг гэдэгт итгэлтэй. Өөрөөр хэлбэл бусдын явдал хамаагүй, өөрийн хүслээр, хүссэн зүйлээ хийж байвал боллоо гэсэн хандлагатай. Бусдыг хайрлаж, өрөвдөх асуудал нэлээн хойгуур байр эзэлдэг болжээ.

Нэгэн ээжийн хэлснээр: “Манай охин хувийн орон зай, миний зүйл гэдгийг маш их чухалчилдаг. Түүний хүслээр байхгүй бол уурлаж, дургүйцлээ илэрхийлж надад бараг хүний эрхийн чиглэлээр лекц тавих хэмжээнд хүрдэг”

Өөр нэгэн ээж: “Би нэг удаа охиндоо дүүгээ цэцэрлэгээс нь аваад ир гэтэл надад итгэмээргүй хариулт өгсөн. Тэр надад хандаж аав, ээж та хоёр өөрсдөө төрүүлсэн. Та хоёрын хариуцлага. Өөрсдөө очиж ав гэж хэлсэн” гэв.

Сэтгэл зүйчийн үг

Псипохат нь сэтгэцийн өвчин биш эмгэг. Хэдийгээр төрөлхийн ийм төрлийн эмгэгтэй байх ч бага наснаас нь зөв хүмүүжүүлэх нь энэ эмгэгийг даамжируулахгүй байх хүчин зүйл болдог. Өөрөөр хэлбэл хүүхэддээ эцэг эхчүүд цаг зав их гаргах, юуг хийж болох, юуг хийж болохгүй талаар нарийн учир шалтгааныг ойлгуулж ярилцах нь их чухал. Мөн хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарал сул хандуулах, хүсэл зорилгыг нь ойлгохгүй байх, ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг нь мэдэхгүй байх, хараа хяналтыг сул байлгах нь эргээд нийгмээс үүдэлтэй псипохат бий болох эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сэтгүүлчийн дүгнэлт

Судалгаагаар дэлхийд 100 хүний нэг нь ийм эмгэгтэй байдаг. Тэгвэл Монгол улс өнөөдрийн байдлаар /1346054/ 0-19 нас хүртэлх хүүхэдтэй байна. Үүний  нэг хувь буюу 13460 нь психопат байх магадлалтай.

Монголчууд нийтээрээ “стресс” маш их байна. Өөрөөр хэлбэл нийгмээс үүдэлтэй буюу амьдрах орчин, ядуурал, ажилгүйдэл, өрхийн орлогоос үүдэлтэй амьжиргааны стресст автсан байна гэж хэлж болно. Энэ бол нийгмийн сэтгэлзүйн эмгэг. Харин энэ эмгэг өсвөр үе, бидний үр хүүхдүүдэд нөлөөлж байна. Нэг ёсондоо эдгээр хүчин зүйлээс үүдэлтэй гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл их байна. Үүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүд хохирох байдал маш өндөр байна. Жендерт суурилсан хүчирхийллийн түүвэр судалдгаанд МУ-ын нийт эмэгтэйчүүдийн 31,2 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Харин нийт гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 941 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Ийм нийгэмд өсөж, торниж байгаа хүүхдүүд бүгд зөв төлөвшилтэй, сайн иргэн болж чадахгүй.

Амьжиргааны төлөө эцэг эхчүүд хүүхэддээ маш бага цаг зарцуулдаг болсон. Үүнд хотын хөдөлгөөн, түгжрэл ч бас их нөлөөтэй. Ажлын цаг, автозам дээр өнгөрүүлж байгаа хугацаа, бусад хүчин зүйл гээд эдгээр нөхцөл байдлаас гадна ардчилал, ниймийн байдал, хүүхдүүдийн үзэж харж байгаа зүйлсээс ихээхэн хамаарч ёс, хүмүүжлийн уламжлал алдагдаж байгаа нь нийтлэлийн ерөнхий агуулга сэтгэц нь “психопат” өсвөр үеийнхэн олширч байна уу даа гэж үзэхэд хүргэлээ. Гэхдээ аз болоход псипохат нь сэтгэцийн өвчин биш учраас ял эдэлнэ.

 

Б.Мөнх

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.112Зочин   • 2022, 9 сарын 22. 20 цаг 47 минут

Сүүлийн үеийн хүүхдүүд их сонин болоод байгаа. энэ сэдвийн кино ч их бдын блэдэ

66.181.161.66Зочин   • 2022, 9 сарын 22. 19 цаг 44 минут

Яг үнэн



ШИНЭ МЭДЭЭ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ5 цаг 57 минутын өмнөШадар Сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковыг хүлээн авч уулзлаа6 цаг 26 минутын өмнөСэрэмжлүүлэг: 33 настай эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартаж нас баржээ6 цаг 49 минутын өмнөНийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийг хийлээ6 цаг 55 минутын өмнөБоомтуудын 9, 10 дугаар саруудад ажиллах болон түр хаах цагийн ХУВААРЬ7 цаг 53 минутын өмнөТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно8 цаг 11 минутын өмнөНүүрсний хулгайн хэрэгт шалгагдах явцдаа оргон зайлсан гэх Д.Наранхүүг АТГ-аас саатуулан шалгаж байна8 цаг 28 минутын өмнөМ.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүлжээ8 цаг 43 минутын өмнө Испанийн эрх баригчид Шакираг татварын хэрэгт буруутгаж байна8 цаг 44 минутын өмнөЖҮДО: ОУХМ Б.Гончигсүрэн мөнгөн медаль хүртлээ9 цаг 18 минутын өмнөЖҮДО: А.Адьяасүрэн хүрэл медаль хүртлээ9 цаг 25 минутын өмнөЗам даваанд халтиргаа гулгаа үүсэж хөдөлгөөнд саад учирч байна9 цаг 40 минутын өмнөМонгол Улсад телевиз үүсэж хөгжсөн түүх9 цаг 44 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах саналтай байна9 цаг 56 минутын өмнөХар тэнгисийн флотын "нас барсан" командлагч Оросын БХЯ-ны коллегийн  хуралд оролцов 9 цаг 58 минутын өмнөВагнерын Беларусь дахь "аялан тоглолт" өндөрлөж байна9 сар 27. 7:30Экспортыг хориглосон ч ОХУ-д бензин шатахууны биржийн үнэ дахин өсөв9 сар 27. 7:25Цаг агаар: Завханы нутгаар их цас орно9 сар 27. 7:00Хотын дарга Д.Сумъяабазар гурваас уруудсан дүн авч, “Түгжрэл”-ийн сайдтай хамт “таалагддаггүй”, “сонгохгүй” жагсаалтад оров9 сар 27. 6:53Зурхай: Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн9 сар 27. 6:45БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүллээ9 сар 26. 17:53"Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр багш нарын 52 хувь нь урамшуулал авна"9 сар 26. 17:51ЗАР: Шинэ алтай хотхонд 55.18 мкв 2 өрөө орон сууц худалдана9 сар 26. 17:30Ирэх сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллана9 сар 26. 16:57Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина9 сар 26. 16:10Л.Энх-Амгалан: Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл бол төрийн бус байгууллага. Засгийн газартай хэлэлцээрт ордог байгууллага биш9 сар 26. 15:54НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа9 сар 26. 15:35ЗГ: Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцална9 сар 26. 15:32Өчигдөр 106 иргэн эрүүлжүүлэх байранд хоножээ9 сар 26. 14:59Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхээс татгалзаж өгнө үү гэх гомдол ирүүлжээ9 сар 26. 14:27Жүдо: О.Хүслэн хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо9 сар 26. 13:43С.Эрдэнэбат: Цалин хөлсийг ойрын хугацаанд 50 хувиар нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна9 сар 26. 13:37П.Сайнзориг: Б.Бадарч допинг хэрэглэсэн нь нотлогдож, батлагдаж байгаа учир асуудлыг хуулийн хүрээнд ярина9 сар 26. 13:28Цоохор ирвэс айлын хотонд орж мал барьжээ9 сар 26. 13:15Жүдо: Б.Гончигсүрэн алтан медалийн төлөө барилдана9 сар 26. 13:06Тархины саатай хүүхдийн ризотоми мэс заслыг нутагшуулахад Японы эмч нартай хамтран ажиллалаа9 сар 26. 12:48ШШГЕГ-ынхан "Цагаан захтнууд"-ын орыг дэвсэж өгөхөө хэзээ болих вэ...9 сар 26. 12:36Т.Мөнхсайхан: Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа9 сар 26. 12:22Жүдо: Б.Гончигсүрэн хагас шигшээд шалгарлаа9 сар 26. 11:56Төмс хураалт 39.8 хувьтай байна9 сар 26. 11:54
 Facebook Twitter Youtube