Бусдын фэйсбүүкд нэвтэрч, найзуудаас нь мөнгө авсан этгээдийн зорчих эрхийг 1.5 жилээр хязгаарлажээ

9/ 22/ 2022    16 цаг 14 минут

Хохирогч Ёндон нь өөрийн фэйсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Лантав нь фэйсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фэйсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ёндонгийн фэйсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Дэндэв нь Ёндонг гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн байна.

Прокуророос Лантавын үйлдлийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг хуурч 700,000 төгрөг шилжүүлэн авч залилсан, мөн Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Учир нь Лантав цахим орчин дахь хувь хүнийг тодорхойлогч фэйсбүүк буюу цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийн эзний өмнөөс бусад хүмүүстэй харилцаж, түүний өмнөөс бусдаас мөнгө зээлж буй үйлдэл нь мэдээллийн сүлжээнд /цахим орчинд/ хууль бусаар халдах болон залилах гэмт хэргийн шинжийг давхар хангасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн ялаас сонгон оногдуулахаар хуульчилсан хөнгөн хэрэг.

Шүүгдэгч Лантав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан 700,000 төгрөгийн хохирлыг төлсөн, хувиараа мужааны хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулсан буюу шүүгдэгчид нийт 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөвшөөрсний үндсэн дээр зорчих, мөн зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Герхард Манготт: Путин цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна4 минут 16 секундын өмнөКовидын 87 тохиолдол бүртгэгдэв6 минут 9 секундын өмнөЖ.Байден “Хорийн бүлэг”-ийн уулзалтын үеэр В.Путинтэй уулзахыг үгүйсгэсэнгүй8 минут 5 секундын өмнөБНАСАУ пуужин харвасны хариуд БНСУ, АНУ тэнгисийн цэргийн сургууль эхлүүлжээ8 минут 55 секундын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирчээ27 минут 28 секундын өмнөДЭМБ-аас анхааруулга гаргалаа1 цаг 26 минутын өмнөЗавхан аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна1 цаг 39 минутын өмнөБНСУ-ын хуурамч виз олгож буй зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна1 цаг 43 минутын өмнөҮСХ: 2022 оны ядуурлыг түвшнийг тодорхойлох судалгааг авч байгаа2 цаг 10 минутын өмнөӨнөөдөр Э.Цэндбаатар, Г.Баярхүүтэй аваргын төлөө тулалдана2 цаг 25 минутын өмнөМонгол охидыг хил давуулсан гэх сингапур иргэн Loh sien chi гэж хэн бэ3 цаг 36 минутын өмнөЭрх баригч дүү нар эмээ өвөө нарт эрдүү бөгөөд бярдуу байх юм аа3 цаг 42 минутын өмнө"Чингис хаан" музей ирэх хоногийн мягмар гаригт нээгдэнэ3 цаг 44 минутын өмнөАвтобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгджээ4 цаг 30 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 35 минутын өмнөЖ.Чинбүрэн: 2023 онд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд 100 тэрбум төгрөг төсөвлөсөн ч Сангийн яам хасчихсан4 цаг 37 минутын өмнөУкраины Зэвсэгт хүчний Купянскийн чиглэлд хийсэн дайралт бүтэлгүйтэв4 цаг 49 минутын өмнө МАТВИЕНКО: Украин дахь байлдааны ажиллагааг зогсоох нөхцөлийг нэрлэв4 цаг 49 минутын өмнөГ.Гүенбаатар: Найруулагч Б.Тамир ах бид хоёрын зорилго оскар гардах5 цаг 16 минутын өмнөОрчин сайжрахад хандлага эерэг болж тогтвортой хөгжилд нөлөөлдөг5 цаг 17 минутын өмнөМах хилээр нэвтрүүлээгүй нь чанартай холбоотой юу?5 цаг 20 минутын өмнө“В.Путин дайнаа зогсоовол дайн дуусна, Украин дайнаа зогсоовол Украин дуусна”5 цаг 23 минутын өмнөТөсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана5 цаг 25 минутын өмнөД.Өнөрцэцэг: Хүүхэд бүхэн ээжийнхээ сэтгэлд мандсан нар5 цаг 27 минутын өмнө "КК парк"-ын толгойлогчдын нэг Ше Жижиан 22.2 сая ам. долларыг гадаадад шилжүүлсэн байжээ5 цаг 49 минутын өмнөТүүхэн товчоон: Дэлүүн болдог6 цаг 29 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 34 минутын өмнөЖ.Дэлгэрсайхан: Ирэх оны төсөв хавтас нь гоё, зохиол нь муу номтой л адилхан болсон6 цаг 39 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 39 минутын өмнөМалчид, тариаланчид сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна10 сар 6. 19:10"Гүйлгээнд ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашгийг судална"10 сар 6. 19:06Э.Ариунболд Наохиса Такатотай алтан медалийн төлөө барилдана10 сар 6. 18:01ХХААХҮЯ: Өвс тэжээлийнхээ 59 хувийг л бэлтгэсэн10 сар 6. 17:57Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өргөн баригдсан хувилбараар төсөв батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт итгэлтэй байна10 сар 6. 17:21Д.Занданбат:Төсвийн сахилга шат шатандаа алдагдсан хэвээр байна10 сар 6. 17:08Гадаадын ямар ч банк Монголд салбараа нээе гэж хандаагүй10 сар 6. 16:111111 төвд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 81.5 хувьтай байна10 сар 6. 15:485-11 насны хүүхдийн даржлаажуулалт явагдаж эхэллээ10 сар 6. 15:35“Ангиографийн үндэсний баг” Хэнтий аймагт ажиллаж, 30 гаруй иргэнд эмчилгээ, оношилгоо хийнэ10 сар 6. 15:26ДАШТ-ий эхний өдөр манай улсын дөрвөн жүдоч хүч үзнэ10 сар 6. 15:23
 Facebook Twitter Youtube